сонин mn
12-р сарын 3-нд “Ногоон бүтээлч хөгжил: Бүс ба замыг хамтран хөгжүүлье” олон улсын симпозиум болжээ.
 
Уг симпозиумд Пакистаны Гадаад хэргийн сайд асан Хуршид Мехмуд Касури, Индонезийн Стратегийн болон олон улсын судалгааны төвийн дэд дарга Юсуф Вананди болон бусад гадаадын зочид, Хятадын холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон байна.
 
Хуралд оролцсон зочид төлөөлөгчид: "Ногоон бүтээлч хөгжлийн замаар замнан, тогтвортой хөгжлийг баримтлах нь хүн төрөлхтний хамтын ашиг сонирхол болон хамтын хөгжил дэвшлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно.БНХАУ-ын Засгийн газар нь дэлхийн ногоон хөгжлийн салбарын манлайлагч бөгөөд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг идэвхтэй санаачлагч болж байна. “Бүс ба зам”  санаачилга нь ямагт ногоон бүтээлч хөгжлийг үндэс болгож, хүн төрөлхтний хамтын хөгжил дэвшил болон тогтвортой хөгжлийг зорилтоо болгож байгааг бид харж байна" гэжээ.
 
Г.Бямба