sonin.mn
Хонконг БНХАУ-ын харьяанд эргэж ирсний 25 жилийн ойг тохиолдуулан Хонконгийн Ордны соёлын музей 7-р сарын 2-ноос эхлэн албан ёсоор олон нийтэд нээлттэй ажиллах ажээ.
 
Тус музейд БНХАУ-ын нийслэл Бээжин дэхь Хааны ордны музейгаас авчирсан 914 ширхэг соёлын үнэт ховор дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлэх гэнэ. Энэ нь БНХАУ-ын Хааны ордны музей 1925 онд байгуулагдсанаасаа хойш музейд хадгалагдсан соёлын дурсгалт зүйлсийг хамгийн олон тоогоор анх удаагаа зөөн, үзэсгэлэнд дэлгэж буй явдал аж. 
 
 Хонконгт аваачиж буй соёлын дурсгалт зүйлс  цаг хугацааны хувьд 5000 жилийг хамарч, уран зураг, уран бичлэг, хүрэл зэмсэг, ваар шаазан, алтан мөнгөн хэрэглэл, хаш эдлэл, лак эдлэл, шил, тамга, хатгамал, үнэт эдлэл, баримал, ном , эртний барилга зэрэг Хааны ордны музейд хадгалагдсан олон төрөл зүйлүүд багтсан байна. Нийт 914 ширхэг үзмэрийг БНХАУ-ын Хааны ордны музейд хадгалагдсан 1.86 сая гаруй ширхэг зүйлсээс сонгосон бөгөөд 166 ширхэг нь тус улсыэ нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалт зүйл гэнэ.
 
 
н.Уртнасан