Алтайн нурууны уулсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанаас томилогдсон ажлын хэсэг, нутгийн байгаль хамгаалагчидтай хамтран энэ сарын 8-15-ны хооронд Алтай Таванбогд, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газарт уулын туурайтан ан амьтан аргаль хонь, янгир ямааны өвөлжилтийн байдалд ажиглалт явуулжээ.
Ажиглалтын явцад тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдсан нэг сая орчим га газар нутагт 175-200 гаруй халиу буга, 750-800 орчим аргаль, 1000- 1200 толгой янгир тоологдсон аж. Ажлын хэсэг Сийлхэмийн нурууны Байгалийн цогцолборт газар /БЦГ/- ын А хэсэг Цагаан салаагийн эхэнд дөрвөн бодгаль хар сүүлт шинээр нутагшиж буйг олж тогтоосон байна.
Одоогийн байдлаар нийт бэлчээр нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй, хунгарласан цасны зузаан өндөр уулын бүсэд 30-50 см, уулын энгэр, хад асга бүхий хэсгээр 15-25 см, уул нуруудын хөндий хэсгээр 10-20 см байгаа нь цаашид тачир, сийрэг ургамалтай өндөр уулын бүсэд мал, амьтан өвөлжихөд улам бүр хүндрэл учирч болзошгүй байгаа аж.
Ажиглалтын хугацаанд уулын туурайтан ан амьтны өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрээгүй, хэвийн хэмжээнд байна гэж үзэж байгаа ч Сийлхэмийн нурууны БЦГ-ын “Хар ямаат”, “Шар ямаат”- ад цасны зузаан 30-50 см хүрч ан амьтан бэлчээрлэхэд хүндрэл учирч, амьдрах орчин алдагдаж эхэлжээ. Ойн сан бүхий газар нутагт удаа дараа цас орж, хунгар үүссэнээс халиу буга, Хар татар дахь Хамгаалалтын захиргааны ойжуулалтын талбайд олноороо орж ирсэн байна.
Иймээс тус Хамгаалалтын захиргаанаас дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өндөр уулын цасгүй байгаа хад, чулуурхаг энгэр газруудыг сонгож таван цэгт 1.1 тн давс тавьж, Их ойгорын эх, “Шар ямаат”-ын ам, “Хар ямаат”-ын голын дагуу 10 гаруй булаг шандын эхийг задгайлж, цас мөсийг нь зайлуулсан аж. Түүнчлэн Хамгаалалтын захиргааны удирдлагаас аймгийн Байнгын онцгой комисст ан амьтны өвөлжилтийн байдалд ажиглалт явуулсан ажлын дүн, орон нутгийн болон төвлөрсөн нөөцийн сангаас өвс, тэжээл худалдаж авахад санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийжээ.
Танилцуулгын дүнд аймгийн удирдлагууд хүсэлтийг нааштайгаар хүлээн авч таван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн тул хилийн цэргийн анги, заставуудтай хамтарч цаг алдалгүй туулах чадвар сайтай машин техник ашиглан тусгай хамгаалалттай газар нутагт өвс, тэжээл, давс, хужир, шүү хүргэх ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Сэтгэгдэл0
Судасны хатуурлыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цусаа шингэлж холестриныг бууруулахаас гадна: - Тархины судасны хатуурал, - Зүрхний титэм судасны хатуурал, - Бөөрийг тэжээх судасны хатуурал, - Хуян ба даралт, - Хөлийн судасны хатуурал болон өргөсөх /варикоз/ зэрэг эмгэгүүдээс эрүүжүүлэх боломжтой. Бүтээгдэхүүнтэй холбоотой болон Цусны эргэлтийн тогтолцооны талаарх эрүүл мэндийн зөвлөгөө үнэ төлбөргүй 96665038