sonin.mn
Дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг болох Богд уул урт, богино 40 орчим амтай. Ойн сангийн 57%-г хуш буюу самрын мод эзэлдэг. Сая зургаан зуун мянган хүнтэй улсын нийслэл Улаанбаатар хотын уушиг болсон улсын "хамгаалалтад" байдаг уул. Энэ бол Богд уулын 40 амны нэг болох Ар Зайсангийн аманд таарсан самарчдын 3 отгийн дүр зураг. Цаана нь 39 ам бий. 
 
Богд уулыг хамгаалах ёстой яамных нь хажууд, хамгаалах үүрэгтэй байгууллагынх нь нүдэн дээр, хамгаална гэж "амласан" үе, үеийн Байгаль орчны сайд нарынх нь гэрийн үүдэнд ийм болгож байгаа юм бол хүний хөлөөс хол хөвч хангай, аглаг тайгад хушны хувь заяа ямар байдаг бол? 
 
 
Ч.Явуухүү