sonin.mn
ЖЕНЕВ. /Forbes/. Дэлхийн хүн ам энэ сарын 15-нд буюу маргааш 8 тэрбумд хүрч, 2030 он гэхэд 8.5 тэрбум болно гэж НҮБ-аас гаргасан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2022” тайланд дурджээ.
 
 
 
Тайланд дурдсанаар, 2023 онд Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болно. Дэлхийн хүн ам 2030 онд 8.5 тэрбумд хүрэх бол 2050 онд 9.7 тэрбум болно. Шинжээчдийн үзэж байгаагаар, дэлхийн оршин суугчдын тоо 2080-аад онд 10.4 тэрбум болж оргилдоо хүрэх бөгөөд 2100 он хүртэл энэ түвшинд байх аж. 
 
 
 
XXI зууны дунд үе гэхэд дэлхийн хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь ердөө найман улсад төвлөрнө. Эдгээр нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин болон Танзани улс юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг