МОСКВА. /BBC/. ОХУ-д коронавируст халдвараар өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа бол ДЭМБ-аас мэдээлж буйгаар, “Дельта” хувилбар одоо дэлхий даяар давамгайлж байна.
ОХУ-д өнгөрсөн хоногт сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн олон буюу 17 900 шинэ тохиолдол бүртгэгджээ. Москвад байдал бүр дор байгаа бөгөөд 9120 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн хоногт коронавирусний халдварын улмаас 466 өвчтөн нас барсны 76 нь Москвад бүртгэгджээ.
Тус хотоос гадна, Москва муж (1 456 шинэ тохиолдол), Санкт-Петербург хотод (996) халдвар хурдацтай тархаж байна.
Сүүлийн хоёр долоо хоногт Москва хотод коронавирусээр дахин халдварласан тохиолдлын тоо хоёр дахин нэмэгджээ.
Харин дэлхий даяар халдвар авсан хүний тоо 177 саяыг давж, 3.9 сая гаруй хүн нас барсан бол 2.6 сая гаруй хүн вакцин хийлгэсэн гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлсэн байна.
“Дельта” хувилбар дэлхий даяар давамгайлж байна
“Дельта” гэж нэрлэсэн коронавирусний омог дэлхийн улс орнуудад зонхилох хувилбар болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
"Энэ хувилбар нь илүү халдвартай тул дэлхий даяар эрчимтэй тархаж байна" гэж ДЭМБ-ын ахлах судлаач Сумия Сваминатан хэллээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, "Дельта" хувилбарыг анх Энэтхэгийн Нагпур хотод 2020 оны 10 дугаар сарын эхээр илрүүлсэн бөгөөд одоо дэлхийн 80 гаруй оронд тархжээ.
Москва хотын дарга Сергей Собяниний хэлснээр, Оросын нийслэлд “Ковид-19”-тэй өвчтөнүүдийн 90 орчим хувь нь чухам "Дельта" хувилбараар халдварласан байна. Уг хувилбараар битүү орчимд халдварлах магадлал 60 хүртэл хувь, задгай газарт 40 хүртэл хувь байна гэж Оросын шадар сайд Татьяна Голикова мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
oligtoi ornuud n hamaagui saijraad taiwan amidraldaa shiljij baina daa!!! zaawal butehgui, bolohgui baigaa hamgiin muu jisheeg tatah um. bas neg ailgah taktic uu? bid ern yagaad uursdiiguu hamgiin sainuudtai zuurluulj boldoggui um bol? bid hecuu baina geheer l jishee n africt humuus ingej baigaa harin bid estoi gaigui baina geh met. uursdiiguu saintain zuurluulie, Mongol hun saikhan amidrah erhtei
Москвад гарсан халдварын тоо улаанбаатартай харьцуулбал ёстой юу ч биш байна
москва 18сая улаанбаатар 1,5 сая хүнтэй бод
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp:
Халдварын тархалтын 90% нь ард түмнээс хамаарна гэдгийг ойлгоорой.
Хэдэн тэмдэг энгэртээ зүүснийг тэнгэрийн умдаг атгасан юм шиг бодож найр наадам хийж, хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт барьж, үнсэж үнгэлдэж, цадаж ханахаа мэдэхгүй идэж, хулхи архи авч байгаагаа мэдэхгүй гадаад архи авсан гэж өөрсдийгөө болон бусдыг хуурч их далжганацагаа. Тэгвэл хүсээд байгаа Ковидоо авахад дөхөмтэй.
eedee mongol tvmen mini dor bvrnee hariutslagtai bgvi bol ayultai bna shv