sonin.mn
ТАШКЕНТ. /Xinhua/. Узбекистан хөрш Афганистан улсад коронавирусний халдварын тархалтыг даван туулах, түүнчлэн хүмүүнлэгийн болон хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж Узбекистаны Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт мэдэгджээ.
 
 
 
Тодруулбал, хоол хүнс, бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, хувцас, гутал зэрэг тусламжийн зүйлсийг Афганистаны Хайратон хотод болсон ёслолын үеэр гардуулсан байна.
 
 
"Талибан” хөдөлгөөний албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахид хүнд хэцүү цаг үед онцгой анхаарал хандуулан тусламж дэмжлэг үзүүлж, эв санааны хувьд нэгдмэл гэдгээ илэрхийлсэн Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевт Афганистаны ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ гэж Узбекистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдэгджээ.
Түүнчлэн Ш.Мирзиёев энэ сарын эхээр хийсэн мэдэгдлийнхээ үеэр тус улс “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. 
 
 
Ц.Анударь
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг