Сэлэнгэ аймгийн сүсэгтний хобооны тэргүүн Мөнхтогоогийн урилга, Улаанбаатар хотын Байгаль сангийн заллагаар зайран Д.Бямбадорж анх 2003 оны наймдугаар сарын 6-нд Сэлэнгэ аймагт морилж “Ээж” модыг өөрийн дуудлагаар амилуулан тахилга хийжээ. Түүнээс хойш жил бүр “Ээж мод”-ыг тахих ёслолыг ханш нээх өдөр буюу намрын дунд сарын 17-нд хийдэг уламжлал тогтжээ.
Баясгалант хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын ханш нээх үеийн тахилгыг энэ сарын 4-нд Сэлэнгэ аймгийн “Ээж мод”-нд үйлдэв. Ханш нээх өдөр түмэн бодис амилж тэнгэртээ даатгаж, хүн амьтан, ургамал бүхэн нар, мөнх тэнгэрийн эрч хүчийг авч тэнгэрийн энерги газарт буудаг эл өдөр бөө, удган цуглаж тэнгэртэй харьцах үйл хийдэг хэмээн зайран Д.Бямбадорж хэлэв. Энэхүү үйлийг үзэж сонирхохоор АНУ-ын бөө судлаач ч ирсэн байв. Говь-Алтай, Завхан, Эрдэнэт, Өмнөговь, Дундговь, Улаанбаатарын 60 гаруй бөөцуглаж “Ээж Мод”-нд тахилга үйлдэв. Бөө нар жилийн засал, тэр жилийн өнгийг онгод тэнгэрээс асууж, андгай тангараг өргөдөг бөгөөд тангарагтаа “зовлонтны жолоо, золгуутны гайг зайлуулах тэнгэрийн элч болж, өнгө мөнгөнд шунахгүй, өнөөмаргаашийг бодохгүй, өөрийгөөзольж, өрөөлийн төлөөзүтгэнэ” хэмээн тангараг өргөв.
Их зайран Д.Бямбадоржоос дараах зүйлийг тодруулав.
-Маш олон бөөэнд тэндгүй онго шүтээнээ дуудаж янз бүрийн үйл үзүүлж байна. Нутаг нутгаараа бөөгийн ёс өөр байдаг уу?
-Омог омгоороо өөр. Буриад, Цаатан, Урианхай, Монгол бөөөөр. Онцлог нь тэнгэрийн улаач, хайрхадын улаач, лус савдагийн улаач бөөнар гэж байдаг. Тэнгэрийг дууддаг бөөнар 55 цагаан тэнгэртээ сүү, 44 хар тэнгэртээ архи өргөж тэнгэр эрхсээ дуудаж бөөлдөг. Хайрхадын бөөнар харахад андашгүй байгаа биз дээ. Тэднийг хэнгэрэгээ дэлдээд дуудлагаа хийхэд нохой, шувуу цугладаг бол лус савдагийн бөөнар онгодоо дуудахад лусын амьтад сэргэж могой, мэлхий, загас гэх мэт амьтнаар дамжин амилдаг. Гурван зүгийн бөөнар энд цугласан байна даа. Тэнгэрийн улаач бөөнар 99 тэнгэртэй харьцдаг. Миний шавь нар бүгд тэнгэртэй харьцдаг бөөнар. Жилийн жилд бидний хийсэн тахилга их сайхан болдог доо.
-Та тэнгэрийн онгодтой харьцаж жилийн ноён нуруу асуугаад авах шиг болсон. Ер нь улс орны ноён нуруу, хүн зоны тухайтад юу гэж айлдаж байх юм бэ?
-Том гүрний уран арганд нэг орвол хөдөөтал эзгүйрч, хөндий тал хоосорч хэлмэгдлийн хар шуурга хэзээ мөдгүй ирэх нь. Үнэнийг ухааруулах хугацаа үүдэнд чинь хүлээж байна Хан үүдийг чинь тогшиж байна, хаалга үүдийг чинь нүдэж байна. Нүх суудал олонд дутвал мөнх тэнгэртээ залбирч хэлээрэй. Тэнгэр дүнгэр хоёроо холбож дүүрэн бодлоо бөөгөөр дамжуулаарай. Хад чулуу хажигнаж, хан тэнгэр хилэгнэх нь. Улс амьтан бужигнаж, ус булаг ширгэх нь. Газар дэлхий шилгээж, гай барцад нүүрлэнэ. Уужим дэлхий давчдаж, улс түмэн бужигнах нь. Хар тугаа мандуулж, хамаг улсаа нэгтгэ. Цагаан тугаа цэнгүүлж цааз хуулиа чангатга. Мөнх суудал олонд дутвал мөнх тэнгэртээ мөргөж хэлээрэй. Дүнгэр жингэр хоёроо холбож дүүрэн бодлоо бөөгөөр дамжуулаарай. Гурван голын бэлчирт гуйж сайн мөргөөрэй. Мөндөр бороо орж мөрөн гол үерлэх нь. Охиндийн овооны тахилгыг онцгойлон сайн хийгээрэй. Олон лус савдаг эздийг нь аргадаж сайн гуйгаарай. Таван хаан уулсын эзэн их савдгуудыг аргадаж сайн гуйваас тариа будаа арвин ургаж, тансаг сайхан жаргах учиртай. Намар эрт ургацаа хураа. Цас, бороо их орж цагийн байдал хүндэрнэ. Хойшоо явж хормой бүүтос. Хоттой хонио түм хүргэ. Урагшаа явж уут бүү чир. Уужим нутгаа сахиж жарга. Мөнх суудал олонд дутвал мөнх тэнгэрт мөргөж хэлээрэй. Дүнгэр тэнгэр хоёроо холбож дүүрэн бодлоо бөөгөөрөөдамжуулаарай гэлээ. Үүнээс гадна онцгойлж захисан нэг зүйлийг сонордуулья. Энэ бол Сэлэнгэ нутгийнхантай холбоотой. Өвлийн эхэн сард Охиндий тахилгын бор саарал азарган чоныг морь, бар жилтэй хүмүүс намнажээ. Энэ хоёр хүн лусын тахилгатай азарган чоныг авласан учраас орон хангайдаа мөргөж уучлалт гуйж лус савдгаа баярлуулахгүй бол маш эвгүй зүйл тохиолдох нь. Бараг ч өөрсдөд нь мэдэгдээд эхэлсэн дээ. Дахин хэлэхэд Охиндийн хөндийн тахилгыг ёс төртэй сайн хийх хэрэгтэй.Таван их хан уулын онгодыг зал гэсэн дээ.
-Бөөнарыг ажиглаж байхад янз бүрийн онго бууж байх шиг. Танд чухам ямар онго залардаг юм бол?
-Баруун зүгийн баатар таван тэнгэр, Чингис хааны Борчийн их сахиус тэнгэр, Есүхэй баатрын сахиус онгод орж ирсэн. Хан хүүтэнгэрээс ирж , Хас төр тогтооно гэж хэлээд байна. Хар, цагаан сүлдээ дээдэлж тахиж, төрөөхар, цагаан сүлдэндээ гаргахыг хас ухаан гэдэг юм. Хан хүү, хас төр гэхээр сүртэй ноён буугаад ирэх юм шиг ойлгож болохгүй. Хар сүлдээ шүтэж, хас төрөөдээдлээрэй. Дөрвөн зүгийн хүчтэн нэгэн тэнгэрийн дор эвсэн нэгдэж эх байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах санааг зүрхэндээ, тархиндаа шингээгээрэй гэж хэлээд байсан даа.
-Ямар нэгэн байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлт ч юмуу болно гэнэ үү?
-Таван хааныг тахихгүй бол усны үер болж аюул нүүрлэнэ гэж байна лээ. Заслыг нь ч хэлээд өгсөн.
-Ажаад байхад шарын шашин, бөө удган нэг л зүйл рүүтэмүүлж байх шиг. Хүн зоны сайн сайхны төлөөаль аль нь чиглэгдэж байгаа гэж ойлгодог? Шашин, бөөгийн ялгааг та юу гэж хэлэх вэ?
-Бөөудган нарын дамлага дуудлагаас харахад хүн ардынхаа сайн сайхныг мөнх тэнгэрээсээ хүсэн гуйж, бодит ертөнцийн амьдралыг баяр жаргалтай болгоход чиглэгдэж байдаг. Энэ бол Монгол бөөмөргөлийн бусад шашнаас ялгарах хамгийн гол онцлог нь. Жишээлбэл ХҮ1 зуунаас манай оронд дэлгэрсэн шарын шашин гэхэд л энэ төрлийн амьдралаа урьд нь хийсэн үйлийн үрээ амсаж буй зовлон хэмээн үзэж, очиж чадвал диваажинд л жаргал байна хэмээн номлодог. Энэ мэтээр бөө лам нар тэрсэлдэж олон зуун жил болсон түүхтэй. Шарын шашин Монголын нийгмийн дээд давхаргаанд хүч нөлөөгөө авч, тэдний дэмжлэгтэйгээр Монгол төрийн хууль цаазанд өөрийн эрх ашгийг хамгаалуулсан зүйл заалтыг олноор оруулж батлуулж чадсан байдаг.
Тухайлбал “Их хэв”, “Цааз эрхэмжийн бичиг”, “Ойрд цааз”, “Халх журам”, “Их хэв”, “Хууль зүйлийг бичиг” зэрэг ХҮ1-ХХ зууны Монголын нийгмийн харилцааг зохицуулж байсан гол гол эрх зүйн бичигт бөө мөргөлийг хүчээр хорьж, шарын шашныг хөхиүлэн дэмжсэн тусгай бүлэг, зүйл ангиуд байдаг. Тэрнээс биш бөөмөргөл “нийгмийн харилцаанд тохирохоо больсон” зүйл огт байхгүй. Зөвхөн тухайн үед Монголыг колончилж улс төр, шашин, соёлынхоо нөлөөнд оруулах гэсэн гадаад улс орны бодлогын гайгаар хүч нөлөө нь ихээхэн суларсан.Тухайн үеийг бүүхэл өнөөдрийн шинэ эрин, шинэ мянганд ч гэсэн бөө мөргөл Монголын ард түмний оюуны эрэлт хэрэгцээнд тохирч, сэтгэлийн их хүч дэм болсоор байна.
Д.Догсмаа
Эх сурвалж: "Монцамэ"
Ням - 06 сарын 14,
2026
Сэтгэгдэл0
õóöààä áàéãààðàà íîâøîî
Чи юунаас ингэтлээ цочиж айв Хужаа та нар үргэлж Ц Элбэгдоржийнхоо хийсэн хорон муугаар амьсгалаад миний монголчуудыг минь зовоогоод сайхан амьдарна гэж санав уу . Бүү горьд хужаа та нар хийсэн бүх хар муу үйлээ үүрэх Тэнгэрийн тогтоосон цаг ирсэн шүү.
óã íü Ẻ ñàéí ¿éë õèéõ ¸ñòîé áàéìààð þì ýíý Ẻ òºðñºí àéëóóëààñ àõàí ä¿¿ñ íü îëíîîðîî ¿õýõ þì øàë õóäëàà ø¿¿ áóçàð Ẻ õóëõè ëàì íàð òàì ðóó òîíèëíîî ìîíãîë÷óóä áîëèìîîð þì ÷èíãèñ õààí äàâàðñàí Ẻã íóðóóã íü õóãàëæ ìóó þì áîëîîã¿é þì
ýíý ýíõáàÿð ÿëàõ äîõèî þìóó
Үгүй Энхбаярын мөхлийн цаг Элбэгдоржийн мөхлийн цагтай цуг ирнэ гэсэн үг
Íîìûí öààçàà ¿ë ñàõèã÷ õóâðàãà,ýä ìºíãºíèé øóíàëòàé Ẻ,àðä÷èëëûã ãóòààã÷ àðä÷èëàã÷,àðä ò¿ìíýýñýý õóëãàéëàã÷ àâèëãà÷èä á¿ãä æèãøâýë çîõèõ ìóó õ¿ì¿¿ñ. Ãýòýë áèä áàÿí õóâðàãà,Ẻ,àâèëãà÷äûã áàðàã ë îðîéí äýýä ãýõ íü õîëã¿é áàéäàã áóñ óó. Áèäíèé ººðñäèéí ìààíü ¿çýë áîäîë ººðºº çºâ áàéíà óó,áóðóó áàéíà óó.
Бөө бүр адилгүй. Онго сахиус нь ямар түвшнээс ирж байгаагаас шалтгаалан хийж буй үйл нь сайнтай муутай байгаа. Хос морьтой хүн хол явна гэдэг шиг монголчууд бид харин ч их азтай бас хувь заяатай ард түмэн. Бурханы шашинд номын чадал гэж нэг их айхтар юм байдаг бол бөөгийн шашинд онгодуудын чадал гэж мөн агуу зүйл байдаг. Аль алинийг нь илүүд үзэлгүй ав адилхан шүтэж зан үйлэндээ хэрэглээд явахад алдах юм байхгүй. Монголд төлөвшсөн бурханы шашинд бөөгийн зан үйл маш их шингэсэн ч байдаг. Жишээ нь Лүйжин тавих. Яг л бөөгийн зан үйл. Уул овоо тахих, газар лус аргадах гээд маш олон юм бий дээ. Аль нэг рүү нь хэт туйлшраад хооронд нь хагралдуулах гээд байх ямар ч хэрэггүй. Тэгвэл гадныханы олз болж аль ч үгүй алцан тийран болно шүү.
zov heljee, bayarlalaa tand
Minii huvid, deerh humuunii setgegdeltei sanaa bodol maani yamarvaa sejuureer duij baina. Nomiin chadal gegch uneheer mundag ed, -gagts shashintai holboj uudelguigeer oguulehed l-, ooroor helbel bidnii hen maani ch oyutan ahuidaa sudalj baisan zuilsee lavshruulj ooriin oyun uhaaniihaa hir chadlaar ulam tsaash lavshruulan uhaj uhaarach erdem bolgoh, enehuu erdmee nom bolgoh ni, ter tusmaa enehuu eredem nomoo unen, erh, zui buhii ed bolgohiig l nomiin chadal oroigui gedeg yum bolovuu gej sanagddag yum. Harin, ongodiin chadal huch gedeg zuil uneheer baigag, baigaad bui, orshigch biet ed gedeg ni yaahiin ch argagui yum bainadaa hemeen sanagddag. Ene ni ahui amidral deer, horvoo delhiin haana ch tohiogood baigaa ni sonirhol tataad baidag yum.
Yum buhen 2 taltai,uuniig l buu mart
Намрын дунд сард ханш нээдэг гэнэ үү?
Бөө нарийн хүчийг ганцхан зүйл дээр л үзье! Тийм л чадалтай юм бол тэр нутгаа зарах шулам шүглэсэн болон тэр хар буруу санаа өвөрлөж манай нутагт гишгэсэн гадаадынхныг цааш нь харуулчихаач.