
ПАРИС, 2025 оны тавдугаар сарын 27 /AFP/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Саудын Арабын мэргэжлийн лигийн тэмцээн дууссанаас хойш хэдхэн цагийн дараа “бүлэг дууслаа” хэмээн хэлснээр “Аль-Наср” багаас явж магадгүй гэдгээ илэрхийлжээ.
Өдгөө 40 настай К.Роналду 2022 онд “Манчестер Юнайтед”-аас “Аль-Наср”-т ирсэн бөгөөд тус багтай байгуулсан гэрээ нь энэ зун дуусгавар болно.
Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 32 клубт тоглогчид элсүүлэх боломжийг олгох тусгай солилцооны цонх ирэх зургаадугаар сарын 1-10-ны хооронд нээгдэх юм. К.Роналду “Аль-Наср”-ын өмсгөлтэй авахуулсан зургаа “Энэхүү номын бүлэг дууслаа” гэсэн далд утга бүхий үгтэйгээр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. “Түүх бичигдсээр л байна. Бүгдэд нь баярлалаа” гэж “Реал Мадрид” болон “Ювентус”-ын довтлогч асан нэмж хэлжээ.
“Аль-Наср” дөрөвдүгээр сард хагас шигшээд Японы “Кавасаки Фронтале” багт хожигдсоноор Азийн аваргуудын лигийн тэмцээнд оролцох боломжгүй болж, Саудын Арабын мэргэжлийн лигт гуравдугаар байрт шалгарсан юм.
К.Роналдугийн хувьд 24 гоол оруулснаар лигийн мэргэн буучаар тодорчээ. “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн тэрбээр “Аль-Наср”-т тоглосныхоо дараа тамирчны замналаа дуусгаж магадгүй хэмээн өнгөрсөн онд хэлж байсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Хөлбөмбөг тоглоод баяжсан бол одоо тэтгэвэртээ гарч өөртөө цаг зав гаргасан дээр.
Интер Миами д Тоглож магад
ene tamirchin bol yneheeriin heregtei tamirchin nas erdee l too syy,dee baingiin beltgeltei tamirchin hyn zaluuchuudaas dytaad baih yum alga,harin ch Ronaldogiin hiij chaddag byheniig hen iluurhej chadsan be?.....Odoo yrgeljlyyleed tyynii hyy ch bas samdaj baigaa syragtai....Ronaldo bol byrhanaas zayagdsan agyy hel bembegchin minii hybid Ispaniin lyone Messegees habigyi deer sydraga hel bembegchin sanagddag...................