Хүннү Рок урсгалаар дамжуулан Монгол өв соёлоо дэлхий дахинаа таниулан сурталчилж, эх орныхоо нүүр царай болж яваа Хү хамтлагийн Менежментийн баг, АНУ-д ажиллаж амьдардаг Монгол гэр бүлийн нэг Б.Тэмүүжин, Б.Солонго нарын ярилцлагыг хүргэж байна.
Монголчуудын бахархал болсон алдарт Хү хамтлагийн ард ямар баг ажилладаг нь сонирхолтой байна, өөрсдийгөө танилцуулаач.
Б.С: Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Биднийг Батхүүгийн Тэмүүжин болон Батболдын Солонго гэдэг. Америкийн Нэгдсэн Улсын Калифорниа мужийн Сан Франциско хотод байрлах WLVS Entertainment компанийг үүсгэн байгуулагчид. Манай компани нь олон улсад артист болон энтертайнер чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд байгууллага болон хувь хүмүүсийг олон улсын тавцанд гаргах артист менежментийн компани юм. Бид өөрсдөө маркетингийн чиглэлээр нилээдгүй олон жил ажилласны үндсэн дээр энэ компаниа байгуулсан. Жишээлбэл, олон улсын корпораци болох Facebook, Ubisoft, BMW, Fenty beauty гэх зэрэг газруудад тус чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
Анх хэзээ Америкт ирж байв, гадны улс оронд амьдрахын хажуугаар эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчлах их үйлсийг бүтээж яваа нь бахархууштай байна.
Б.Т: Баярлалаа. Америкт хамгийн анх манай эхнэр Солонго 2012 онд ирж, Сан Францискогийн их сургуулийг төгссөн, миний хувьд 2015 онд Америкт ирсэн, өмнө МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийг төгсөж ирээд UC Berkley-ыг сурч дүүргээд байна. Монгол хүн болж төрснөө бид маш том хувь заяа гэж эрхэмлэж явдаг. Гадаадад ажиллаж амьдарч олон жил болоход өвөг дээдсийн маань сургаал, уламжлал, аж ахуй олон зүйлээрээ их өвөрмөц үндэстэн угсаатан юм байна гэж их бодож бахархах болсон. Тийм ч учраас дэлхий дахинаа Монгол гэж ийм уламжлалтай, агуу үндэстэн байдаг юм шүү гэж харуулахын тулд өв соёлоо сурталчлах ажил руу эргэлт буцалтгүй орсон. Энэ нь эргээд Монгол Улсаа олон улсад сурталчлаад зогсохгүй хөрөнгө оруулалт татах, жуулчид болон гадны валютыг эх орон руугаа чиглүүлэх зэрэг олон талын үр өгөөжтэй байдаг. Бидний зүгээс аливаа улсын хөгжил соёл урлагаас эхэлдэг гэж боддог.
Хү хамтлагтай анх хэрхэн холбогдож, хамтран ажиллах болсон бэ?
Б.С: Хү хамтлагтай хамтран ажилласнаас хойш их хугацаа өнгөрчээ. Хамгийн анх манай хамтлагийн продюсер Дашка ах болон хамтлагийн ах нар маань бид хоёрт санал тавьснаар бид хамтран ажиллаж эхэлсэн. Ер нь бол хамтрагч гэхээсээ илүүтэйгээр гэр бүлийн хэмжээнд дотночлон бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг.
Хү хамтлагийн үнэт зүйл юундаа оршдог юм бэ?
Б.Т: Хү хамтлаг маань өөрөө үндэсний хэв маягийг орчин үеийн рок урсгалтай цогцлоон гаргаж ирснээрээ маш онцлог хамтлаг.
Хамтлагийн продюсер Дашка ах маань энэ 2 тэс ондоо ялгаатай зүйлийг төгс цогцлоож, дундаас нь үндэсний хэв шинж болон яаж ч сонссон Монгол бахдал, омогшил төрөхөөр рок хэв маягтай хүннү рок хэмээх гайхалтай урсгалыг бий болгосон.
Мөн хамтлагийнхан маань өөрсдөө маш хичээнгүй уйгагүй хүмүүс учраас үргэлж шинэ зүйлийг харж, үргэлж илүү байхын төлөө хичээдэг нь хамгийн том үнэт зүйл гэж бид боддог.
Хү хамтлаг олон улсад гарч, дэлхий нийтийг байлдан дагуулахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?
Б.Т: Хэзээ ч давтагдашгүй хөгжим болон яг тохирсон өнгө төрхөө олсон байдал нь өөрөө дэлхийг байлдан дагуулахад хүргэсэн маш том хүчин зүйл. Мөн үүний ар талд манай менежментийн компани болон рекорд лэбел гэх мэт маш хүчтэй баг хамт олон ажиллаж дэлхийн хэмжээнд өөрийн гэсэн брэнд хэв маягаа гаргаж чадсан хамтлагийг бий болгож яваа.
Метаверс дээр тоглолт хийх болсон шалтгаан?
Б.Т: Мэдээж бид өнөөдөр технологийн эрин зуунд амьдран аж төрж байна. Үүнийхээ хэрээр Монгол гэдэг үндэстэн маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээний чадалтай, чадвартай үндэстэн шүү гэж үзүүлэхийн тулд салбартаа тэргүүлж буй Ч.Ганхуяг ахын тэргүүлдэг Ард Санхүүгийн Нэгдэл болон технологиор тэргүүлж буй Метафорс компанитай хамтран энэ ажилд эргэлт буцалтгүй бид орсон. Мөн өөр нэг томоохон шалтгаан бол өөрсдийн бодож сэтгэж явдаг хамтлагийн үнэт үйлээ үүгээр дамжуулан дэлхийн өнцөг буланд буй Хү хамтлагийн фенүүддээ хүргэхийг зорьсны улмаас энэ ажлыг эхлүүлсэн билээ.
Метаверс дээрх тоглолтоос бид юу үзэх вэ?
Б.С: Метаверсын тоглолтоос Монголчуудын уламжлал, түүх, соёл болон домгийг амьд концертын хамтаар үзэх боломжтой. 2023 оны 3 сарын 30-ны оройг бид дэлхийн өнцөг булан бүрт “Монголоор амьсгалах орой” гэж нэрлэж байгаа. Хү хамтлагийн фенүүддээ нэгэн гайхалтай үдшийг Монголын түүх соёлтой, тоглоом наадгайтай, галзуу шоутай өнгөрүүлцгээе гэж уриалмаар байна.
Монголчуудын хувьд энэ тоглолтоор дамжиж ямар үнэт зүйл бий болж байна вэ?
Б.Т: Монголчуудын хувьд Метаверст тоглолт хийснээр бид зөвхөн морь унаад, мах идээд, эрийн 3 наадмаа хийгээд тал нутагтаа Монгол гэрт амьдраад байж байдаггүй, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, бүр анхны Рок тоглолтыг дотоодын баг хамт олон хамтран бүтээж байгаа нь бахархам хамтрал болж байгаа. Бид олон улсад өөрсдийгөө таниулан мөр зэрэгцэн алхахад 100 хувийн боломж бий.
Учир нь Монгол залуучууд маань хөдөлмөрч, хичээнгүй, уйгагүй чанартай. Үүнээс гадна Монгол маань өөрөө олон 1000 жилийн үүх түүхтэй баялаг үндэстэн. Үүнийгээ хэрэв зөв ашиглаж орчин үеийн хэв шинжийг үнэт өв соёлтойгоо хослуулан гарч ирж чадвал дэлхийн тавцанд өрсөлдөх бүрэн боломж бий. Хү хамтлагийн хувьд хамтлагийн продюсер Дашка ах маань Монгол үндэстний соёл уламжлал болон орчин үеийн соёлыг гайхалтай сайхан олж өгч чадсан, мөн хамтлагийн ах нар маань хувь хүн талаасаа сахилга баттай, хичээнгүй, эрч хүчтэйн зэрэгцээ урлагийн хүн талаасаа гайхалтай чадвартай хүмүүс. Тун удахгүй бүгдээрээ 3 сарын 30-нд Метаверст уулзацгаая.
Сэтгэгдэл0
Юу гэж солиороод байгаа юм амьсгаанууд чинь !
урд зүгийн хүн үү дээ
Бадарч тахар орос тролл
Амжилт хүсье. Зөв
Оркууд сөөг сөөг гэсэн ганц балай дуугаа дуулсаар л байна уу?
Атаархсандаа үхэх гээд л байна уу хавчигнаад доороо шээ тэгвэл зүгээр шүү
Монголын нүүр царай гэдэг ойлголтыг ямар үзүүлэлт аргачлалаар тодорхойлдог бол. Царайлаг хүн гэж ярьдаг. Маргааш монгол тэр чигээрээ Шувуун фабрикаар амьсгална гээд ярихад ч буруу юм алгадоо. Яг тэгэх эсэх нь бүү мэд Халтар царайтаар бол амьсгалсан шинж байдаг. Монголчууд учир зүйн холбоо шинжлэх ухааны үнэртэй бодож сэтгэж хэвших чухал. Юу ч мэдэхгүй өдөр өнгөрөөсөн байдлыг ГЭНЭН ЦАЙЛГАН САЙХАН гэдэг цаасан малгайд боож тархинд нь суулгаснаас аливаад хэрсүү шинжлэх ухаанчаар бодох чанараа алдаж хяналтгүй түр зуурын үйлдэл, үгэндээ итгэж урагш явах гээд байна. Энэ үг Хү хамтлагт биш, Бичвэрийн зарим өгүүлбэр ялангуяа гарчигт хамаарна. Жавхлан "Дэлхийн чихийг дэлдийлгэсэн" нь саяхан тэр үнэн үү? юу болсон бэ? Дур хүрвэл бас дургүй нь хүрвэл ард түмнийг төлөөлж ярьдаг шиг дэлхийн иргэдийг шууд төлөөлж ярихуу. Монголоороо Монголд л ингэж ярьж буй учир ГАЙГҮЙ. Суурь ШУ-нд аугаа нээлт хийсэн Нобелийн шагналтны талаар ч ингэж бичиж ярьдаггүй юм билээ. Linkin Park-г ингэж бичээгүй.
Linkin Park гэж хаанаас юу гаргаад ирэвээ. Олон урсгалыг холих зам сонгосон нь шүүмжлэл эсэргүүцэл пессимизм дагуулсан ч дэлхий даяар ихээн нэрд гарч шинэ мянганы 3 дахь шилдэг хамтлаг хэмээн шалгарч байсан. Түүний талаар, ялангуяа Честер Бенингтоныг дурсаж гашуудаж магтаж бичсэн маш олон зүйл байдаг. Үндсэрхэх үзэл иргэншилтэй нь холбож дөвийлгөсөн зүйл огт байхгүй гээд хэлчихвэл яах бол. Хүн сулрах тусмаа өөрийгөө магтдаг. Сүүлдээ тэр нь өвчин болдог. Амжилт гаргасан заримыгаа магтаал бэлэг дайллага түүнийхээ хариуг нэхэх орчиноор бүслэн шахсаар замаас нь гаргаад бүр амьралаас нь салгаж ч байгаа олон жишээг дурдаад яахав.
Жаахан бодитой юм ярьцгаая, дэлхийн өнцөг булан бүр Хү хамтлагаар амьсгалах болж байна уу
Mongolchyyd bidnii esreg yzeltei tenegyyd olon baigaa syy,byy byyj egeerei hiidegee hiij ataarhaliig amjij dabna?....Mongolchyyd bid zailsgyi hegjih yildberjih juulchid tatah ni byr ch onchgoi sinj chanar syy;bayarlalaa saihan yarilzlaga baina?.....
Хүн төрлөхтний түгээмэл үнэт зүйлийн тухай ярьж байхад Европын төвд хоцрогдлын туйлд унаж ямар нэг зүйлээр онгирч хүндлүүлэхийн мөрөөдөл болоод монгол эрүүл ухаанруу муйхарлан дайрах хэрэггүй. Тархины тэжээл биш ходоодны тэжээлийн төлөө явж байгаа чинь нэвт харагдаж байна. Эх оронд чинь мэдлэгтэй чадвартай зорилготой хөдөлмөрч шудрага даруу хүмүүс л хэрэгтэй байна. А plus!
Беркли ер нь их л сул Сургууль юм уу даа. Ярианы хандлага,хэлц, утгын авцалдаа харахад. Нэг л их : Ганхуяг ах Дашка ах Амьсгальна Монгол хун болсноороо бахархана (Тэгэж хэлэхээр согтуу юм шиг болчихдог гэж ногоо гайхал Ширчингийн Баатар шиг арай л хэлсэнгуй) Эргэлт буцалтгуй орсон (Тийм ч учраас дэлхий дахинаа Монгол гэж ийм уламжлалтай, агуу үндэстэн байдаг юм шүү гэж харуулахын тулд өв ) Гэх санаа зов ч Нэг л тиймхэн. Гэхдээ яахав Монголын Урлагыг бага ч гэлээ Сурталчлах явж бг нь сайшаалтай. Харин Яг гадаадыхан Ху хамтлагийг шутээд бг нь хир юм бол ?
Хуцах юмаа!