sonin.mn
Хятад улсын судалгааны баг дэлхийд анх удаа 100 километрийн чөлөөт орон зайд суурилсан өндөр нарийвчлалтай цаг хугацаа, давтамжийг дамжуулах туршилт хийжээ. Цаг дамжуулах тогтвортой хэмжээ фемто секунд хүрч, давтамжийг дамжуулах тогтвортой хэмжээ 4E-19-ээс илүү байж, өнөөгийн хамгийн өндөр нарийвчлалтай оптик цагны цаг дамжуулах шаардлагыг хангаж чадсан байна. 
 
Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Академич Пан Жяньвэйгийн судалгааны баг олон байгууллагатай хамтран уг судалгааг хийж дуусгасан бөгөөд холбогдох үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний "Nature" сэтгүүлд 10-р сарын 5-ны өдөр онлайнаар нийтэлжээ.
 
Сүүлийн жилүүдэд оптик цагны тогтвортой байдал E-19 түвшинд хүрсэн бөгөөд цаг хугацааны давтамжийн шинэ стандартыг бий болгож, нарийвчилсан навигаци, байршил тогтоох, цагийн үйлчилгээ, өргөн хүрээг хамарсан квант холбоо, физикийн үндсэн зарчмуудыг шалгах зэрэг салбарт чухал үйлдэл үзүүлэх гэнэ.
 
Энэхүү судалгаа нь одод болон дэлхийн хоорондох чөлөөт орон зайд алсын зайн оптик цаг хугацааны давтамжийг дамжуулах салбарт томоохон нээлт болж, харанхуй материалыг илрүүлэх, физикийн үндсэн судалгаа хийх зэрэг физикийн суурь судалгааг хийхэд чухал үр  нөлөө үзүүлэх болно гэж "Nature" сэтгүүлийн судлаачид үзэж байна.
 
Г.Бямба