сонин mn
Коронавирусын эсрэг бүх нийтийн дархлаажуулалттай холбоотойгоор "Монгол ээжүүдийн нэгдэл" ТББ тэргүүтэй байгууллагууд ХЭҮК-т шаардлага хүргүүллээ. Энэ үеэр тэдний төлөөлөл: "БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины орц найрлага нь тодорхойгүй, ДЭМБ бүртгэж аваагүй байхад Монгол улс иргэддээ тарьж эхэлсэн. Үүнийг бид эсэргүүцэж байсан. Харин 7 хоногийн өмнө 5,000 хүний гарын үсэгтэй ОХУ-ын Спутник-В вакцин тариулмаар байна гэсэн хүсэлтийг ОХУ-ын ЭСЯ-нд өгсөн юм. Энэ хүсэлтийн хариу өнөөдөр ирсэн. ОХУ-ын ЭСЯ-наас та бүхэн өөрийн улсын ХНХЯ, ЭМЯ-нд хандана уу гэж хариу өгсөн байна лээ. Харин өнөөдөр бид ХЭҮК-т хандаж байна. Уг хандах болсон шалтгаан маань Спутник-В вакцин тариулах хүсэлтэй хүмүүсийн эрхийг нь хангаж өгөөч ээ, энэ асуудал дээр яагаад дуугарахгүй байгаа юм бэ? гэж байгаа юм. Хятад вакцин хийлгэх гэхээр заалт нь таарахгүй, Орос вакцин хийлгэх гээд очихоор нас нь болоогүй байна гээд хийдэггүй, төлбөртэй ч хамаагүй хийлгэе гэхээр та манайд захиалга өгөөгүй байна гээд хувийн эмнэлгүүд нь хүлээж авахгүй байна. Ардчилсан орон, хүний эрх гэж 30 жил ярьчихаад өнөөдөр вакцин хийлгэх гэхээр яагаад хүний эрхийн талаар ярихгүй байгаа юм бэ? Үүнд гомдолтой байна. Удахгүй бас хүүхдүүдийг вакцинжуулна гэж яриад байна. Гэхдээ дэлхийн бусад орнууд хичнээн хүүхэд дээр туршилт хийсэн, ямар юм байна гэдгийг нь судлах хэрэгтэй. Ямар ч судалгаагүй, бэлтгэлгүй орж ирчихээд хичнээн мянган хүний амь нас үрэгдэж байна. Өчигдөрхөн хүүхдээ хөхүүлж байсан ээж нөгөө 50,000 төгрөгийн асуудлаас болоод вакцинд хамрагдах гэж очоод нас барсан байсан. Би гэрт нь очиж уулзсан. Тэгээд хөлрөөд л нас барчихсан гэж байгаа юм. Тэр хүн хүүхдээ төрүүлээд сар болж байсан.
 
Эрүүл мэнд нь сайн байсан байна. Ямар ч аюулт өвчингүй согоггүй гэдгийг аав ээж нь, гэрийнхэн нь, хүүхдүүд нь гэрчилнэ. Маш гомдолтой байгаа нэг асуудал байна. Яагаад тусгаар тогтносон улсын 3 сая иргэнийг вакцины туршилтанд хүчээр оруулдаг юм бэ? Энэ асуулдлыг заавал эцэслэх ёстой. Дархлаажуулалт юм уу? Вакцины туршилт юм уу? Хуулийнхаа хүрээнд байгаач ээ гэж ЭМЯ-нд бид олон удаа хандлаа. Товлолт вакцин биш учраас сайн дураараа хамрагдах ёстой. Гэтэл хүчээр хамруулаад байна. Үүнд дархлаажуулалт гэдэг үг огтхон ч таарахгүй байгаа юм.
 
 
 
Вакцины туршилт яваад байна гэдгийг дэлхий дээрх 7 тэрбум хүн мэдэж байгаа асуудал, тийм биз? Мөн дэлхий даяар вакцины туршилт явагдахдаа уг вакцинаас болж хүн эрүүл мэнд амь насаараа хохирох юм бол нөхөн олговор олгоно гэсэн гэрээтэйгээр явагддаг юм байна. Гэтэл Монгол Улсад 3 сая хүнд хүчээр явагдаад байгаа нь хамгийн аюултай байна. Вакцин хийхээс өмнө энэ өвчин нь тахал юм уу? ханиад юм уу? гэдгийг ярих ёстой.
 
 
 
Энэ Ковид бол 0,03 хувь нь үхэх магадлалтай, улирлын ханиадтай яг адилхан юм байна гэдгийг дэлхийн эрдэмтэд гаргаж ирж байна. Хаа сайгүй гаргаж ирж байна. Энэ авчих тахал биш юм байна. Тахлын хэмжээний өргөн вакцинжуулалт хийх хэрэггүй байсан юм байна гэдгийг маш олон эрдэмтэд гаргаж ирж байна. Дэлхий дээр өнөөдөр тэмцэл болж байна. Манайд бол вакцин хийснээс хойш үхэл маш их нэмэгдсэн. Энэ нас баралтууд вакцинаас болоод байна уу? тахлаас болоод байна уу? гэдгийг мухарлаж өгөх ёстой. Гэтэл Эрүүл Мэндийн сайд С.Энхболд өөрөө жирэмсэн эмэгтэйг вакцины туршилтанд оруулдаггүй юм гээд хариулчихсан байна. Жирэмсэн эмэгтэйд вакцин хийх гээд байна, яах вэ? гэдэг асуултанд жирэмсэн эмэгтэйг вакцины туршилтанд оруулдаггүй юм гээд хариулчихсан байна. Энэ бол манайд вакцины туршилт явагдаад байгаагийн баталгаа, нотолгоо юм. Сайд нь өөрөө хариулчихсан. ДЭМБ Бээжин хувилбарыг л зөвшөөрсөн. Гэхдээ онцгой нөхцөлд л хийнэ гэдэг утгаар нь буюу  3 хүний 2 нь нас бараад, ганцхан хүн үлдчихсэн бол хийнэ гэдэг emergency нөхцлөөр зөвшөөрсөн. Манайд бол Ухань буюу 3 хувилбар яваад байгаа. Үүнийгээ ЭМЯ бидэнд ялгаж, салгаж өгөх ёстой. Яг аль хувилбарыг нь хийгээд байгаа гэдгээ хэлэх ёстой. Спутник-В вакцины талаар бидэнд маш олон баримт ирж байна. Жишээлбэл "УБТЗ"-ын ажилчид Спутник вакцин хийлгэсэн. Тэнд 400, 500 хүн ахлаад вакцин хийлгэсэн хэсгийн ахлагч хэлж байна л даа. Халуурах, толгой өвдөх гэсэн асуудлууд гарч байна. Гэхдээ сошиалд тараад гараад байгаа шиг айхтар хүнд өвдөөд байгаа сөрөг нөлөө алга байна." гэсэн юм.
 
 
М.Чойжал