sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Өнөөдөр Украинд хийх айлчлалаа эхэлж байгаа Ромын Папын элч төлөөлөгч, хамба лам Маттео Зуппи ОХУ-д айлчилж, албаны хүмүүстэй уулзаж магадгүй байна.Энэ талаар Ромын Пап Францистэй харилцаагаа хадгалж байгаа христийн хуучин итгэгчдийн холбооны тэргүүн Леонид Севастьянов мэдээлжээ.
 
 
 
Италийн епископ буюу хамбуудын бага хурлын дарга Маттео Зуппи Украины мөргөлдөөнийг зохицуулах Папын элч төлөөлөгчийн хувиар зургаадугаар сарын 5-6-нд Киевт айлчилна гэж Ватиканы хэвлэлийн алба даваа гаргийн өглөө мэдээлсэн юм.
 
 
 
 
"Хамба лам М.Зуппи мөн ОХУ-д айлчилна. Тэрбээр өөрсдийн байр суурьт дүгнэлт хийж, Оросын талд тавих саналын талаар Паптай зөвлөлдөхөөр Ватиканд буцаж ирэх ёстой. Үүний дараа Москвад айлчилна" гэж Л.Севастьянов хэлжээ.
Тэрбээр мөн Папын элч төлөөлөгч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж магадгүйг онцлоод Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахыг ч үгүйсгэхгүй гэжээ.
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг