sonin.mn

Виолет Ким, CNN


40 мянга гаруй монголчууд Солонгост байнга оршин сууж ажиллаж, суралцаж, амьдарч байна. Үүнээс гадна олон мянгаараа тийш жуулчлалаар, аялалаар, ажил хэргээр байнга зорчиж буй. Соёлын өөрчлөлтийн улмаас солонгос хоол цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж ирсэн ч үндэсний өвөрмөц байдлаа хадгалсаар. Гэхдээ хоолны соёл нь эртнээс ихэд хөгжиж маш олон төрөл янз болсон тул хэр баргийн гадны хүмүүс учрыг нь олж сонгоход бэрхшээлтэй. Саяхан Си Эн Эн сайтад Солонгост хамгийн элбэг таарах үндэсний хоолны ерөнхий танилцуулга (жор биш) гарсныг сонирхуулахаар англи хэлнээс орчууллаа. Солонгос хэл мэдэхгүй учир зарим газар нь зөв нэршил өгч чадалгүй алдаж омголтсон байвал өршөөгөөрэй. Энд тухай бүр хоолны нэрийг солонгос галигаар нь хавсаргасан байгааг интэрнэт орон копи паст хийхэд зураг нь төрөл бүрээрээ гараад ирнэ.


ШАРТАЛТЫН ШӨЛ ( 해장국 )


Өмнөд Солонгосын архины онцгой соёлыг харгалзан үзвэл сархад уухаас өмнө ба дараа нь халуун ногоотой, уур савссан шөлөөр шараа тайлдаг соёл хөгжсөн нь гайхах зүйл биш юм. Үхрийн махны шөлийг байцаа, буурцагны нахиа, улаан лууван, үхрийн нөжирсөн цусаар амталсан хоол өглөө эрт таны нойрмог тархийг сэргээдэг.


КИМЧИ ( 김치 )


Хоёр мянган жилийн өмнөх Шилла гүрний үеэс кимчи бол хоолны хажуугаар солонгосчуудын хамгийн дуртай халуун ногооны хольц юм. Энэ нь исгэсэн байцааг улаан чинжүү, сармис, цагаан гаа зэргээр амталж давслан дарж хадгалсан хоолны хольц. Ёльмул гэх кимчи бол улаан манжингийн залуу ишээр хийсэн, халуун ногоо багатай кимчи.


ЗӨӨЛӨН ДҮФҮ ШӨЛ ( 순두부)


Өндөг бүхий халуун ногоотой дүфүний шөл. Энэхүү алдартай шөл нь гэнэтийн амтыг хослуулан гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг сонгодог жишээ. Зөөлөн дүфү нь шөлөн дахь сэвсгэр хэсгүүдэд наалдан нялцгай биетний амтыг хэвээр хадгалж, ерөнхий амтаас нь ангижруулдаг. Зөөлөн дүфү шөлийг халууныг нь барьж байхын тулд уламжлалт шавар саванд авчирч үйлчилдэг. Өндөг нь шөлөн дотор хагарч аяган дотор нь чанагдана.


САМГЁОПСАЛ ( 삼겹살 )


Самгёопсал гэдэг нь солонгосоор гахайн гэдэс гэсэн үг бөгөөд гадаадын олон хүмүүсийн мэддэг солонгос барбекю рестораны гол нэрийн бүтээгдэхүүн юм. Самгёопсал ресторанд хооллох хамгийн сайхан нь дотор уур амьсгал юм. Сожү ууцгаан, ширмэн тавган дээр жигнэж буй гахайн мах, "дахиад нэмүүлье" гэх хашгиралдах дуун тэр чигээрээ үдэшлэг наадам. Шанцай, пэрилла навч, хэрчсэн сонгино, түүхий сармис зэрэг нь гүнжидийн тос, давс, перецээр амьлагдан махыг улам тансаг болгоно.


ЖАЖАНМЁН ( 짜장면 )


Анх Хятад хоол байсан ч солонгосчууд гоймонг авч, илүү зузаан, амттай хувилбарыг бүтээжээ. Ихэнх солонгосчууд үүнийг тогтмол иддэг. Жажанмён хүргэлтийн дэлгүүр энд тэндгүй.


ЧИМАК ( 치맥 )


Чимак нь "тахиа, шар айраг)" гэсэн хоёр үгийг нийлүүлсэн товчлол, үнэндээ хоолны биш, байгууллагын нэр. Энэхүү гайхамшигтай хослол нь ердөө л шарсан тахиа, шар айраг. Шарсан тахиа ба шар айраг нь дан дангаараа онцгой юм биш л дээ. Харин тэдний энэ хослол ихэд алдаршиж амралтын өдөр болгон сая сая солонгосчуудын иддэг хослол.


БЭЛЭН ГОЙМОН ( 라면 )


Бэлэн гоймон нь халуун усанд найруулаж иддэг амтлагч болон гоймонгоос бүрдэх бэлэн хоол юм. Гэхдээ мэддэг хүмүүс амтыг нь сайжруулахын тулд лаазалсан туна загас, өндөг, бяслаг гэх мэтийг нэмдэг.


КИМЧИ ШӨЛ ( 김치찌개 )


Кимчи шөлөнд улаан байцаатай кимчиг жижиглэн хэрчиж, тосонд шарж, дүфү, гахайн мах (заримдаа туна загас) болон бусад ногоогоор амтлан чанаж болгодог.


ШАР БУУРЦГИЙН СОУСТАЙ ХАВЧ ( 간장게장 )


Ганжан, гэжан гэх шар буурцагны соусаар даршилсан түүхий хавчийг "будааны хулгайч" гэж өхөөрддөг нь идэхээр улам хорхойсдог тул гэжан нэмүүлэх гэж илүү их будаа иддэг гэсэн хошигнол юм. Бага зэрэг хурц, гашуун, цочмог амт нь анхлан идэж буй хүмүүст цочирддог. 


ТЭОКБОКИ ( 떡볶이 )


Энэ нь цагаан будааны бялуу, загасны бялуугаар хийсэн Солонгосын гудамжны энгийн зууш юм. Улбар шар өнгийн энэхүү гудамжны хоол нь маш алдартай бөгөөд Сөүл хотын аль ч хэсэгт уураар жигнэж, хэрчсэн цагаан будааны бялуу (тэок), загасны бялуу (одэнь) болон чинжүүний нухашаар хийсэн амтлагчтай амтат хулуугаар чанаж болгосон түргэн хоол юм.


ГОПЧАН ( 곱창 )


Гопчан гэдэг нь гахайн мах эсвэл үхрийн нарийн гэдсийг хэлдэг бөгөөд тэдгээрийг бөөрөнхий хэсэг болгон жижиглэсэн шөл болгон чанаж, эсвэл шарж болгосон хоол. Шарсан, гопчан бол Солонгосын шарсан махны соёлын бас нэг чухал тал. Мах нь резин шиг биш, зажлууртай. Өмнөд Солонгосын ихэнх оффисын ажилтнуудын хэлснээр энэ хоолыг сожүгээр даруулж хэрэглэх нь тэнгэрлэг гэнэдээ.


САМГИТАН ( 삼계탕 )


Энэ бол солонгос хүн орхоодойтой тахианы шөл. Тэд "халууныг халуунаар дардаг" гэсэн хэлц үгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл зуны аагим халуун өдрүүдэд буцалж буй халуун шөл идэхийг хэлж байгаа юм. Самгитан нь өтгөн, наалдамхай шөл бөгөөд буцалж буй шөлний гүндээ бүхэл бүтэн чихмэл тахиа байгаа. Хоолоо хийх үйл явцдаа хүн орхоодойн гашуун амтыг зөөлрүүлж, оронд нь анхилуун үнэртэй амт үлдээдэг тул энэ нь шувууны маханд нэвчиж, шүүслэг зөөлөн болдог.


БИБИМБАП ( 비빔밥 )


Бибимбап бол будаа, хүнсний ногоо, өндөг зэргийг халуун ногоотой соустай хослуулсан хоол. Энэхүү аяганд болгосон солонгос үдийн хоол нь цагаан будаа, холимог ногоо, үхрийн мах, өндөг зэргийг гүнжидийн тосонд шарж, амтлагчийн хувьд улаан чинжүүний нухаштай хольдог. Өнгөрсөн үеийн Солонгосын хаадын хоол гэгдэж байсан бол өдгөө энгийн иргэд дуртай үедээ хямд, хурдан хийгээд иддэг болж.


ГИМБАП ( 김밥 )


Шарсан ногоо, татсан үхрийн мах, амтат даршилсан улаан лууван, будаа зэргийг далайн байцаанд боож ороогоод, дараа нь дугуйлан хэрчсэн хоол.


ГАМЖАТАН ( 감자탕 )


Гамжа гэдэг нь солонгос хэлээр төмс гэсэн утгатай боловч энэ амттай хоолыг гахайн ястай шөл гэж орчуулдаг. Ихэнх гамжатангийн гуанз 24 цагийн турш нээлттэй байдаг, учир нь солонгосчууд энэ шөлийг өглөө эрт идэх дуртай байдаг. Энэхүү амтат хоолонд төмс (гамжа), улаан сонгино, нунтагласан үр тариа, ястай шөлөнд чанаж болгосон гахайн мах зэргийг багтаадаг. Энэхүү шөлний жинхэнэ сэтгэл татам байдал нь мах нь гэхээсээ илүү амтанд нь чухал ач холбогдол бий. 


ШАВАЙ ( 순대 )


Өөрснөө сүндэ гэж нэрлэх энэ хоол монголоос орж ирсэн шавай буюу цусан хиам юм. Бас л гудамжны түргэн хоол. Нимгэн хальсанд ороосон энэ хиамны орцонд гахайн гэдэс, уушиг элэг зэрэг орно.


КАЛГУКСУ ( 칼국수 )


Үндсэн найрлагад нь мөөг, хэрчсэн хулуу, далайн хоол эсвэл тахианы мах орсон гоймонтой шөл. 


ҮХРИЙН ЯСНЫ ШӨЛ ( 설렁탕 )


Энэ үхрийн ястай шөл нь сүүн цагаан өнгөтэй, сийрэг орц найрлагаар нь амархан танигдах боломжтой. Ихэнхдээ гоймон, нилээд жижиглэсэн улаан лууван, цөөн тооны туузан махыг агуулна. Өвлийн хүйтэн өдөр уураар жигнэх аягатай солонгтанг өөрийн амтанд нийцүүлэн давсалж, будаа, кимчи хоёроос өөр юугаар ч нэмж амталдаггүй.


ТЭОКГУК ( 떡국 )


Уг нь тэокгукийг цагаан сарын шинийн нэгний өдөр иддэг байсан нь аз хийморьтой байж, ахин нас ахихыг бэлгэддэг. Хэрэв та солонгосоор бодох юм бол энэ заншил илүү утга учиртай болно: хэлц үгээр, нэг насаар ахихыг "дахин нэг жил идэх" гэж илэрхийлдэг. Харин зууван хэлбэрийн будаатай бялуу, өндөг, хатаасан далайн байцаа, хааяа махан шөлөөр хийсэн банш зэргийг нас, улирал харгалзахгүйгээр жилийн турш иддэг болсон.


ДОНЖАНЖИГЭ ( 칼국수 )


Энэхүү даруухан, шууд танигддаг шөл нь солонгосчуудын дуртай хоолны нэг. Орц нь энгийн: шар буурцагны нухаш , дүфү, мөөг, ногоон чинжүү, улаан чинжүү, амтыг нь нэмэхийн тулд нэг хоёр анчоус жараахай. Хажууд нь будаа, кимчи нэмээд хоолоо идээрэй, өөр хачир хэрэггүй.


ГАЛБИ ( 갈비 )


Галби гэдэг нь солонгосоор "хавирга" гэсэн утгатай. Галби нь гахайн мах, тэр ч байтугай тахианы махнаас гаралтай боловч "галби" гэж хэлэхэд та шар буурцаг сумс, жижиглэсэн сармис, элсэн чихэр зэргийг хольж даршилж, гал дээр шарсан үхрийн зузаан мах байх болно. Мэдээж үхрийн галбигаар шөл (галбитан), уураар жигнэх галби (галбижжим) хийж болно. Гэхдээ эдгээр хоол нь өөрөө маш сайхан боловч шарсан амт нь давамгайлдаг.


БОССАМ ( 보쌈 )


Боссам нь энгийнээр бол чанасан эсвэл буцалгасан гахайн мах. Гэхдээ энэ хоолны гол зүйл бол уураар жигнэх гахайн махыг хазахаас арай том хэмжээтэй дөрвөлжин хэрчиж, шанцайны ургамал, пэрилла эсвэл кимчигийн навчинд ороож сүмсэнд дүрж иддэг. Навчинд боож ороогоод сүмсэнд дүрэх зайлшгүй шаардлагатай.


ЖАПЧЭ ( 잡채 )


Пүнтүүз, гахайн мах, шар буурцагны соусаар чанаж болгосон төрөл бүрийн хүнсний ногооны хачиртай жапчэ нь нарийн нэр төрлийн хүнсний ногоог зохицуулах нарийн дүрэм байдаггүй, ихэнх жор нь мөөг, лууван, бууцай, сонгино, таана зэргийн цуглуулгаас бүрдэнэ.


ДҮФҮ КИМЧИ ( 두부김치 )


Дүфү, чанасан кимчи, шарсан гахайн махны зохимжтой хослол. Дүфү нь дангаараа зөөлөн байх ба гахайн мах, кимчи нь амт нэмэх боломжтой. Архины өөр нэг тууштай хамтрагч, ялангуяа уламжлалт баар, ресторанд байдаг дүфү кимчи нь сожүг амттай болгодог.


ЖИГНЭСЭН ӨНДӨГ ( 계란찜 )


Өндөгийг аяганд хийж, бага зэрэг давсалж, уураар жигнэж, хөвөн, цайвар шар өнгийн бялуу хийдэг энэхүү хачир нь халуун ногоотой хоол идэхэд зайлшгүй шаардлагатай байдаг. Гиранжим гэж нэрлэх энэ хоолыг заримдаа жижиглэсэн мөөг, лууван, таана, кунжутын үрээр амталдаг.


БУЛГОГИ ( 불고기 )


Галд шарсан мах булгоги нь кимчиний нэгэн адил дэлхий даяар мэддэг болсон солонгос хоол. Чосон гүрний үед дээд зэргийн хоол гэгдэж байв. Ихэвчлэн үхрийн нурууны ба хавирганы махыг нимгэн зүсэж ил галд юмуу пийшин дээр шарсан хуурга. 


ШАРСАН НАЙМААЛЖ (낙지볶음)


Наймалжийг чинжүүний оо, нунтаг чинжүү, ногоон чинжүү, чинжүүний соустай хүнсний ногоогоор хуурахаар шаржигнуур, бие даан халуун ногоотой, бүгдээрээ дундаа идэхээр цуглардаг. Дөнгөж 1960-аад оноос хийж Солонгост их алдаршсан шинэ төрлийн хоол. Зөв хийвэл зажлууртай, зөөлөн наймалжийг өтгөн, хүрэн улаан, чихэрлэг соусаар амтлаад наймаалжаа идэхээр аманд чинь гал асна, тоосны хэрэггүй.



Баабар