sonin.mn

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиндоо үнэт эдлэл, машин, цүнх авч өгч, нисдэг тэргээр зугаалсан асуудлаар тайлбар хийв.


Тодруулбал тэрээр: "Авлигатай тэмцэх газраас хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа. Авлигын эсрэг хуулийн 13.4 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газрын тэргүүн болон гишүүнийх нь хувиар Ерөнхий сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлсэн. Шалгаж дуусах хуулийн хугацаа 30-60 хоног. Хүү нь мэдүүлэг өгсөн" гэлээ.


С.Сарнай