Ковидын хуулиар шатахууны 30-40 хоногийн нөөцийг байнгын бэлэн байдалд байлгах түүнчлэн үнийг тогтворжуулах зорилгоор хоёр жилийн хугацаанд импортлогч компаниудад репо санхүүжилт болгон 300 орчим тэрбум төгрөгийг 28 орчим компанид олгосон. Гэвч хууль, мөнгөөр зохицуулагдахгүй зах зээл гэж бий. Зах зээлийн жамаараа яваагүйгээс болж өнөөдөр импортлогч компаниуд 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг өнгөрсөн онд мэдээллээд байсан. Хэдийгээр 2020 оны эхний улирлуудад газрын тосны үнэ өсч тэр хэрээр дотоодын жижиглэнгийн шатахууны үнэ өсөх байсан ч хаалт хийж тогтвортой барьсаар оны сүүл рүү бууралт үзүүлсэн ч дорвитой буугаагүй юм. Тухайн үед нэгж брэнтийн үнэ 75 ам.долларт хүрч байсан юм. Харин 2022 он гарч дэлхийн улс орнуудад эдийн засаг сэргэх нөхцөл бүрдсэнтэй холбоотойгоор барилга, үйлдвэрлэл, уул уурхайн сэргэлтээ дагаад эрчим хүч, нефть бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр газрын тосны үнэ өсөж нэгж брэнтийн үнэ 90 ам.доллар даваад байгаа нь чөлөөт үнийн зах зээлээр зохицуулагдах шатахууны үнэ литр тутамд 45 орчим төгрөгөөр нэмэгдэхээр болоод байгаа юм. Гэвч цар тахлын хуульд хүлэгдсэн импортлогчдын алдагдал хүрээнээсээ хальж тэсрэхэд бэлэн болсон аж. Үнэ тогтворжуулах репо санхүүжилтээр олгосон 300 тэрбум төгрөгт захирагдахгүй нөхцөл үүссэнийг Монголын нефть, хийн үндэсний ассоциаци, Монголын газрын тосны бүтээгдэхүүний импортлогчдын холбооноос мэдэгдээд байгаа. Манай улс 2021 онд 1.1 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна. 95 хувийг ОХУ-аас, үлдсэнийг Хятад улсаас авчээ. Нэг улсаас хараат байдлаа бууруулах бодлого барьж урд хөршөөс шатахуун авах бодлого барьж буй ч энэ ажил дөнгөж судалгааны шатандаа яваа аж. Газрын тосны үнэ өнгөрсөн онд 40 хувиар өссөн. Нэг ёсондоо литр тутамдаа АЙ-92 авто бензин 400, дизель түлш 580 төгрөгөөр нэмэгдсэн. Монгол Улс экспортлогч орон шиг үнийг хатуу барьснаас үнэ өсгөх шалтгаан болсныг шинжээчид хэлсээр байна.
Ковидийн хууль цуцлаагүйгээс шатахууны үнэ чөлөөлт хойшилсоор, нэмэгдсээр
Цар тахлын дараагийн үе рүү бид хүссэн хүсээгүй шилжиж байна. Гэвч Ковидийн эсрэг хуулиа цуцалсангүй. Ингэснээр ирэх далдугаар сар хүртэл шатахууны үнийг чөлөөлөхгүй гэдэг нь тодорхой. Уг нь үнийг зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг тогтоохоор болсон. Гэвч цаг хугацаа биднийг хүлээхгүй. Өнөөдөр дэлхийн зах зээлд газрын тос болон баррель тосны үнийн өсөлт сүүлийн долоон жилийн түшингээс давж 100 ам.доллар руу пуужиндахаар байгааг шинжээчид онцолсоор байна. Нефть болон шатахууны импортын хараат манай улсын хувьд энэ үнийн өсөлт сарын дараа таны халаасыг тэмтрэх хэмжээнд нөлөөлөл үзүүлдэг гэдэг. Түүнчлэн инфляцыг өдөөдөг хамгийн гол бүтээгдэхүүн шатахууны үнийн өсөлт. Өнөөдөр инфляц 13.4 хувьтай байна. Энэ чинээгээр таны авдаг цалин, орлогоос 13.4 хувь нь танагдаж буй юм. Хэрэв бүрэнтийн үнэ 100 ам.доллароос давбал шатахууны жижиглэнгийн үнэ 2.684 төгрөг болж одоо байгаагаас 50-60 төгрөгөөр нэмэгдэх юм. Түүнчлэн 120 ам.долларт хүрвэл 3144 төгрөг болох тооцоолол буй. Ковидийн хууль шатахууны үнийг чөлөөлөхөд саад болж байгааг салбарын хэлж байна. Ирэх далдугаар сараас үнийг чөлөөлнө гэж хойшилсоор буй ч бензиний үнэ нэмэгдсээр. “Энэ удаагийн үнийн өсөлт олон хүчин зүйлээс шалтгаалж буй ч хамгийн гол нөлөө нь зарим улс орнуудын улс төрийн хурцадмал байдалтай холбоотой учир түр зуурынх юм” гэж ОПЕК-ийн гишүүн орны судлаачид дүгнэж байна хэмээн улс төрийн тоймч Х. Уламбаяр онцолсон байв.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Казахстанд литр А-92 1200 төгрөг.Бөөний үнэ нь 1000 төгрөгөөс доош. Монголын төр засаг яагаад намынхаа олигархи хулгайч дээрэмчдийн өндөр үнэтэй хольцтой муу чанартай бензиныг Монголын ард түмэнд шахаж хорлох туйлдуулах бодлого явуулж байдаг юм бэ? МАН-ын төр засгийн бодлого Орос Хятадын даалгавар мнө үү?
kazakstan bol neft olborlogch oron ch de.deerbas neftiin ooriin vildvertei ch dee.orosoos ogt hamaaralgui shuu tenegee.
Наап бензиний үнийг чөлөөлээч. Зах зээлийнх нь үнээр нь заруул. Тархины тураалтануудыг битгий өөгшүүл, авилгачидаа. Бензинээс онцгой татвар ав.
Чөлөөлөх яах вэ? Яагаад Казахстаны 1000 төгрөгний үнэтэй бензиныг авч ард түмэндээ 1200 зарж болохгүй болоод байгаа юм бэ? Заавал оросын бензиныг олигархиудаараа дамжуулж авч өндөр үнээр зарах естой гэсэн хуулийг МАН тогтоочихсон юм уу?
МАН бензин Монголд импортлох эрхийг өөрийнхөө намын хэдэн хулгайч нарт олгодог байдлаа зогсоовол бэнзинээ үнэ навс унах болно..
Шатахууны үнийг нэн даруй чөлөөлөх хэрэгтэй, харин хэрэглэгчид бид зайлшгүй хэрэгтэй зүйлдээ л шатахууныг ухаалгаар зарцуулж хэвших хэрэгтэй юм...
Казакстаны бензиний үнэ л манайхны явуулж буй бодлогыг илэрхийлээд байна. Заавал үнэ ихтэй улсаас бензин авах ямар хэрэгтэй юм бэ? Эсвэл, Орос улс манйхаас бензин авахгүй бол “ Дарамтална” гээд байгаа юм уу? Казакстантай яриа, хэлэлцээр хийж чаддаггүй юм уу? Эсвэл, казакууд манайд үнэрхээд, их үнээр зарах гээд байна уу? Огт ойлгогдохгүй, тун хачирхалтай байх юм!
МАН-ын дарга нарыг бензин зардаг олигархиуд намынх нь байранд ширээн дээр нь хүзүүгээр нь оосорлоод хүчиндэж хошногоддог гэдэг яриа байдаг.Хошногодуулж авлига аваад сурчихсан МАН-ын дарга нарын бөгсний нүхийг бөглөчихвөл Монголд бензиний үнэ буурна.
Шатахуун оруулж ирдэг компаниуд чинь хувийн ашиг сонирхолтой, ОХУ- ын тэр компанид элчихсэн байж ч магадгүй! ОХУ- ын зарим компани манайд ШТС байгуулж, хямд үнэтэй бензинээр хангаж болно” гэсэн биз дээ? Яагаад тэр нөхдийг зөвшөөрдөггүй юм бэ? Монголын компаниуд өөрсдийн орлогоо алдахаас айгаад, “ Шургаад” байдаг юм биш үү?
Оросууд Монголд хямд бензин өгнө гэхээр яагаад Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар уурлаж хориод байдгийн учир нь ердөө л авлига шдээ.Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нарт хувьдаа таргалж ууж идэх авлига нь чухал болохоос Монголын ард түмэн ядуурна уу хоосорно уу турна уу огт хамаагүй шоо..
Онгоцны тийз бас дэлхийн хаана ч байхгүй тэнгэрт хадсан үнэтэй..МАН өөрсдөө өндөр үнээр шахдагаар тогтохгүй бас гадаадын нислэг хийдэг компаниудаас авлига авч давхар хорлодог.Сеүл -Улаанбаатарын хооронд нислэг хийдэг Солонгосын компанийн тийзний үнэ ердийн нислэгийн үнэнээс 3 дахин илүү үнэтэй байдгийг бас л МАН-ын дарга тогтоосон.Энэ талаар өрсөлдөгч хэл компаниуд удаан хэл ам хииж байгаа. МАН-ын дарга нарын ард түмнээ хорлож өөрсдийгөө бодсон энэ янаглан хорлолт авлига хулгайн асуудал удахгүй илрэх болно.
Хүрэлсүхийн нүүр манийж,Оюун-Эрдэнийн шанаа өргөн болоод байгаагийн учир Олигархиудаас авсан авлига нь сайхан зохиж таргалуулаад байгаагын шинж юм.
Үнээ ч чөлөө, импортлох эрхийг ч чөлөөл...
газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид бнгбрсөн хугацаанд ямар ч алдагдалгүй ажилласан шүү дээ. Худлаа тархи угааж үнээ нэмж, ашгийн төлөө нүд улаан мөнгө цагаан гэдэг шиг улайрч байна, үнийн өсөлт, инфляцид дарлуулсан ард түмнээ бодоод үнийг өсгөхгүй байх ёстой.
Алдагдалд ороод хаалга үүдээ барьж, дампуурлаа зарласан нэг ч компани байхгүй, орон тоогоо цомхотгож, хямралын эдийн засгийн хөтөлбөрөө зарласан нэг ч компани байхгүй, гадаад хомсдлын далимдуулан үнийн өсөлтийн шантааж хийж, дураараа нэмдэг тогтолцоог бий болгосон. УУХҮЯ-ны дэд "саад" Батнайрамдал гэгч солиот үнийг төрөөс тогтоохгүй гэж солиорсноос хойш шатахууны үнэ тэнгэрт хадлаа, Аи-92 бензин 2021 оны 06 сард 1450 төг байсан бол өнөөдөр 2250 төг болж даруй 800 төгрөгөөр нэмэгдсэн.
Ковидын энэ хямралын үед төрөөс хянаж, хэт өсөлтийг хазаарлах ёстой. үүнийгээ төр хийсэнгүй, харин хөгжлийн банкаа хувааж идснээр дампуурууллаа.
Засгийн газрыг Огцруулах шаардлага гарч ирж байна.Засгийн газрын сайд нар нэмэгдсэн бензиний үнээс тодорхой хувийн шагнал авлига авцгаасан байж таарна.Тэгээд л өдий болтол үнэ өссөн талаар ам ангайх дургүй байгаа..Шалгах хэрэгтэй.
1. Brent буюу хамгийн үнэтэй түүхий нефтийн үнэ жил гаруйн хугацаанд дээд цэгтээ хүрч уржигдар 1 баррель = 95,78$ болоод бууж байна. Одоо 93$ орчим байна, цаашид өсөх шалтгаан багаслаа. 2. Манай импортлогч Орост бензин колонкийн буюу жижиглэнгийн үнэ АИ - 92 1литр = 49,90 руб буюу 1960, төг, АИ - 95 52,90 руб буюу 2060 орчим төг байна.
Манайд бол нэг их алдагдал хүлээсэн юм байгаа юм уу. Нэг юмны сургаар л нэмж байдаг. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсан ч манайд үнээ буулгахгүй. Хэрэв Шатахуун импорлогч компианууд үнэхээр алдагдалтай байсан бол түрүүчээсээ үүд хаалгаа барих байсан. Гэтэл манайд эсрэгээрээ бүр ШТС ууд бүр өргөжөөд байгаа юм даа. Шуналт луйварчид төрөөс хөнгөлөлт мөнгө төсөв их авсан. Төр шатахуунаа хяналтандаа байлгах хэрэгтэй.
30 аад жил түүхий нефтээ ямар ч хяналтгүй урагш зөөсөөр. Нефтийн үйлдвэрээ ч барьж чадахгүй байж, хэдэн олгирахи луйварчдын оруулж ирж байгаа чанаргүй бензинийг төр хянах ёстой.
МАН-ын дарга нар Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ машин оруулдаг бизнэс хийж машиныг үнийг урд оныхоос бараг 3 дахин нэмж өндөр үнэтэй болгоод байна..Үхээсэй өмхий луйварчид..