sonin.mn
Пентагонд ажилладаг АНУ-ын тэнгисийн цэргийн хошууч Франц Гайлыг Тайванийн хоолойд АНУ-ын баримталж буй бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүд “Глобал таймс” сонинд хэвлүүлсэн хэмээн Тэнгисийн явган цэргийн корпус сөрөг тагнуулын мөрдөн байцаалт эхлүүлжээ. Тэрбээр нийтлэлдээ “АНУ Тайванийн арлын төлөөх БНХАУ-тай хийсэн дайнд ялагдана. АНУ эрүүл ухаанаар хандахаа больсон” гэсэн байна. Мөн Тайванийн салан тусгаарлагчдад “Нэг улс, хоёр систем” бодлогыг зөвшөөрч тусгаар тогтнох хүсэл эрмэлзлээ орхихыг санал болгожээ. Гайл нийтлэлийнхээ төгсгөлд санал бодол нь зохиогчийнх бөгөөд АНУ-ын Засгийн газрыг төлөөлөхгүйг тодотгосон. Гэхдээ Тэнгисийн явган цэргийн корпус түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй “шүгэл үлээгч” гэж үзлээ. Тэд Гайлыг Хятадын төрийн мэдлийн “Глобал таймс” сонины редактортой тогтмол холбоотой байсан гэж харджээ. “Вашингтон пост” сонинд бичсэнээр Гайлыг Аюулгүй байдлын алба энэ сарын 1-нд дуудуулсан байна. Тэрбээр нийтлэлээ АНУ, Өрнөдийн хэвлэлийн редакторуудад илгээж байсан боловч татгалзсан эсвэл огт хариу аваагүй аж.
 
 
 
Гайл нийтлэлээ хэвлүүлснийхээ дараа “Глобал таймс” сонины редакцаас олгодог урамшууллын мөнгөнөөс татгалзсан. Тэрбээр “Хүмүүс Тайваний асуудлаар яагаад БНХАУ-ын талд байгаа юм бэ гэж надаас асуудаг. БНХАУ Тайваньд бодитоор ханддаг. Түүх бол миний хөтөч” гэж бичжээ.
 
 
 
Түүний нийтлэлүүд Вашингтоны Тайваний талаар явуулж буй хатуу бодлого, үг хэллэгтэй зөрчилддөг. Гайлын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа нь АНУ-ын Бээжинтэй холбоотой астерик байдлыг харуулсан тухай Фүдан их сургуулийн профессор Вэй Зонгюу бичжээ. АНУ БНХАУ-ыг стратегийн өрсөлдөгч гэж үздэг. Пентагоны дайны хувилбарыг эсэргүүцсэн дуу хоолойг АНУ-ын цэргийн хүрээнд зөвшөөрдөггүй. Ази, Номхон далайн тойргийн цэргийн дээд албан тушаалтан, адмирал Филип Дэвидсон Эх газрын Хятад Тайваньд ойрын зургаан жилийн хугацаанд довтлох боломжтой гэж мэдэгдсэн. АНУ Тайваньтай холбоотой стратегийн хоёрдмол байдлаа өөрчлөх үү, маргаан дэгдсэн тохиолдолд АНУ Тайванийг хамгаалах болно гэдгээ тодорхой болгох тухай маргаан гарсан. Хятад улс Тайвань арлын хооронд эх газар, энхтайвнаар нэгдэхийг уриалдаг. Гэхдээ Бээжин хүч хэрэглэхээс татгалзахгүй бөгөөд хөндлөнгийн оролцоо, салан тусгаарлагчаас хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин