sonin.mn
"Шинэ үеийн Хятад улс" хэмээх санал асуулгыг Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн зөвлөх байгууллага болон Хятадын Ардын их сургууль хамтран зохион байгуулжээ. Дэлхийн 22 оронд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл дэлхийн улс орнуудын иргэдийн 78.34 хувь нь "Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн хөшүүрэг" болж байна гэж үзжээ.
 
Тодруулбал санал асуулгад оролцсон Африкчуудын 91.46 хувь, Европчуудын 81.60 хувь, Америкчуудын 78.09 хувь нь Хятадын эдийн засгийг өндрөөр үнэлсэн байна. Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ сүүлийн 10 жилд 6100-12000 ам.доллар болтлоо өссөн нь "Гайхалтай амжилт" хэмээн санал асуулгад оролцогчдын 76.65 хувь нь үнэлжээ.
 
 
Г.Бямба