sonin.mn

Пентагоны зөвлөх асан Дуглас МакГрегор Европын орнуудын иргэд хувьсгал хийхгүйгээр Европын Холбооны эрх мэдлийг өөрчлөх боломжгүй гэж олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ.


Түүний хэлснээр, Европын холбоо одоогоор "задарч" байгаа бөгөөд Хойд Атлантын холбоо бол "явдаг цогцос" болсон гэжээ.

Тэрбээр "НАТО бол явдаг цогцос, Европын холбоо задарч байна. Европын янз бүрийн орны ард иргэд глобалистууд эсвэл Брюсселийн төлөөлөгчдөөр удирдуулахыг хүсэхгүй байна. Одоо тулгамдаж буй асуудал бол эдгээр хүмүүсээс ангижрах явдал юм. "Хувьсгал хийхгүйгээр үүнийг өөрчлөх бараг боломжгүй" гэж хэлсэн байна.  


Эх сурвалж: news.mail.ru


Ж.Бат