sonin.mn
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян тус улсын тэргүүлэх технологи хөгжүүлэх зөвлөгөөнд оролцож үг хэлжээ. Тодруулбал тэрээр: "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд бодит эдийн засагт түшиглэх ёстой. Бодит эдийн засгийг хөгжүүлэхийн тулд өндөр технологийн боловсруулах орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах хэрэгтэй. Хятад улс өнгөрсөн жилүүдэд хямд ажиллах хүчин, хямд үйлдвэрлэлд түшиглэн хөгжиж ирсэн. Одоо энэ байдлаараа хөгжих боломжгүй болсон. Харин өндөр технологид түшиглэн хөгжих стратеги бодлого хэрэгжүүлэхээс өөр гарах замгүй болж байгаа юм. Иймээс Хятад улс компаниудынхаа дунд тэргүүний технологийн өрсөлдөөн зарлаж, инновацийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа нэмж, судалгааны ажлыг урьд байгаагүй түвшинд чухалчилж, өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд их анхаарах болсон.
 
Олон жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятад улс хурдны төмөр зам, сансрын технологи, цахилгаан хүчдэл дамжлуулах технологи, квантын мэдээлэл холбооны технологи, 5G технологи, супер компьютер зэрэг дээд технологийн олон салбарт дэлхийд тэргүүлж байна.
 Гэхдээ бодит эдийн засаг, ялангуяа боловсруулах салбар Хятадын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна. Гадна болон дотоодод  өөрчлөлт гарахын хирээр хөгжлийн шинэ гарц зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Боловсруулах салбарыг дээд түвшинд, ухаалаг технологи, эко байдлаар хөгжүүлэх нь бидний шинэ гарц мөн" гэж цохон тэмдэглэсэн байна.
 
 
 
 
Г.Бямба