Сүүлийн үед Туркийн кино урлаг дэлхийд Америкийн Холливуд, Өмнөд Солонгосын киноны дараа гарч ирж байна. Туркийн киног өмнө нь би бараг мэддэггүй байсан. Харин хэдэн жилийн өмнө Туркийн удирдагч Кемал Пашийн тухай “Сүүлчийн тангараг” гэдэг кино үзэж байв.
Энэ кино Туркийн удирдагч Мустафа Кемалий тухай өгүүлсэн их л сонирхолтой түүхэн хэлбэрийнх байсан юм. Монголчууд хэдэн жилийн өмнө Туркийн олон ангит телевизийн кино “Агуу зуун” болон “Кесем хатан”-ийг орой бүр зурагтаараа үзсэн дээ. “Агуу зуун” бол түүхийн үнэн бодит үйл явдлын үндэслэж гайхалтай сайн бүтээсэн сериал. Гэхдээ энэ Турк сериалын нэрийг Монголчууд буруу хөрвүүлжээ.
Энэ кино Туркээр “Muhtesen Yuzyil”, англиар “Magnificent Centure”, орос хэл дээр “Великолепный век” хэмээн нэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монголоор “Гайхалтай зуун”, “Гайхамшигт зуун” гэсэн утгатай бөгөөд ингэж хөрвүүлсэн бол зөв оновчтой болох байлаа. Энэ сериалийн зохиогч нь Мерал Окай, нийт сери нь 139 ангитай, Туркт анх 2011-2014 онд дэлгэцээр гарсан, эдүгээ дэлхийн 58 улсын дэлгэцэнд гараад байгаа алдартай бүтээл юм. Энэ сериал бол Туркийн агуу хаан Сулейман болон европ гаралтай татвар бүсгүй Роксана буюу Хюрем хоёрын хайр сэтгэлийн тухай. Султан Сулейманы дүрд Туркийн алдартай жүжигчин Халит Эргенч тогложээ. Энэ сериалд бүтээсэн бүх дүрүүд нь гайхалтай тод томруун мартагдашгүй болж чадсан. Туркийн султан хааны хатан Хюремийн дүрд турк эцэгтэй, герман эхтэй залуу жүжигчин Мерем Узерли гайхалтай сайн тогложээ. Харин султан Сулейманы их сайд Ибрагим пашагийн дүрд туркийн алдартай жүжигчин Okan Yalabik / Окан Ялабик / гайхалтай тоглосон. Тэр дүрдээ гүнзгий орж чадсан байна лээ. Окан Яалабик туркийн олон кино, сериалд тоглосон алдартай жүжигчин л дээ.
.png)
Okan Yalabik
Монголчууд бид Туркийн “Шархалсан зүрх” хэмээх онц сонирхолтой сериал үзсэн. Энэ сериалд 1905 оноос 1921 он хүртэл Туркийн ард түмэн Грекийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлагаар тэмцэж байгаа тухай өгүүлдэг. Туркийн армийн нэгэн залуу офицер Грекийн талд урвасан хүний дүрд орж, дайсны төв штабт тагнуулаар ажиллан, эх орноо харийн түрэмгийлэгчдээс аврах тэмцэлд олон гавьяа байгуулж, киноны төгсгөлд эхнэрийнхээ хамт эх орныхоо төлөө амь үрэгдэж байгаа тухай өгүүлдэг. Энэ сериалын гол дүр Туркийн цэргийн хурандаа Чевдетийн дүрд Туркийн алдартай жүжигчин Халит Эргунч, түүний эхнэрийн дүрд Туркийн алдартай залуу жүжигчин Бергюзар Корель нар гайхалтай уран тогложээ. Туркийн жүжигчин Халит Эргенч 17 уран сайхны кино, 15 телевизийн сериалд тоглосон байдаг.
.png)
Туркийн жүжигчин Халит Эргенч ба Бергюзкар Корель нар “Шархалсан зүрх” сериалд.
Туркийн “Paramparga” буюу “Аз жаргалын хэлтэрхий” гэдэг саяхан сериалыг үзлээ. Сонирхолтой юм байна. "Paramparga” гэдэг энэ сериал дээр Гюлсерений дүрд тоглосон жүжигчин их сайн тоглож байв. Энэ жүжигчиний нэрийг Нургюль Ешилчэй гэдэг юм байна.
Туркийн кино жүжигчин Нургюль Ешилчэй 1976 онд Афьонкарахисар хотод төржээ. Анатолийн их сургуулийг олон улсын урлаг судлалаар төгссөн. Их сургуулиа төгсөөд театрт ажиллаж, “Гамлет”, “Хүслийн трамвай” жүжгийн дүрүүдэд тоглосон. Гурван жил ажиллаад театраа орхиж, телевизийн жүжгүүдэд тоглож эхэлсэн юм билээ. 2001 онд анхныхаа киноны дүрд тоглосон аж. Эдүгээ уран сайхны 15 кино, телевизийн олон ангит арав гаруй киноны гол дүрд тоглоод байна. Тэрбээр Аноталийн олон улсын кино фестивальд шилдэг эмэгтэй дүрийн “Алтан жүрж” тэргүүн шагнал хүртэж байсан аж.
.png)
Нургюл Ешилчэй
Түүнчлэн интернетээр түүний тоглосон “Гюлпери”, “Хайр ба шийтгэл” хэмээх Туркийн телевизийн олон ангит кино, “Диваажингийн хязгаарт” хэмээх киног нь гадаад хэл дээр үзлээ. Жүжигчин Нургюль бол тоглосон кино бүртээ хатан хаан, хайртай ээж, зовлон туулсан, тэвчээртэй, зоригтой, дайчин Турк бүсгүйн дүрийг гайхалтай сайн харуулж чадсан дэлгэцийн том мастер ажээ.
Туркийн “Paramparga” сериал дээр Жаханы дүрд тоглосон Эркан Петаккаяа бас л сайн жүжигчин юм байна. Эрканы тоглосон Туркийн “Истанбулын нууц” гэдэг сериал Монголд гарсан даа. Мөн интернетийн “Netflix” сайтаар миний үзсэн “The Protector” буюу “Хамгаалагч” гэдэг Туркийн нэгэн домгоос сэдэвлэж хийсэн сериал орчин үеийн сайн кино болсон байна лээ.
Мөн саяхан “Netflix” сайтаар Туркийн нэгэн мөрдөгч өөрийн төрөлх тосгоны бага насны найз болон найзынх нь сэтгэцийн өвчтэй дүү залуу хэрхэн хүн амины гэмт хэрэг үйлдсэнийг аажмаар илрүүлж хэргийн учрыг тайлж байгаа онц сонирхолтой “Innocent” гэдэг Туркийн детектив сериалыг үзлээ. Энэ киноны сэтгэцийн өвчтэй залуугийн дүрд Туркийн жүжигчин Окан Ялабик үнэхээр гайхалтай тогложээ. Зохиол нь сайн, жүжигчид нь сайн тоглосон сериал болсон байна лээ. Санамсаргүй гүтгэгдэн шоронд орсон нэгэн баатарлаг эмэгтэйн тухай туркийн “The Yard”, алан хядагчидтай тэмцэж байгаа тусгай хүчний тухай туркийн “Wolf” хэмээх сериал онц сонирхолтой юм байна лээ. Би сүүлийн үед хэдэн сарын өмнө “NETFLIX” -ээр Туркт 2022 онд бүтээсэн " Another Self " хэмээх ТВ-ийн шинэ сериалыг хэд хоног тасралтгүй үзэж дуусгаж билээ. Үнэхээр сайн драм–сэтгэл зүйн гайхалтай сериал байна лээ. Энэ маш сонирхолтой сериалд карма буюу үйлийн үрийн тухай, сэтгэлзүйн тухай өгүүлсэн аж.
"Another Self” сериалын тухай товч өгүүлвэл энэ сериалд орчин үеийн Туркт амьдарч байгаа жирийн нэгэн гурван найз бүсгүйн тухай өгүүлдэг. Өнгөцхөн харахад нас нь тогтож яваа сургууль соёл төгссөн, мэргэжилтэй, гэр бүлтэй, амьдрал нь хэвийн мэт харагддаг бүсгүйчүүд боловч тэдэнд сэтгэл зүйн үлэмж их асуудал нуугдаж байдаг.
Үе дамжсан гэр бүлийн асуудал карма үр хүүхдүүдэд нь дамжиж гарч ирдэг. Гурван найз бүсгүйн нэг болох Ада хэмээх хирург эмч бүсгүй гэнэт л нэг өдөр ажлаасаа халагдах болдог, нөхөртэйгээ таарч тохирохоо больдог. Нөгөө нэг найз болох Севги хэмээх өмгөөлөгч хуульч бүсгүй хорт хавдартай гэдгээ гэнэт нэг өдөр мэддэг. Севги нөхөргүй, хүүхэдгүй бүсгүй байлаа. Гурав дахь найз бүсгүй Лейла нөхөртөө дарамтлуулж баахан мөнгө зээлж өгөөд өөрөө хүүхэдтэйгээ үлдэж ядуу амьдралтай болдог. Лейла уг нь хөгжилтэй, гоё бүжиглэдэг сэргэлэн бүсгүй л дээ. Түүний нөхөр нь цагдаагаас байнга зугтаж амьдардаг. Лейоагийн амьдрал улам л мууддаг.
Гурван найз бүсгүйн хувийн асуудал ар араасаа хөврөнө. Яг энэ үед Заман гэдэг хижээл настай, эмч мэргэжилтэй, сэтгэл заслал хийдэг бөө маягийн хүн гарч ирээд сэтгэлийн гүнднь бугшсан асуудлыг шийдэж тэдэнд тусалдаг. Хирург их эмч бүсгүй Ада эхлээд Заманы арга барилыг мухар сүсэг, хүнийг мунхруулж байна гэж үзээд үл тоодог, түүнийг хүн хуурч байна хэмээн цагдаад мэдэгдэнэ гэдэг. Ада хэмээх их эмч бүсгүйн сэтгэлзүйн асуудал улам даамжирч, хагалгаа хийдэг гар нь чичирдэг болдог, түүний омог бардам, хатуу зан нь улам гаардаг.
Хүн бүрийн асуудлыг Заман ул суурьтай шийдэж, тэдний сэтгэцийн эмгэгийг засаж чаддаг. Энэ гурван бүсгүй Заманы ярилцлаганд орж сэтгэлд нь бугшсан, сэтгэлд нь үлдсэн зангирааг өнгөрсөн хямралт явдлаар нь ярилцлаганд оролцсон хүмүүсээр үзэгдэл хийж нас барсан эх, эцэгтээ болон хэн нэгэн хайртай хүндээ амьд байхад нь хэлж чадаагүй үгийг нь хэлүүлж сэтгэлийн зангилааг нь тайлж өгдөг. Энэ хямарсан сэтгэлийн тайлалт, сэтгэлийн шаналалыг нь тайлсан явдал нь Севгийн хорт хавдрыг эдгээдэг. Севги Станбулд очиж томографийн шинжилгээнд ороход хорт хавдар нь бараг алга болсон байдаг. Эцэстээ Севгагийн хорт хавдар эдгэрэн нөхөрт гарч, Ада нөхөр Селимээс салж, хуучин нөхөр анхны хайр опрактай ойлголцож сэтгэлийн шарх нь эдгэрч, боловсролгүй, ажилгүй, мөнгөгүй Лейла гэнэт эмээгийнхээ байшинг өвлөн авч баян чинээлэг бүсгүй болдог.
Хүмүүс бие биенээ хүндэлж ойлгох нь улам хэцүү болж байгаа орчин цагт энэхүү сэтгэл зүйн драмын сэдэвтэй Туркийн онц сонирхолтой кино гарсан нь сайн хэрэг. Ер нь "NETFLIX”–ээр үзсэн миний хамгийн сайн драмын сериал бол туркийн "Another Self. Одоогоор энэ супер сериалыг гүйцэх сэтгэл зүйн драмын сайн кино гараагүй л байна.
Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм. Түүнчлэн кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь маш их амжилт олж байна даа. Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл0
Сүхээ бичээч л ингэж дэмийрч урт юм бичнэ дэ гэж бодоод уншиж дуустал Сүхээ бичээч л бичсэн байна ! Буддын судраа шидчихээд кино үзэж суудаг их завтай болсон юм бол Оросын сёриалуудын тухай бичээч халаач ! Тархи нь анусын чацгаар дүүрээд Оросыг үзэхээ больсон бол бичсэний ч хэрэггүй дэ !
Оросын сериалууд бол гэмт хэрэгийн сурах бичиг болсон. Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүд дандаа Оросын киноноос суралцсан.
доржийн сүхбаатар гэж элийрэгч ха ха ха
Туркууд манай түүх соёлоос их хулгай хийж гуйвуулж байгаа. Түүх гуйвуулахыг санаархагч Доржийн СҮХБААТАР Турк руугээ зайлаарай
Бас нэг саван дуурь.сунжруу урт хүиүүст зүг
Туркийн агуу зуун болон аз жаргалын хэлтэрхий гэсэн хоёр олон ангит кино гоё кино.
Түүх хулгайлж гуйвуулдаг Турк кино их үзээд бай, Турк шүтэгсэд Туркдээ очиж амьдарвал таарна
Tuv Aziig tureg garaltnuud duuren gej uzehee bolih yostoi. Mongol garaltnuud bj yagad bolohgu gej?
Грекийн эзлэн түрэмгийлэлтэй санал нэг байна.Туркууд бол манай тал бололтой.
Киночин Д.Сүхбаатар.
Гэрийн буг байн шдээ... ТВ үзээд л хэвтжээдэг