Алдар хүндийн дуу чимээгээр хийрхсэн энэхэн цаг үеэс түр боловч бодлоо ангид байлгаж эгэл эрхэмсэг оршихуйн үнэн түүхийг эрэн сурвалжлахаар олон өдөр сэрүүнээрээ зүүдэлж явснаа энд өчсүй. Учир хэмээвээс уран бүтээлч бид бүхэн хууч дэлгэн суухдаа хүний хувь заяа, хүмүүсийн төлөө гэсэн нандин хүсэл тэмүүлэлд хөтлөгддөг билээ.
Тийм л болохоор өөрсдөөсөө , цацарсан гэрэл бүхнээрээ өрөөл бусдыг гийгүүлэх орь хүсэлдээ хөтлөгдөн нэгэн хүмүүний тухай зүрх сэтгэлээ анирдан сонссон язгуур энэ түүхийн агуулга ийн оршвой. Эх орны нэгэн цэрэг эр өөрийгөө 1913 оны хавар төрснөө мэдэх хэдий ч cap өдрийг нь үл мэдэх билээ.
Гэвч өөрийнхөө сэтгэлд орших дотор хүнтэйгээ ярилцан байж "1913 оны гуравдугаар сарын 18-нд" төрсөн гэж эргэлт буцалтгүй шийджээ. Цэргийн баяраар төрсөн гэхэд нэг л бахархал төрнө. Цэрэг шиг цэрэг явсан болохоор тэр бизээ.
Энэ тухай өгүүлэх нь:
Одоогоос 100 жилийн өмнө энэ цэрэг эр хорвоод мэндэлжээ. Тэгвэл өнөөдрийн өндөрлөг дээрээс эргээд харахад цэрэг шиг цэрэг явсан энэ хүмүүнийг өнөө бид бахархан дурсахуйд зуун жилийн Эргэх дөрвөн улирал ээлжилсээр өнөөдрийг хүрчээ. Бидний дунд домог мэт хүмүүс чимээгүй даруухан амьдарч байгаад аниргүй яруухнаа харваж оддог ажээ.
1987 оны арванхоёрдугаар сарын 7-нд тийм нэгэн гэрэлт од мань мэтийн дундаас зүгээр л харваж одоход тухайн үеийн нам төр засгийн гол эвлэл болсон "Үнэн" сонины дөрөвдүгээр нүүрт "Батын Таяа" гэх нэрийг , хар хүрээнд хашин БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо гэж бичсэн эмгэнэлийн зурвасыг хэвлүүлсэн нь төрийн их хүндлэл хэмээн хүмүүс хүлээж авсан бизээ.
Бас ч аргагүй юм. Тэр болгон өндөр настан өөд боллоо гэхэд . "Үнэн" сонинд нийтлээд байдаггүй байв. Одоо энэ хүмүүний ариун сүнс нь тэнгэр бурханд даатгагдаж, алтан сайхан бие нь алдар цуутнуудыг мөнхөд нойрсуулсан Алтан Өлгийд буй билээ. Хан уул шиг ханхалзаж явсан эх орны эгэл цэрэг тэнгэрт ийнхүү оджээ.
Гэвч байгуулсан гавъяа нь, баатарласан эр зориг нь байнга сэрүүн тунгалаг байж хойч үеийнхээ бахархал болж, хөвгүүдээ зоригжуулж байдагсан. Үе тэнгийн өвгөд нь үе үехэн.
-Баатар болох хүн байсан юм... гэж оочоо имрэн толгой сэгсэрч,
-Мөн ч хийморьтой явсан юм шүү гэж бахархан хүүрнэхийг сайн нөхдийн явдал л гэж бодоод өнгөрдөг байж. Халх голын дайны хуучцуул цагаан морьт "Бид ялав" тэмдгээ зүүн, цэнхэр дэлгэцийн хоймор эгнэж суугаад хуучлахдаа,
-Тэр үед Таяа гэдэг хүн л үлгэр жишээ болж байсан даа. Жэхэ орох замд амтай бүхэн шогширч, чихтэй болгон сонсож домог шиг л ярьдаг байсан юм хэмээн омогшиж ирснээ, тэгээд л таг чиг болсон юм гэж гомдох мэт өгүүлцгээдэг байж. Тэр бүгдийг өвгөн Таяа сонссон ч сонсоогүй мэт явсаар эгэл нэгэн од лугаа аниргүйхэн харваж одсон байна.
Гавъяат үйлсийнхээ тухай ганц үг ганхийхгүй байсаар цээжээрээ хамгаалж явсан эх орныхоо цээжинд нь шингэж одож билээ. Харин нэлээд хожуу 1999 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн "81-р суваг" сонины 20 дахь дугаарт хоёр дайнд оролцож явсан ахмад дайчин комиссар Нямын Сүрэн гуайн ярилцлага "Долоон зуун самурайг тавхан үхэр сүнсийг нь авчээ" гэсэн гарчигтай нийтлэгдсэн байна.
Тэрхүү долоон зуун япон цэргийн сүнсийг авсан хүн нь Н .Сүрэн гуай юм уу гэтэл биш ажээ. Шударга яриатай шулуун зантай өвгөн комиссар: "Харин хоёрдугаар ангийн дарга байсан Таяа гэдэг хүний гайхамшигт явдлын талаар тэр үед бөөн яриа болж байлаа.
Тэрээр нэг бага дарга, нэг байлдагчтай тагнуулд явж байгаад Лянхуа голын хавьд дайсны 700 хүнтэй хороог буулгаж авсан. Эрдэнэ шишийн тариалангийн талбайгаар явж байгаад гэнэт дайсан дээрээс орчихож... Буцъя аа, гэтэл нэгэнт дайснууд харчихсан тул зориг гаргаж, самбаа үзүүлж бууны жадныхаа үзүүрт цагаан даавуу уяад шууд япон хорооны штабт хүрээд очсон гэж байгаа юм.
Тэгээд ангиудын удирдлагыг цуглуулж: "...Бид Монгол цэргийн төлөөлөгчид байна. Та нарыг бүсэлсэн учир бууж өгөхийг тулган шаардаж байна" гэжээ. Монголын зоригтой эрсийн цөстэй үгэнд үнэмшсэн япон цэргийн бүхэл бүтэн хороо бууж өгөв. Таяа тэргүүлж бүх буу зэвсэг, техник хэрэгслийг нь хурааж аваад цуваа татаад ирж байсан юм.
Одоо ийм хүнийг л баатар болгоогүй юм даа. Улаан тугийн одонгоор л шагнасан байх..." гэж өгүүлсэн байна. Тэгвэл түүхийн халуун амьсгалыг хадгалан гэрчилсэн Жанжин Ж.Лхагвасүрэнгийн "Сэтгэлд шингэсэн он жилүүд" хэмээх дурсамж номын хуудсыг сөхөхөд "Жэхэ хүрэх замын байлдаануудад 8-дугаар дивизийн 22,34-дугаар хороо, мөн хорооны ахмад Б.Таяагийн удирдсан тагнуулын бүлэг сайн ажилласан юм" гэж тэмдэглэн үлдээжээ.
Тэгвэл "Монгол цэргийн түүхийн товчоон" хэмээх түүхэн бүтээлийн хоёр дугаар ботийн 371 хуудаснаа "МАХЦ-ийн уулын бартаат газраар давшиж, Шандухэ, Луаньхэ зэрэг гүүргүй, том гол мөрнийг гатлан хоногт 60-80 км давшин наймдугаар сарын 18-ны өглөө үүр цайх үеэр Саньчагийн районыг эзэлсэн байна.
Тус дивизийн бие бүрэлдэхүүн байлдааны үүргээ амжилттай гүйцэтгэсний дотор хошууч Б.Сүрэнхорлоогийн командалсан 34мх Шао-хунзы тосгонд хориглосон дайсны цэргийн ангийг нууц бүслэн улмаар 90 шахам цэрэг офицерыг байлдааны зэвсэг, галт хэрэгслийн хамт олзлон авч байжээ.
Уг дивизийн байлдааны ажиллагааны амжилтад 22 мх-ны тагнуулын бүлгийг удирдан байсан ахмад Б.Таяа онцгой үүрэг гүйцэтгэсэн байна. Ахмад Б.Таяагийн 30 гаруй хүнтэй тагнуулын бүлэг наймдугаар сарын , 20-ны орой бороотой шөнийн харанхуйг ашиглан Луньхуа хотын дэргэд Японы цэргийн ангийг бүслэн авчээ.
Ахмад Б.Таяа, салааны дарга бага дэслэгч Дэмбэрэл, хөнгөн пулемётчин Дэмчиг, мэргэн буудагч байлдагч Чойжамц, Дашзэвгэ нарын хамт харуулыг нь устгаад япон цэргийн ангийн штабт дайран орж буулган авч дайсны 700 шахам цэрэг, офицерын зэвсгийг хураан авчээ. Дайсны цэргийн олон хүнтэй гарнизоныг буулган авснаар Луньхуа хотыг маш амархан эзлэн авчээ.
Түүнчлэн Б.Таяагийн удирдсан тагнуулчид Жэхэ хот тийш ухарч байсан дайсны томоохон бүлэглэлийг илрүүлснээр 8 мд-ийн захирагч хурандаа М.Одсүрэнгийн тушаалаар уг дивизийн 22, 34 дүгээр морьт хороод дайсны хоёр талаас гэнэт цохилт хийж 172 офицер, цэрэг, 8 миномёт, 6 пулемёт, 160 винтов, цэргийн төрөл бүрийн хэрэгсэл бүхий ачаа хөсөг олзлон авчээ" хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
Тавхан монгол эр гуч дахин их хүчийг цус урсгалгүй буулгаж авна гэдэг үлгэр домог мэт санагдана. "Лянхуа голын Таяа домог" хэмээх нь ийм нэмэр хачиргүй үнэн түүх авай. Хоёр дайны нүүр үзсэн цөөхөн аавын хөвгүүдийн нэг Бат овогтой Таяа одоогоос яг зуун жилийн тэртээ 1913 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг Дэлгэрмөрөн гэдэг газар малчин Батанд мэндэлжээ.
Дөрвөд далай ханы Цагаан Дэглий уулынхаа өвөрт өсч эрийн цээнд хүрсэн Б.Таяа 1935 оны аравдугаар сарын 12-ны өдөр ардын армийн ариун жагсаалд алхан орж алдар гавъяаны замаа эхэлсэн байна. Монгол Улсын баатар Чойн. Дугаржавын мандуулж явсан тугийн дор жагсаж 23-р морьт хороонд салааны туслах болсон ажээ.
Ийнхүү зүтгэсэн он жилүүд нь итгэл найдварт хөвгүүний дүр төрхийг улам тодруулж өгсөн тул бүх цэргийн жанжны орлогчийн 1938 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн тушаалаар 23 дугаар хорооны салааны даргаар томилсон байна. Энэ бол Халх гол, Хайлааст манханаар дарийн утаа сүүмэлзэж, дайсны сум өөдөөс исгэрсэн цаг үе байлаа.
Далд түгшүүр ил болж дайны утаа сүүмэлзэж эхлэхэд салааны дарга Батын Таяа чухам "цэл залуу насны гал дөлөөр бадарч" явжээ. Нэгэн кинонд өгүүлдэгчлэн "Энэ тулаан бол их дайны эхлэл" байсан юм.
1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг оролцож, Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомт Японы милитаристуудыг бут цохихоор мордоход Б.Таяа хал үзэж халуун чулуу долоосон хуучин цэрэг 8-р моры дивизийн 22-р хороонд тагнуул ангийн дарга ахмад цолтой гялалзаж явлаа.
Ялалтын тэнгэр ивээж тэтгэсэн он жилүүд байсан юм. Чөлөөлөх армийн залуу ахмад Авгын хошууны Хамбын сүм, Яндуугийн хийдийг чөлөөлж, улмаар Жэхэ хотын зүг хүлгийн жолоо залжээ.
Нотолгоо нэхээгүй үнэн гэж байдаг. Тэгвэл тухайн үедээ фронт дахинд гайхагдаж алдар нэр нь алтан соёмбот тугтай чацуу мандаж явсан тухайгаа Б.Таяа гуай өөрөө даруухан дурссаныг уншигч танд дахин батлан хүргэхээр нэгэн дурсамжийг сийрүүлье.
"1945 оны наймдугаар сарын 20-ны шөнө дивизийн дарга хурандаа Одсүрэнгээс Их Хянганы нуруу Лянхуа голын хөвөөнд ямар хүч байна вэ? мэдээд ир гэсэн тушаал хүлээж аваад 32 хүнтэй, хүн бүр хос морьтой тагнуулын анги тэргүүлж үүрэг гүйцэтгэхээр явсан юм.
Зүүн хойт Хятадын нутаг Лунка тосгоны орчим Японы ихээхэн хүч хориглон буйг мэдсэн төдийгүй амьд хэл олзолж ар тийш нь мэдээ явуулав. Ингээд ангиа хориглолтод оруулж, салааны дарга Лувсанжамц, хөнгөн пулемётчин Дэмчиг-Гомбо, мэргэн буудагч Чойжамц нарыг дагуулан мод хадтай бартаатай газрыг ашиглан хорооны штабт нь дайран орж сүрдүүлж айлгаж, тулган шаардсан юм.
Хорооны дарга мэгдэн сандарч өөрийн анги салбарын 10 гаруй офицерыг дуудан ирүүлж шуурхай хуралдаад тэр дороо бууж өгсөн болно. Япон дарга бүрээчээ дуудаж цэргээ жагсаагаад зэвсгээ хураалгачихаад, тэр дор нь Лувсанжамц нараар зэвсэггүй хороог мануулаад, өөрөө удирдах бүрэлдэхүүнийг нь дагуулан ирж дивизийн дарга Одсүрэн, улс төрийн орлогч хурандаа Гомбодорж нар дээр очиж томоохон бүлэг хүн олзолж авснаа илтгэсэн болно" хэмээжээ.
Энэ гавъяат үйлсээ өвгөн Таяа насан туршдаа ярихгүй, хэлэхгүй яваад байж чадах л хүн юм. Гэтэл 1967 оноос эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай асуудал босч ирж өвгөн цэрэг өөрийн гавьяат үйлсийн тухай арга буюу ийн даруухан өгүүлсэн юмсанж.
Түүний гавъяа зүтгэлийг үнэлж Байлдааны гавъяаны одон, "Алтан гадас" одон, Байлдааны хүндэт медаль болон бусад медаль, ЗХУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тухайн үедээ шагнажээ. Гэвч олон цэрэг эрсийн цусыг урсгаагүй, баатарлаг гавъяа байгуулсан өвгөн шагнал сайшаалаа чамласангүй, гавъяат үйлсээ дөвийлгөсөнгүй, бидний дунд энгийн даруухан амьдарч яваад л анир гүмхэн газар шороондоо шингэжээ.
Алдар хүндийн дуу чимээгээр өлссөн энэхэн цаг үеэс түр боловч бодлоо ангид байлгаж аугаа эх орон Монголын минь бахархалт цэрэг эрийн тухай "Лянхуа голын Таяа домог" ийм буюу... Даруухан цэрэг эрийн домог мэт амьдрал мөнх орштугай...
Баримт бичигт энэ голыг Лянхуа, Люнка, Луньхуа, Лунка гэж олон янзаар бичсэн бий. Монгол цэргүүд гол төлөв Лянхуа гол гэж дурссан байдаг.
Д.Төрбат /Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн/
Б.Хишиг-Ундрал /МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч/
Сэтгэгдэл0
700 япон цэргийг зэвсэгтэй нь уран аргаар, зориг зүрхээр олзлон авна гэдэг үнэхээр гайхамшигтай хэрэг болсон байна. Дэлхийн дайны түүхэнд ч ховор тохиолдох байх шүү. Яагаад өмнө нь ярьдаггүй байсан юм бол. Энэ хүнд баатар цолыг нэхэн олгоочээ Элбэгдоржоо.
BNMAU-g uguisgej muuldag humuus tegeh yum bol nar baruunaas garna.
yostoi sonsoogyi yum baina.Olzvoi 10-d tsergiig gantsaaraa ustgaj baatar bolj bsan.ene hynd bol baatar ch bagadah yum bna
Ene hunii hamgaalj uldsen Halh goliig Elbegdorj Solongost 100 jileer tureeselsen gej baigaa. Odoo dahiad 4 jil Eronhiilogchoor baival uldsen gazar nutgaa hariinhand ogchih bizee.
TAYA GUYAIG TANIDAG YUM TUUNII ACH HUUTEI NEG ANGID SURDAG BAISAN.MANAI UILDVER KOMBINATAD OLON JIL AMIDARSAN IH SAIHAN OVOO BAIJ BILEE HUMUUJLIIN AJIL DEER NEG UDAA TAYA GUYAIG URIJ DAINII TUHAI,TRE HUNII UZEL BODLIIG SONSOJ BAIJ BILEE.TANII ALDAR GAVIYA MONHOD ORSHIJ BAIG!!!!
Баярлалаа энэ хүн миний өвөө байгаам өвөөгөө хараагүйч энэ бүхэнд нь бахархаж явдагдаа
Ийм хүнийг баатар болгоогүй байж Бат Үүл баатар болж байдаг бол сонин л байна шү.
Saihan ovgod mini monh noirsog.
хиагтын эзэлсэн гэдэг зохиомол үлгэр. хүний урманд нэг ч буун дуу дугараагүй гэдэг. ийм өдөр Монгол цэргийн баяяр тэмдэглээд л ёстой утгагүй юм.
Bileg uhaanaar myangiig diiljee,Baatar bus Janjin bna
Харамсалтай ийм хүмүүсийн хүчээр авч үлдсэн Халх гол оо манай дарга нар харийханд өгчлөө ш дээ.
hudlaa medee bna logik alga hunii gazar dain hiiheer irsen armi haruul manaagui bdag genee gants neg baisniign manaihan nuhaad orchihdog hahahaha
ene bol sots niigmiin uhuulgiin medee heveeree bn
hudlaa hudlaa mongolchuud jijig murgulduund l baildsan bh
чи байлдах байтугай бааж ч чадахгүй байж юугаа мэддэг гэж ийм юм донгосно вэ?
hunii dursamj bol barimt bish ter ued hucheer tiimerhuu dursamjiig yariuldag baisan terend n itgeed ishlel avaad gaihaad baharhaadl unendee unen yuml saihan shuu dee
Дээр фото зурагны арын эгнээнд зосож байгаа 2 хүний арай намхан хүнийг Довдон гэдэг дэд хурандаа байлаа. Улсын гарьд Н.Ганбаатарын өвөө нь болох хүн. Ээжийнх нь аав нь.
Энэ бол жинхэнэ цөс ихтэй монгол эрийн домог байна.
"1945 оны наймдугаар сарын 20-ны шөнө дивизийн дарга хурандаа Одсүрэнгээс Их Хянганы нуруу Лянхуа голын хөвөөнд ямар хүч байна вэ? мэдээд ир гэсэн тушаал хүлээж аваад 32 хүнтэй, хүн бүр хос морьтой тагнуулын анги тэргүүлж үүрэг гүйцэтгэхээр явсан юм. Зүүн хойт Хятадын нутаг Лунка тосгоны орчим Японы ихээхэн хүч хориглон буйг мэдсэн төдийгүй амьд хэл олзолж ар тийш нь мэдээ явуулав. Ингээд ангиа хориглолтод оруулж, салааны дарга Лувсанжамц, хөнгөн пулемётчин Дэмчиг-Гомбо, мэргэн буудагч Чойжамц нарыг дагуулан мод хадтай бартаатай газрыг ашиглан хорооны штабт нь дайран орж сүрдүүлж айлгаж, тулган шаардсан юм. Хорооны дарга мэгдэн сандарч өөрийн анги салбарын 10 гаруй офицерыг дуудан ирүүлж шуурхай хуралдаад тэр дороо бууж өгсөн болно. Япон дарга бүрээчээ дуудаж цэргээ жагсаагаад зэвсгээ хураалгачихаад, тэр дор нь Лувсанжамц нараар зэвсэггүй хороог мануулаад, өөрөө удирдах бүрэлдэхүүнийг нь дагуулан ирж дивизийн дарга Одсүрэн, улс төрийн орлогч хурандаа Гомбодорж нар дээр очиж томоохон бүлэг хүн олзолж авснаа илтгэсэн болно" хэмээжээ. Энэ гавъяат үйлсээ өвгөн Таяа насан туршдаа ярихгүй, хэлэхгүй яваад байж чадах л хүн юм. Гэтэл 1967 оноос эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай асуудал босч ирж өвгөн цэрэг өөрийн гавьяат үйлсийн тухай арга буюу ийн даруухан өгүүлсэн юмсанж. Ene bol uneheer gaihamshigtai bainaa. Ene barag Halh goliin dainii hamgiin aldartai yavdal baina.
chi chini yun halh gol yariad bnaa?
taniar uneheer baharhaj baina uldsen ur huuhded n baga zereg tusalj boldog bolob uu shaldan huuhen dopintoi mori bohchuuded taraadag ter mongoo
Ene hun Bat-Uuliin hajuud bol jinhene Baatar baina daa.
Сайн байцгаана уу? Сайхан хүмүүс л хүн болох, хүн болгох зам мөрийг минь тавьж өгөх юмдаа. тэдний хүч тэнхээнд хорвоо, амь амьдрал тогтдог юм бишүү.
ene hund baatar tsoliig ni ugsun ni deerde elbegdorj guai
МОНГОЛЫН ЧИН ЗОРИГТ ЭГЭЛ ДАРУУ БААТАР ЭРСИЙН НЭГ Б,ТАЯА ГУАЙ ҮНЭН ХҮҮ МОНГОЛ УЛСЫН БААТАР БАЙЖЭЭ, МИНИЙ ӨВӨӨ Ч БАС 2 ДАЙНД БАЙЛДАЖ ЯВСАН ОРИГ ХУРАНДАА ГЭЖ АЛДАРШИЖ БАЙСАН ӨВӨӨ МИНЬ ДАЙН ДУУСАХАД СҮХБААТАРЫН 2 ОДОНТОЙ ЭГЭЛ ДАРУУХАН АМЬДАРЧ БАЙГААД БУРХАНЫ ОРОНД ЯВСАН ЮМ. ЦЭРГИЙН АРХИВТ БАЙДАГ Л ЮМ БИЛЭЭ.ӨВӨГ ДЭЭДСЭЭРЭЭ БАХАРХАЦГААЯ
minii aav bas l Halhiin goliin daind oroltsoj Jehe, tsagaan herem hurtel yavsan baidag, ene hunii tuhai yarij baisniig sanaj baina. Bi ter ued yamar sonin nertei hun be gej bodoj baij bilee
Халх голын дайн, 45 оны чөлөөлөх дайн хоёроо ялгаж сураачээ. Юу ч мэдэхгүй тэгээд баахан коммент бичих юм. Дээрх өгүүллийн үйл явдал бол 45 оны чөлөөлөх дайны үеийнх байна. Харваас Хятад нэртэй газрууд дурдагдаад байгаа биз дээ. Халх голын дайн бол Монголын нутаг дээр болсон дайн шүү!!!
Ih saihan otgon har homsogtei saihan zalyy baijee. mash uran uhaantai setgemj owsgootoi hyn bjee. yr hyyhdyyd ni haana bdag bol..
Жинхэнэ гайхамшиг. Угаасаа их хүн даруухан байдаг хойно тэр бүр өөрийгөө дөвийлгөж цээжээ дэлдээд байдаггүй л байж. Одоо цагийн шалдан банди нар хажууд нь юу вэ. 90 оны хэдэн жагсаал цуглаан хийснийгээ агуу их хувьсгал гээд л, харийнханы мөнгөөр хамаг бүхнээ самарч байгаагаа их бүтээн байгуулалт гээд л. Хайран сайхан өвгөдийнхөө халуун амь, эх оронч хичээл зүтгэлээр хамгаалж хайрлаж ирсэн эх орон минь яана даа.
Монгол улсын төлөө зүтгэе гэдэг үг миний амнаас өөрийн эрхгүй гарлаа.Агуу
700 bish 90 garui samurai n ortoi baih, er n bol ogt hudlaa yum bish baih oo! ulger ch gesen undesleltei baidag shu de? Mongol tserguud shiidsen uedee baatarladag baisan jishee Halh gol, Baitag bogdiin tulaan, tulgaraltuudad baij baidag shu de.
Cholooloh dain yum bishuu.....45 onii...sain unshaach yugaa ch oilgoovui bj hun muulah durtai gedeg ni
jinhene er hun bna daa
Halh gol, Baitag bogdiin hubid jishee tatsan yum shu! Taya guai bol cholooloh dainii yeiin tagnuuliin salaanii darga baij ee. Zobloltiin tsergiin ulaan tugiin odon gedeg bol tuhain yeiin baatarlaliig deed zergeer unelsenii yaruu tod gerch gej bodoj baina.
Яруу найрагч сэтгүүлч Д.Төрбат гуай чухал бөгөөд сонин хэргийг сөхөж тавьж байгаа юм байна. Та наад асуудлаа холбогдох газруудад нь тавиад хөөцөлдөөд шийдүүлж өгөөчээ гэж хүсмээр байна. Зайлуул өөрөө өнгөрсөн ч үр хүүхдүүд нь улсууд байгаа блгүй дэ.
uneniig helehed panaaltai l yum. 1 hun 700 huntei horoo ruu ochood buuj gesen chin nuguuduul ni unemsheed buuj ugdug bol baildaad ch yaahiin. Zugeer buuj ug geed yavaad baihad bolohiin bishuu
Монгол цэргийн түүхэн товчоо номонд ичээтэй байгаа шүү дээ Тэгэхээр үнэн л байна даа Сайхан домогт хүн байна.
энэ хүний самган нь 100 айл хавьд одооч энх тунх бгаа.Хуучин хороололд бж бгаад байраа зараад нүүсэн.бүртгэл мэдээллийн төвийн хойно цагаан байшин хавиар бий шүү.
ulsaas bair ugmuur mini heregt heregui shagnal avdag humuust ugch baihaar
эмээг маань самган болгоод байгаарай би ач нь байна харин ч бид бахархах хэрэгтээй
хашэрдэнээ чи ач нь мөн бна..эмээ чинь энх тунх бна уу
gaihaltai uhaantai hun bna
Гайхалтай ухаалаг, заль цогтой хүн байсан юм гэнэ лээ. Би бага байсан болохоор сайн санадаггүй, хүмүүс их ярьдагсан
ДЭНДҮҮ ДАРУУ БОЛОХООР БААТАР БОЛСОНГҮЙ ГЭЖ ЯРИАЛ БАЙДАГ. МИНИЙ ЭЭЖИЙН ЭГЧИЙЭ НӨХӨР БАЙСАН ЮМ. ХАЙРХАН АХ МИНЬ ӨДИЙД БОЛ БАТААР ШҮҮДЭЭ. ЗХУ улаан тугийн одон бол МУ-баатар билээ.
Аргагүй цөс зориг ихт дайчин баатар эрийн түүх, өвөг дээдсийн минь үлгэр жишээ болсон энэ эгэл баатарыг баатар гэхгүй бол юу гэх билээ.Баатар цолыг ийм хүнд л олгох ёстой бус уу үнэхээр бахархаж байна монголчууд бид ийм баатарлаг өвөг дээдсээрээ бахархууштай