МОНАКО. /BBC/. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглохоор болжээ.
“Гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүйсээ солиулж эмэгтэй болсон трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүй” гэж тус байгууллагын тэргүүн Себастьян Коу мэдэгдсэн байна.
Гэхдээ трансжендер тамирчдыг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх талаар цаашид судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдахаар болсон байна. “Бид үүрд үгүй гэж хэлэхгүй” гэж С.Коу хэлжээ. Өмнөх журмын дагуу “IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг цусан дахь тестостероны хэмжээг дээд тал нь 5 нмоль/л хүртэл бууруулж, эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөхөөс өмнөх 12 сарын хугацаанд тасралтгүй энэ хэмжээнд барихыг шаарддаг байжээ.
С.Коугийн хэлснээр, "тэмцээн уралдааны эмэгтэйчүүдийн төрлийг хамгаалах үндсэн зарчмыг" удирдлага болгон дээрх шийдвэрийг гаргасан байна. Одоогоор энэ спортод олон улсын хэмжээнд өрсөлдөж буй трансжендер тамирчин байхгүй гэдгийг тэрбээр мөн онцолжээ.
“Өөр хоорондоо ялгаатай бүлгүүд хоорондын хэрэгцээ, эрхийн зөрчилтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргахад үргэлж хэцүү байдаг ч бид эмэгтэй тамирчдад шударга хандахыг бусад бүх зүйлээс дээгүүр тавих ёстой гэсэн байр суурийг баримталсаар байна” гэж С.Коу хэлсэн байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөл трансжендер тамирчидтай холбоотой асуудлыг цаашид авч үзэх ажлын хэсгийг 12 сарын хугацаатай байгуулахаар тохиролцжээ. Тус бүлэг нь трансжендер тамирчидтай тусгайлан зөвлөлдөж, судалгаа хийж, зөвлөлд зөвлөмж хүргүүлэх аж.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
Трансжендер эмэгтэй, трансжендер эрэгтэй хүмүүсийн эсрэг бүх орнууд хатуу бодлого баримтлаасай.
zuv shd ee. ene neg zavaan transgender lesbi gomo en ter gesen yumnuudiig surtalchilahaa bolih heregtei dee
Барууны ижил хүйстэн гажууд өөрсдөө тэндээ заваарахгүй манайд заваан юмаа халдаах гэж Но Наадам гэсэн нэртэй заваан жагсаал зохион байгуулсан. Тэд бас ганцаараа биш. Гамингийн шээснүүд,хар тамхичид,янханууд,ДОХ той иргэд эдэнтэй эв санааны нэгдэлтэй.Нийгмийн ёроолын үзэшгүй муухай хүн хогнууд тэр жагсаалд оролцсон, дэмжсэн.Одоо АНУ н ерөнхийлөгч болчихоод байгаа гаж өвгөн байден обама яргачны үед дэд ерөнхийлөгч байхдаа ,Бид бүх дэлхийг ижил хүйстний гэр бүлийг баталдаг болгоно гэж солиорсон юм шүү. солиордог лалар шүү. Саяхан манайд АНУ н ТНБД н туслах ажилтай нэг тодорхойгүй хүйстэй хүн ирж Соёлын сайдтай уулзана гэсэн байна.Урьд нь бас нэг ижил хүйстэн ирэхэд нь Номин сайд амыг нь таглаад буцаасан юм. Тэд хашрахгүй дахин ирж байна. Ямхын онолоор зүтгүүлээд байх шинжтэй.
Муу юм байж ямар олон үгтэй новш вэ кк. Балиар солонгоролтыг дэмжихгүй ээ. Гэхдээ юун олон юм ярьдын. Зүгээр л гомо лесбиг дэмжихгүй
Гамбууш маань тэмцээнд орж чадахгуи болж баигаа юм баина даа ганц медаль авах наидвар баисан юм даа