ТОКИО. /RIA Novosti/. Японд тархсан коронавирусний дельта хувилбарын бүтцийн бус уургуудын нэгэнд хэт олон мутаци үүсэж, “өөрийгөө засах чадварыг нь үгүй хийж”, улмаар уг хувилбар “өөрөө устахад” хүрсэн байж болзошгүй гэж тус улсын Генетик судлалын үндэсний хүрээлэн болон Нийгата их сургуулийн эрдэмтэд үзэж байна.
“Японд коронавирусний “дельта” хувилбар бусад хувилбараасаа маш хурдтай тархсан. Гэвч мутаци хуримтлагдсанаар уг хувилбар өөрийгөө хувилж, үржих боломжгүй болсон гэж бид таамаглаж байгаа. Шинэ тохиолдлын тоо буурч байгааг харгалзан үзвэл вирус байгалийн жамаар устах шатандаа орсон гэж бид үзэж байна” гэж судалгааны багийн ахлагч, профессор Ицүро Иноүэ “The Japan Times” сонинд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.
Дельта хувилбарын өөрчлөлтийн нэлээд хэсэг нь “SARS-CoV-2” вирусний “алдаа, сул талуудыг засах чадварыг" хариуцдаг бүтцийн бус уураг болох “nsp14”-ийн “A394V” хэсэгт гарсан гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
11 дүгээр сарын 21-ний байдлаар Японд 1 726 830 хүн коронавирусний халдвар авчээ. Ням гарагт халдварын 143 шинэ тохиолдол илэрч, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус улсын хүн амын 75.7 хувь нь вакцины хоёр тунд бүрэн хамрагджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Robotilikehimilikedhimilikehjimriobotoneilikehimrorobotoneilikehim.Robotilikehim
За за би засаг сайн темцеж байна геж боддог байсан юм,,тегсен чинь,корона вирус амиа хорлож ухеед халдвар багассан юм байншдее
яг самурай шиг өөрийгөө алсан гэнэлээ
Үгүй манай ЗГ " дельта " - г байх газаргүй болтол нь ДАРАМТЛАЧИХСАН юм - манай МАН - ын ОЮунэрдэнэ - н ЗГ ...
"Дельта хуилбар өөрөө устГАсан" гэдгийг юу гэж ойлгох вэ? Өөрөө өөрийгөө устгасан гэвэл "мунхаг уншигч" бидэнд арай дөхүү байх болов уу.
Ямар ч вирусаас илүү нийгэмд хор хөнөөлтэй вирус бол сошиалын сэтгэл нь жорлон болсон шуламнууд юм. Сошиалын вирусууд бүгд мутацид орж эрх зүйт нийгмийн хэм хэмжээг нугалаа завхрал болгон сүйрүүлснээр ардчиллын үнэт зүйлийг устгаж эхэлсэн.
ардчилал дельта хувилбар хоёр адилхан юм Байн байсаар бүх дэлхийд устах жамтай Ардчилал өнгөө хамелеон шиг хувиргаж өнгөт хувьсгал шиг болж нэг үзэж толь гэндэн толгой шаарав шиг болж нэг үзэж дээд хүүхэн 575-ын гутал өмс доод хүүхэн 45-ын гутал өмс гэж монгол хүн бар болно гэж монгол "ёс"-оор дээлийн энгэрт тос түрхэн тохуурхож баар болгож архичин болгоод ардчилал даяаршил гэж амь тавьсаар адаг сүүлд нь дүрвэсээр атлантын далайдаа амь хоргодож амьсгал хурааж байна