sonin.mn
КОПЕНХАГЕН. /Reuters/. Данид сармагчны цэцэг өвчнөөр халдварласан хүмүүсийн ойрын хавьтлуудыг вакцинд хамруулна гэж тус улсын Эрүүл мэндийн газрын дарга Болетт Соборг мягмар гарагт мэдээлжээ.
“Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг салхин цэцгийн вакцинд хамруулна. Ингэснээр хүндээр өвчлөх эрсдэлийг нь бууруулна” гэж Б.Соборгийн хэлснийг эш татан “DR” телевиз мэдээлсэн байна.
 
Дани вакцины нөөцтэй эсэх, эрх баригчид вакцин татан авах шаардлагатай эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Reuters” агентлаг энэ талаар Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамнаас тодруулахад хариу өгөөгүй байгаа аж.
Баруун, Төв Африкт голчлон илэрдэг сармагчны цэцэг өвчний сэжигтэй болон батлагдсан 100 гаруй тохиолдол Европ, Хойд Америкт бүртгэгдээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлээд байгаа юм.
Данид мягмар гаргийн байдлаар уг халдварын хоёр тохиолдол илэрчээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг