
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 7 /BBC/. Оросын нефтийг худалдан авч байгаатай нь холбогдуулан Энэтхэгийн бараанд 25 хувийн татвар нэмж ногдуулах тухай зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гаргажээ.
Энэхүү шийдвэр нь Энэтхэгээс Америкт импортлох бараанд ногдуулах татварын хэмжээг 50 хувьд хүргэж өсгөх бөгөөд АНУ-ын зүгээс ногдуулсан хамгийн өндөр татваруудын нэг болох юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шинэ тарифыг 21 хоногийн дараа буюу наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ногдуулж эхлэх ажээ.
Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ лхагва гарагт хийсэн хариу мэдэгдэлдээ, Шинэ Дели Оросоос импортлох барааны талаар байр сууриа нэгэнт тодорхой илэрхийлсэн бөгөөд тарифыг “шударга бус, үндэслэлгүй” хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлжээ.
“Бусад улсын нэгэн адил өөрсдийн үндэсний ашиг сонирхлын үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний төлөө АНУ-ын зүгээс Энэтхэгт нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргасан нь туйлын харамсалтай байна. Манай улс үндэснийхээ эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэхдээ, Оросын дайны машинд өртөн Украинд хэчнээн хүний амь үрэгдэж байгаа нь тэдэнд хамаагүй бололтой гээд, Энэтхэгийн бараанд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээ анхааруулж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Энэтхэг улс ядуу айл нэг хүүхэд гэсэн хатуу бодлогыг хэрэгжүүлээч. Энэтхэгт 1 тэрбум гуйлгачин байна.Энэ тоо цаашид өсөх болно.
Газад өч төчнөөн палестин хүүхэд үрэгдэхэд цагаан ордны эрх баригчдад хамаатай байсан уу
Газын зурваст хүн амьдрах нэг байшингүй болсон. Улаанбаатар хотыг нэг байшингүй болгоод газрын хөрстэй хавтгайлвал яах вэ гэж асуувал Монголчууд ойлгоно. Америк израйлыг зэвсэглэж байсан тул алан хядагч улс мөн. Монголын төр израйлын эсрэг хориг арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгуулгын шугамаар палестинд тусламж үзүүлэх гэхээр бөмбөгдөж байсан харгис израйлд хатуухан хориг хэрэгтэй.
Энэтхэг улс нэг тэрбум ядуу гуйлгачидаа устгачихвал байгаль экологид сайнаар нөлөөлнө.