sonin.mn

Далай Чойнхор хошуунд нэгэн сүрхий бадарчин байсан юм гэнэ лээ. Нэгэн удаа Дээрхийн гэгээний лүндэн бууж ханиад томууг дарахаар банди нарын дунд өргөн зодоон болохтой нөгөө бадарчин дайралдан тэнд оролцон ихэд манлайлжээ.

 

Тэгж зодолдож байхдаа баруун солгойгүй маш хүчтэй өшиглөж байснаас гадна өөрийнх нь цохилтоос хүн бултахад үүрсэн хавчиг үүргээрээ угтуулан ширвэж унагааж байсан гэдэг.



Эх сурвалж: “Ганзам”