sonin.mn

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад эрхээ авахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор цөөн тамирчдад урт хугацааны хөрөнгө оруулалт болгон тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа билээ. Тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагч, холбооны төлөөллийг өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны ЕНБД Э. Бадар-Ууган нар Олимпик хауст хүлээн авч уулзан, тэтгэлгийг гардуулж бэлтгэл сургуулилтын явц, олимпын эрхийн тэмцээнүүдэд хэрхэн оролцох талаар мэдээлэл солилцлоо.


2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд хамрагдах энэхүү тэтгэлэгт гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах- “Пёнчан 2018”, “Бээжин 2008” Олимпын наадмын оролцогч, О. Золбаяр- “Лозанн 2020” залуучуудын өвлийн олимпын наадмын оролцогч, Т.Ариунболд-ОУХМ болон тэшүүрийн шорт трэйкийн тамирчин Б.Гэрэлтуяа-ОУХМ нар хамрагдаж байна.


Энэ оны 6 дугаар сараас тэшүүрийн тамирчид БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж, улмаар 10 сард болох Дэлхийн цомын цуврал 4 тэмцээнээс олимпын эрхээ авах бүрэн боломжтой бол олимпын 2 эрхээ өвөртлөөд буй цанын тамирчид Тайланд улсад 7 сард болох FIS оноо олгох роликтой цанын тэмцээнээр гараагаа эхэлнэ. Цанын холбооноос дахин 2 тамирчин оролцуулах боломжийг судалж байгаа бөгөөд уулын цанын төрөлд дэмжлэг үзүүлсэн тохиолдолд мөн олимпын эрхээ авах боломж байгааг танилцуулав.