
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.
Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.
Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.
Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.
Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.
Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.
Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.
Сэтгэгдэл13
Ийм хүн л хамгийн муухай туйлбаргүй байдаг даа
Mundag niitlel baina
Erdene Altanhuyagiig demjihgui gedgee il tod medegdej baisan. Erdene Altanhuyag shig hudalch, aimhai, booronhii hun bish.
Монголын ард түмний өмч болох-Таван толгойн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан "MSC"-ийн Оджаргал, Бороогийн алтны ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Сү.Батболд, Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан Голомтын Баясгалан, Гашуун сухайтын нүүрсний ордыг ард түмнээс тонон дээрэмдэж авсан МАК-ийн Нямтайшир нарын олигархиуд шударга үнэний төлөө тэмцсэн ерөнхий сайд Оюун-Эрдэнийг огцоруулах гэж, ерөнхийлөгч асан Х.Баттулгыг харлуулах гэж зүсэн бүрийн худал мэдээлэл тарааж ард түмний тархийг 24 цагаар тасралтгүй угааж байна. Монголын ухаант ард түмэн минь болгоомжлогтун. Шударга үнэн хэзээ нэгэн цагт ялж "MSC"-ийн Оджаргал, Бороо Гоулдын алтны ордыг дээрэмдсэн ерөнхий сайд асан Сү.Батболд, МАК-ийн Нямтайшир, Голомтын Баясгалан нарын олигархиуд ард түмнээс тонон дээрэмдэж авсан ашигт малтмалын ордуудаа ард түмэнд нь буцаан өгч, шударга шүүхээр хатуу цээрлэгдэх нь дамжиггүй. Үнэн хэзээд ялдаг. Худал хуурмаг хэзээд ялагддаг.
Дэлхийн бүх улсууд мөрддөг ашигт малтмалын орд ашиглах дараах үндсэн 2 төрлийн гэрээ байдаг. Үүнд: А. Лицензийн гэрээ Б. Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Лицензийн гэрээг ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч компани нь төртэй байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашит малтмал нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг бүрэн хэмжээгээр захиран зарцуулна. 2. Олборлогч компани нь АМНАТ, бүх төрлийн татвар, ордоос олох нийт ашгийн 34%-ийг төрд төлнө. Бүтээгдэхүүн хуваах гэрээг лиценз эзэмшигч төр нь олборлогч компанитай байгуулдаг. Гэрээний үндсэн нөхцөл нь: 1. Олборлосон бүх ашигт малтмалын 51 %-иас доошгүй нь төрийн өмчид үлдэх бөгөөд төр түүнийг захииран зарцуулна. 2. Олборлосон бүх ашигт малтмалын 51-ээс доош хувь нь олборлогч компанийн өмч болох бөгөөд олборлогч компани түүнийг захиран зарцуулна. 3. Олборлогч компани АМНАТ, бүх төрлийн татвар төрд төлнө. Аль аль гэрээнээс улс адилхан ашиг олно. Энэ энгийн мэдээллийг маш тэнэг улс төрчидөд зориулав.
Битгий шаа
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч том авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж алсан яахав цааш нь ургэлжлуулэх уу !!!!!!!!!!!
Оюунэрдэнэ Оджаргал хоёр хэн нь хүчтэй гэдгээ үзэх цаг өнөөдөр иржээ ! харж л байя !
Монгол ялах уу ялагдах уу гэдгийг шийдэх гэж байна
Алтантуяаг женко нямка 2 унагаасан.
Алтантуяаг женко нямка 2 унагаасан.
Манай улс хөгжийн гэж байгаа бол. Энэ Оджаргал гэдэг хулгайчийн ард хэдэн хулгайчуудийг алж далд оруулаач байж Монгол улс мань Оюунэрдэнэтэй ОюунЭрдэнэгүй үргэлжлээд хөгжөөд явах ёстой юм аа. Гэвч биднийг мөнгөгүй ядуу байлгах хэнд ашигтай вэ.
Улс төр гэдэг бол улсын хөрөнгийг хулгай хийхийг улс төр гэнэ