sonin.mn
Өнөөдөр буюу 6-р сарын 15-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдсаны 20 жилийн ой болж байна.
2001 оны 6-р сарын 15-нд БНХАУ-ын Шанхайд байгуулагдсан ШХАБ нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахыг хамтын ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгодог бөгөөд өнгөрсөн 20 жилийн турш гишүүн орнуудийн тоо тасралтгүй нэмэгдэн, томоохон цар хүрээтэй, дэлхий дээрх хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болж, үйл ажиллагаа нь тасралтгүй өргөжиж иржээ.
 
Хятадын Олон Улсын Радио энэ тухай: 
"ШХАБ нь байгуулагдсан үеэсээ  аюулгүй байдлын хамтын ажиллагаанд анхаарсан бөгөөд дэлхийд хамгийн анх терроризмын эсрэг тэмцлийн далбааг өргөсөн олон улсын байгууллагын нэг юм. Одоогийн байдлаар аюулгүйн хамтын ажиллагааны багц бичиг баримтыг баталж, терроризмын эсрэг 10 гаруй удаагийн нэгдсэн дасгал сургуулилтыг зохион байгуулж, терроризмын эсрэг бүс нутгийн байгууллагыг хүртэл дэргэдээ байгуулжээ. Сүүлийн жилүүдэд стратеги, батлан хамгаалах, хууль сахиулах, мэдээллийн салбарын аюулгүй байдал, мансууруулах бодис болон мөнгө угаахын эсрэг тэмцэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийг таслах зогсоох зэргийг ч ШХАБ-ын аюулгүйн хамтын ажиллагааны цар хүрээнд хамруулах болсон байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, 2013-2017 онд ШХАБ-ын гишүүн орнуудын холбогдох байгууллагууд хамтран терроризмын шинжтэй 600 гаруй удаагийн гэмт үйл ажиллагааг таслан зогсоож, зэвсэгт этгээдийн 500 гаруй сургуулилтын баазыг устгаж, олон улсын террорист бүлэглэлийн 2000 гаруй гишүүнийг баривчилжээ.
 
Түүнчлэн энэ онд ШХАБ-ын гишүүн орнууд “Паби-терроризмын эсрэг тэмцэл-2021” хэмээх терроризмын эсрэг нэгдсэн сургуулилтыг зохион байгуулах аж. 
 
"КОВИД-19"-ийн халдвар дэгдсэнээс хойш Хятад улс ца алдалгүй  ШХАБ-ын олон гишүүн орон, ажиглагч орон болон яриа хэлэлцээний түнш орнуудад эмчилгээний баг илгээн, ШХАБ-ыг багтаасан олон улсын хамтын нийгэмлэгт цар тахлын халдварын холбогдох мэдээллээ хуваалцсан байна. ШХАБ-ын гишүүн орнууд хоорондоо халдварын эсрэг туршлагаасаа хуваалцах, вакцин эм бэлдмэл судлан бүтээх, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг үзүүлэх зэрэг талаар хамтын ажиллагаагаа сайжруулж, цар тахлын халдварын эсрэг хамтдаа тэмцсэн гэхэд болно.
ШХАБ нь "харилцан хүндэтгэх, төвийг сахисан байдлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, хөгжихийг хамтдаа эрэлхийлэх" зарчмыг ямагт мөрдөж ирсэн бөгөөд нэгэнт шинэ хэлбэрийн олон улсын харилцааны үлгэр жишиг болсон юм." гэжээ.
 
Г.Бямба