Иргэдийн халаасыг тэмтрэх нэгэн чухал асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид хоёр хоногийн дараа хэлэлцэх гэж байна. Энэ бол иргэд, тэр дундаа жолооч нарын дунд "гал асаагаад" байгаа зам ашигласны төлбөртэй холбоотой сэдэв юм.
Тодруулбал, хотын төвөөр зорчсон машинтай иргэдээс сард 40-50 мянган төгрөгийн татаас авах буюу Баруун дөрвөн зам-Бөхийн өргөө, "Чингис" зочид буудал-Гэсэр сүмийн замаар зорчсон жижиг тэрэг сардаа 40 мянгыг төлөх бол ачааны автомашин 50 мянган төгрөг төлөх журмын төслийг Хотын дарга Э.Бат-Үүл гаргаад байгаа юм.
Энэ талаарх маргаан сүүлийн өдрүүдэд ид өрнөж байгаа. Маргаан гэхийн учир нь хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт "Хотын төвөөр зорчсон машинуудаас татвар авдаг болох журмын төсөл"-ийг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьснаас хойш татвар төлөгч, авагч хоёрын дунд халуухан маргаан дэгдээд байгаа нь энэ.
Арга ч үгүй, эдийн засаг хямралтай, иргэдийн түрийвчин дэх хэдэд шууд нөлөөлдөг гадаад валютын ханш цаг, минутаар өсч, өрх бүрийн өдөр тутмын амьдралд хүнд цохилт болж байгаа энэ үед улсад төлөх татаасын хэмжээ нэгээр нэмэгдэж байгаа нь хэний ч чихэнд таатай буухгүй нь ойлгомжтой.
Хэдийгээр энэ журмыг боловсруулахдаа "Замын түгжрэлийг бууруулах, утаатай тэмцэх" хэмээн тодорхойлсон ч ингэснээр замын түгжрэл хэдэн хувиар буурах, цаашлаад агаарын бохирдол хэчнээн хувиар багасах талаарх нарийвчилсан тооцоог НИТХ-ын төлөөлөгчид судалж үзээгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн ажлыг хэрэгжүүлснээр гарах эерэг болон сөрөг үр дүн чухал бус эхний ээлжинд ямартай ч улс иргэдээс авдаг татвараа нэмж, хотын төсвийг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь чухал байгаа бололтой.
Хэдийгээр олон нийт их эсэргүүцэж байгаа ч хотын удирдлагууд энэ журмыг эцэслэн баталж, машинтай иргэдээс татвар авах цаг мөдхөн ирж магадгүй байна. Энэ бол хувь сэтгүүлчийн үг бус албаныхны амнаас гарсан үгнээс цухалзсан өнгө аяс гэдгийг тодотгоё.
Тодруулбал, хотын замын түгжрэлийг бууруулахын тулд төв замаар зорчсон тээврийн хэрэгслээс төлбөр авахыг дэмжиж ажил хэрэг болгох нь зүйтэй гэх байр суурьт хотын удирдлагууд нэгэнт нэгдчихсэн бололтой.
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр анх "Хотын төвөөр зорчиж байгаа машинуудын 30-40 хувь нь дэмий сэлгүүцдэг учраас тэдгээр замыг төлбөртэй болгох шаардлагатай байна" гэж ярьсан бол өнгөрсөн баасан гаригт энэ хөтөлбөрийг батлахыг дэмжинэ гэдгээ дахин бататгаж "Эхний ээлжинд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Одоо бол иргэд асуудлыг харьцангуй ойлгож "Боломжтой юм байна" гээд нааштай хүлээж авч байна. Бид нийтийн тээвэр рүү анхаарлаа хандуулж байгаа. Ер нь богино эргэлт буюу сүлжээ төлөвлөлтийг сайжруулна. Ингэснээр нийтийн тээвэр ямар нэгэн саадгүй 3-5 минут тутамд явдаг болно. Тэгэхээр иргэд цаг хугацаа алдахгүйн тулд нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно" гэсэн юм.
Түүний хэлж байгаагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа машинтай иргэд ямар ч зорилгогүй давхилддаг болж таарах нь. Гэтэл түүний хэлсэн энэ судалгааг хаанахын хэн гаргаж, дэмий сэлгүүцэгчдийг хазаарлах хэрэгтэй гэх дүгнэлт гаргасан нь тодорхойгүй.
Хэрвээ албаныхны хийж буй дүгнэлт биелэлээ олбол бэлтэй иргэд төлбөртэй замаар сэлгүүцэж бусад нь төлбөргүй замаар түгжрэх нь.
Түүнчлэн Нийслэлийн ЗЦГ-ын дэд дарга Д.Жаргалсайханы хэлснээр "Түгжрэл үүссэн замуудыг төлбөртэй болгодог жишиг бий. Төлбөртэй замыг тойрч явахаар арай их замыг туулах хэдий ч түгжрэлгүй замаар зорчино гэсэн үг" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Гэтэл үнэндээ төв замаар явж төлбөр өгөх иргэн олдохгүй учраас төлбөргүй эамд түгжрэл ихэснэ гэх дүгнэлтийг жолоо мушгидаг хүмүүс хэлж ярьж байгаа. Дарга нар судалгаа гэх нэрийн дор үзэл бодлоо илэрхийлж, татвар авах аргаа хүчээр тулгаж байна гэх дүгнэлт хийх хүн ч олон байна.
Шатахууны үнэ цаг ямагт нэмэгдэж байгаа энэ үед иргэд машин унаж дэмий сэлгүүцдэг гэх тайлбар үнэнээс хэтэрхий хол зөрж байгаад л асуудлын гол байна. Нөгөө талаас "Дарга нар ардтайгаа холилдож хотын замын хөдөлгөөнд оролцохоосоо төвөгшөөсөн учраас ийм журам санаачилж байна.
Замын төлбөр төлж чадахгүй иргэд хотын төвөөс бусад замыг сонгож байхад мөнгөтэй эрх мэдэлтэй дарга нар хотын төвөөр түгжрэлгүй зорчих аргаа боловсруулж байгаа энэ" хэмээж илт дургүйцэх хүн ч цөөнгүй бий.
Нөгөө талаас хотын төвийн замыг ингэж төлбөртэй болгосноор төлбөргүй замын ачаалал эрс ихэсч, "мөнгөгүй" гэх тодотголд хотын удирдлагуудынхаа ачаар багтсан иргэд ажлаа амжуулж чадахгүйд хүрч, нервээ барах магадлал тун өндөр.
Та бидний эргэн тойрон дахь хэн бүхэн "Хотын төвөөр зорчвол төлбөр авна" гэх мэдээг сонссон даруйдаа илт эсэргүүцэж байхад дарга нарын чихэнд өнөөх мэдээ эсрэгэээрээ сонсогддог бололтой, иргэд ойлгож, дэмжиж байна гэх юм.
Хэдийгээр энэ талаарх мэдээлэл түгэхтэй зэрэгцэн, "Иргэдээс санал авсны дараа асуудлыг хэлэлцэнэ" хэмээн гал намжаасан ч хариу нь юу гэж гарах нь тодорхой гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй нь лав. Учир нь машинаас төлбөр авах эсэх санал хураалт хогны ногоон ууттай адилхан зүйл болно гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам төсөв нь нэмэгдэж, хотын хогийг улам нэмж байгаа хогны уутыг иргэд маш их эсэргүүцсэн ч олон нийтийн саналыг асуусан болоод л "Тэд дэмжлээ" гэх хариултыг өгөнгүүтээ өмнөх оных нь төсвийг багагүй хувиар нэмчихсэн. Ингэснээр нийслэлийн төсөвт 43 тэрбум төгрөг хогны уутны ачаар орж буй.
Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн мэдлийн төсөв багагүй хувиар нэмэгдэх ажил бол зам ашигласны төлбөр буюу төв замын татаас. Нөгөө талаас үүнийг эрх мэдэлтнүүдийн халаас түнтийх нэг боломж ч гэж нэрлэж болно.
Учир нь иргэдийн татвар авах замаар хураам хуримтлуулсан мөнгийг хууль бусаар зарцуулах албан тушаалтнуудыг тоо жил ирэх тусам огцом нэмэгдэж, ар араасаа аавын хаалга татаж байгаа нь нууц биш.
Хэдийгээр зам ашигласны төлбөрийг албан тушаалтнууд хувааж халааслах нь гэж хэлж болохгүй ч хотын төсөвт төвлөрч байгаа мөнгө хаашаа орж, юунд зарцуулагдаж байгаа нь олны өмнө тэр бүр ил байдаггүй.
Нэг ёсондоо иргэдийн өгч байгаа татвар төлбөр ил байдаг атлаа өнөөх мөнгө хаашаа орж байгаа нь хаалттай байдаг гэхэд хилс болохгүй. Ямартай ч нийслэлийн иргэдийн дийлэнх нь төлбөртэй замаар зорчихыг эсэргүүцнэ гэж байна. Одоо НИТХ-аас явуулсан судалгааны дүн хэрхэн гарахыг харах л үлдлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Өдөр бүхэн 3 буудал явган алхдаг миний хувьд 1.дайрах шахан хурдалж гайхуулагч арай цөөрөх,2.өөрсдөө үйлдвэрлэдгүй импортын бинзенд зарцуулах доллар хэмнэх 3.замын түгжирэл саарах 4.зөв хэрэглээнд сурах гэх мэт маш олон талын ашигтай.Хүн амын орлогын хэмжээг анхаарвал 30000(ГУЧИН МЯНГАН) төгрөг байвал...
Бат-vvлээ чи хэтэрхий их vvлэн дээр хөвөөд байна уу.өндөрт хөөрөх тусам газарт унахдаа төдий чинээ бяцрана шvv.би хотын төвөөр явахдаа л нэг явна харин мөнгө авна гэвэл дунд хуруу л гэнэ шvv
byydchih yy janjaan geed selem erguuleed baidag novsh chini dahiad selmee erguuleed ehlelee.Ene bolishvikyydaas yaj salnaaa.
Batuul malaa odoo zogsooroi malaa bi genevt amidardag end tiim tatvar avdaggui bugdeeree adilhan bugluruud yvj baidag
Chi Batuuliin bogsiig dolooj ugaadsiig ni uudag buunii nohoiniih ni golog ni baina.
zuv zuv demjij baina, mungutei hun l mashin unah heregtei, busad niitiin unaandaa suugaad esvel alhaad marsh
hutsaarai novshoo
хотын замаар бензин шатааж зүгээр цаг нөхцөөж явдаг машинууд хаанахын хэний машин бэ гэдгийг эхлээд тогтоож судалгаа гаргах хэрэгтэй. татвар төлөгчдийн мөнгөөр олон сая төгрөгний жип машин хөлөглөн, авгай хүүхдээ зөөн бараг л 3 алхаад орох газар машинаар явж байгаа "ТӨРИЙН албан хаагчид" тэргүүлнэ. Амьдрах гэж зүтгэж байгаа энгийн иргэд хоолны мөнгөө хороон байж хотын гудамжаар сэлгүүцэх үү, Харин ч төрийнхний унаж байгаа өндөр үнэтэй машинуудын тоог багасгаж, хнаялт тавих хэрэгтэй байна.БАТ-ҮҮЛ гуай,
Zov hellee.
zuv...
халаасаа тэмтрүүлээд дуусах юм байна л даа өчнөөн татвар төлөөд л байдаг гэтэл юунд зарцуулагддаг байнаа
Avto mashinii unelgeeneesee shaltgaalj tatvar aa avbal bolj bn. Lexus geh met unetei mashin ondor tatvar excel met n baga tatvar. Er ne bol zam ashiglasanii tatvar zov baih.
хотын замаар бензин шатааж зүгээр цаг нөхцөөж явдаг машинууд хаанахын хэний машин бэ гэдгийг эхлээд тогтоож судалгаа гаргах хэрэгтэй. татвар төлөгчдийн мөнгөөр олон сая төгрөгний жип машин хөлөглөн, авгай хүүхдээ зөөн бараг л 3 алхаад орох газар машинаар явж байгаа "ТӨРИЙН албан хаагчид" тэргүүлнэ. Амьдрах гэж зүтгэж байгаа энгийн иргэд хоолны мөнгөө хороон байж хотын гудамжаар сэлгүүцэх үү, Харин ч төрийнхний унаж байгаа өндөр үнэтэй машинуудын тоог багасгаж, хнаялт тавих хэрэгтэй байна.БАТ-ҮҮЛ гуай
UB hotiin zamiin butetsee haraach.Hen ch haashaa ch yavsan tuv zamaar yavj taarch bgaa bizdee. YUn tatvar ve. Hervee tuv zamiig ashiglahgui yavah bolomjtoi bol naad TAX-aa avch bolno.
tatvar n baga bna , importiin benzin ee baga xeregleee malnuudaa, yu ch xiixgui nair naadam xesej tenej benzin gazaddag chin unen biz dee
tatvaruug n 300000 bolgo, tegeed ter mongooroo avtobus avaad yvuulaaa
нэг мөсөн 500000 авалдаа ккккккккк
ардчилсан намыг яах гэж сонгосон юм хохь чин кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк
АН-нханд ард түмнээ шулж дэрэмдэхээс өөр эрдэм чадал боловсрол ухаан алга.Хулгайчууд та нар дараагийн сонгуульд гарч чадахгүй.
төлбөртэй зорчих хэсгээр гэртэй хүмүүс яах бэ. арай гэртэй орохдоо төлбөр төлөх юм биш биз
БАТ-ҮҮҮҮҮҮҮҮҮҮЛ АХ АА ЦАГААН ТОЛГОЙ ЧИН ДАВРААД БАЙГАА БИШ ҮҮ
Бат-vvлээ чи хэтэрхий их vvлэн дээр хөвөөд байна уу.өндөрт хөөрөх тусам газарт унахдаа төдий чинээ бяцрана шvv.
batuuliin zuv
нийтийн тээвэр,давхар зам гүүр тавих, захыг нүүлгэх, хуучин машины лизингийг зогсоох г.м зүйлийг хийж болно шүү дээ. Заавал мөнгө авахаа бодоод байх юм. Дараагийн сонгуулиар энэ бүхэн чинь унанаа
Sonin.mn сайтын залуучууд сайн байна Өөрсдийн сайтаа олны танил , хамгийн их хүн уншдаг сайтын нэг болгож чадсан байна.Харин анхаарахад зарим нэг нийт монголчуудын тогтсон ойлголтоос албаар зөрж олны танил болох гэсэн хүмүүсийн увайгүй үйлдлийг хамаагүй дагавал сайтын чинь нэр хүнд унах магадлал байгааг анхаарахад илүүдэхгүй шүү.Хэдийгээр хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй боловч өөрийн улс эх орноо гутаан доромжилсон өнгө аястай бичвэрүүдийг нийтэлдэггүй зарчимыг дэлхийн чөлөөт хэвлэл хөгжсөн бүх улсууд баримталдаг гэдгийг анхаарахад илүүлэх юүн, Жнь Монгол зуун жилийн түүхтэй гэж бичсэнийг хүмүүс маш дургүйцэн хүлээж аваад энэ сайтынхан гэж та бүхэнд бурууг маш хүчтэй нялзааж байсныг анхаар.Тэгээд тэр хүний хувь санааг дэмжиж байгаа юм шиг маш удаанаар сайтдаа байрлуулсан зэрэг чинь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлсэн. Бусдаар танай сайт амжилттай яваа.Жинхэнэ үнэн судалгаагаар бол хамгийн их хандаллтай сайтын 1,2 -т л орж ирэх байх Та бүхэнпд амжилт хүсье
Zuv shuudee harin avsan tatvar shuud niitiin teevert sanhuujuulelt hiih heregtei
50.000 togrog mashinaas avah bolvol, avtobusaar irgediig unegui zorchuul
Дараагийн сонгуульд Бат-Үүлийн хоригуудыг цуцлах намд саналаа өгнө өө.
мөнгөтөй нь ажлаа амжуулж мөнгөгүй нь сууж бай гэсэн үг байна МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИНД ИРГЭДЭЭ ХӨРӨНГӨ ЧИНЭЭ БАЯН ХООСОНООР ЯЛГАВАРЛАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ЗААСАНЫГ ЗӨВХӨН БАЯН ХҮМҮҮСТ Л ТӨР ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ГЭЖ АРДЧИЛСАН НАМ ӨӨРЧЛӨӨ ЮУ БАТҮҮЛ ЧАЦГАА
ZQW ! Delxiin jishig iim bn.
Ter ch baitugai niisleld amidarch bga xenbigai ch orshin suugchiin tatawar tolox yostoi. Vgvi gewel zail gesen bichigdeegvi xuuli bdg yum aa. Duraaraa n dendsen mongolchuudyg odoo xatuu garaar barix cag bolson.
Tugjirelee yah ve gedeg deer hariult alga.Aivaa zuil bolon sanaliig eserguuzeh amarhan shuu.
Erhem hotiin darga bolon tuunii orlogch, tednii ger buliinhen l tov zamaar demii selguutsgeg baihaa. Yostoi zuudee yarih geed hulgaigaa yariv gegcheer. Benzinii mongoo hurgej yadaj baigaa arduud benzinee ureed selguutsehgui gedgiig teneg hun ch oilgomoor doo. Harin hahuuliaar bayajsan luivarchid, tednii avgai huuhed 10 alhamiin gazar unetei mashinaa gaihuulah gej selguutsdeg yum. Er ni mongoliin tsalin tetgevereer amidarch baigaa engiin ardiig hotiin zah ruu hoogood heden bayachuud ni tovoor davhildah sanaatai yum baih daa. Ter gadniin turshlaga sudalsan geed baigaa hedhen english ugtei. amidraldaa 1 ch nom buten unshij uzeegui nohduuded helehed, ter gadgaad orond chini hotiin zahiin zam ni zam shig zam baidag yum, bas jolooch ali zamaar yavahaa hiih songolt ni bas baidag yum daa, erguu Ardchilsan Namiin teneguud ee. Herev ard olon ene shiidveriig ni eserguutsehgui bol daraachiin shiidver ni bas bayachuudad uilchilsen, engiin ardiin erh ashgiig hohirooson shiidver garna daa. Batuul, Badarch 2 g ogtsroovol taarna.
Nerteigeer ni Jeep, Benz bish bol hotiin tovd yavj bolohgui gehgui dee... tegvel Mongoliin toriin alban haagchid, bayachuud ni setgelee hanatal tov zamaar uraldaj, selguutseed l, muusain engiin ard ni hotiin zahaar boglorood l. Hoorhii yadarsan taxi nii jolooch heden tsag bogloroh ni erhem hotiin darga nart ogt padgui... Batuul ee. mashin unah erhgui hichneen hurgan darga, tednii avgai huuhed ulsiin mashin unaj selguutsej baigaag chi medeh uu? Hamgiin turuund tednii mashiniig huraaj av, huuli busaar zarlagadsan bensin, joloochiin tsalin holsiig ter huran darga nar, tedend iim bolomj olgoson darga naraas ni nohoj av.
Hotin tuvuur jaduus ch gesen javaj ajlaa buteeh jostoi jum be!!! Hotin udirdlaguud aa!!!!! Alag uzeh hereggui ee gej bodoj bna.Bid tegsh erhtei biz de!!!!Turiin tusheed mashingui javah ni zugeer sanagdana.Jiriin dundach bidiig havchmargui bna shuu!!humuusee sanal avaltad oroltsotsgoojo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Онц ажилгүй гайхуулан,дэмий сэлгүүцэж явдаг машиныг хориод өгвөл болох л юм.Сар бүхэн кабелийн ТВ үздэг мөнгөтэй адил 30000 төг байхад МАШИНТАЙ ХҮМҮҮСт боломжийн.Ядуу бидэнд машин ч байх биш дээ.
хуц Хар машин байхад ахиад манай нам гарна за юу
ßâæ ÿâæ òà íàð àðä÷èëëûí òºëºº ñàíàë ºãººä, òýãýýä òýð àðä÷èëàë ÷èíü ÿë÷èõñàí ãýæ ýëèéð÷ áàëàéðààä, äîíãîñ÷ äîíãîäîîä ÿâäàã þì áèø áèç.ßã àðä÷èëàë ãýäýã áîë àðäûí ýðõýò òºðèéã áàéãóóëíà ãýñýí ¿ã.Áîäîîä ¿çüå.1990 îíîîñ õîéø ýä¿ãýý õ¿ðòýë ìîíãîëûí á¿õ àðä ò¿ìíèé áàÿëãèéí 98 õóâèéã 300 ºðõèéí 2000 õ¿ðýõã¿é õóëãàé÷ õóëãàéëàí ºì÷èëñýí.¯ëäñýí áàðàã 3 ñàÿ îð÷èì ºðºâä캺ð áÿöõàí ìºðò뺺 òîì òîì àðä÷èëàë ÿðüñàí áààãèéíóóä áîë ºì÷èéí 2 õóâèéã äóíäàà õóâààí ºì÷èëäºã.Òýãñýí ìºðò뺺 òºðèéí ýðõ áàðèõààð ñîíãîñîí õ¿ì¿¿ñèéíõ íü á¿òýöèéã õàðâàë íºãºº õ¿í àìûí ¿íýìëýõ¿é îëîíõèéã á¿ðä¿¿ëæ áàéãàà áÿöõàí áààãèéíóóäààñ òºëººëºë áàéõã¿é áºãººä õàðèí 2000 õóëãàéëàí õºëæèãñäèéí òºëººëºë áîëîõ 76 îëèãàðõ ÓÈÕ-ä ñóóæ áàéíà.Ýíèéã àðäûí ýðõýò òºð ãýæ õýëæ áîëîõ óó.Ýðã¿¿í¿¿ä ìèíü ñàéí áîäîîä ¿ç äýý.Ýíèéã àðä÷èëñàí íèéãýì ãýõ ¿¿.Ýíèéã àðä÷èëñàí ñîíãóóëèéí ¿ð ä¿í ãýõ ¿¿.Áèòãèé èíãýæ õóóëü áóñààð õºðºíãºæñºí õóëãàé÷óóäûí ýëýã äîîã áîëæ õîîñîí àðä÷èëàë ÿðüæ, õèéðõýæ í¿äíèé áóëàé áîëöãîîæ áàé.
Manaih ulsad tohiroh sanaa bish. Hotiin zamaa baruunaas zuuun tiish gants bish olon salaa bolgo. Bagtaj yadaad baibal niisleliig nuulge. Bair, mashinaa lizingeer avaad sariin tsalingaasaa tolj baigaa myanga myangan irgeded tom tsohilt bolno. Ted batallaa geehed ni zugeer suuhgui l baih. Daguul hot shineer bii bolgoj tsagaan tolgoitoos ehleed oorsnoo nuu. Fashist mayagaar tatvaraar daramtaluulah gej ardchilaliig ard tumen songoogui. Muusain toriin hulgaichuudiig bugdiig ni shorond ni hiigeed, Bat-Erdenees iluu tseverhen gartnuud ni Harhorind nuug. Ene dampuu uls torchid gesen ner zuusen yumnuud Mongoliig elgeer ni hevtuulh baina. Bid Greek ulsiin nohoin zamaar orov bololtou. Hultsengui teneg, amia bodson aranshingaasaa bolj ertsontsiin eleg doog bolson mahan idesht chonontsoruudaa hohi chini
Batlagdval Hotiin buh zamiig mashinaar haaj taviad uzeltseh heregtei.
za ene ch hotiin darga gehees iluu nogoo sangiin yamiig huwhailj offshore dansand orson, ard tumnii gazriig naimaalj gazargui bolgon huwhailsan, ulsiin nuursiig hyamd uneer awch ulsiin sang huwhailsan, odort gants udaa galt tereg yawdag tomor zamaa buren ashiglaagui baij, delhiid dor hayaj gargachih 1 bagon achaa baihgui baij, mongoliin ard tumniig hulhidan shine tomor zam barih chiglel ogson neriidleer dalduur enetheg ezentei delhiid muu nertei kompaniar zowlogoo awsan meteer ulsiin san homrogiig huwhailsan geh met olon zuilees bolood zasgiin gazar ih hural chingis bond, uch tuchnuun ur zeel, tuunii huug toloh tatwariin bodlogiin neg hesen gene lee. Sain duriin daatgal gej baahan mongo bosgoj bas l ur zeeliin tolbort ogson gene lee.
Буурал пи-ду
Төлбөр авдаг болбол хотын төвд байдаг бараг айл бүхэн "автоматаар" хэд хэдэн машинтай болно. Янз бүрийн дампуу юм ч их болно доо. Үүнийг тооцож л байдаг байлгүй. Нөгөө рейлбус ашиглалтанд орохоор замын түгжрэл 30% буурах судалгаа бий гэж мэдээлж байсан санагдана. Үр дүн нь ямархуу байна? Ер нь энэ судалгаануудыг хэн яаж, ямар аргачлалаар хийсэн мэдээллийг ард түмэндээ хэлж тайлбарлаж баймаар юм.
Миний хувьд 1.дайрах шахан хурдалж гайхуулагч арай цөөрөх,2.өөрсдөө үйлдвэрлэдгүй импортын бинзенд зарцуулах доллар хэмнэх 3.замын түгжирэл саарах 4.зөв хэрэглээнд сурах 5.машинаар дэмий сэлгүүцэхийг багасгах гэх мэт маш олон талын ашигтай.Хүн амын орлогын хэмжээг анхаарвал 30000(ГУЧИН МЯНГАН) төгрөг байвал болох л юм.
Сайн байцгаана у? Яг чухам хотын төвийнхөө зам(ууд)-ыг төлбөртэй болгочихсон, аль эсвэл, хотын төвийн зам(ууд) нь төлбөртэй улс орон гэж дуулж сонсоогүй л юм байна. Харин, туушин замууд, буухиа замуудын зарим нэгэн, мөн, зарим нэг гүүр гэхчлэнг бол төлбөртэй байж л байдаг. Ийм аливаа нэгэн улс оронд таарч л байдаг. Эдгээрийгээ АНУ-д гэхэд л, Tolls Highway, Tolls Expressway, Tolls Bridge гэхчлэн оноосон нэртэйгээ буй байх, жишээ болгож АНУ-г авахад, бусад улс оронг яг таг мэдэхгүйн улмаас, ийм байх. За ингээд, Монгол маань Төв замаа төлбөртэй болгочихъё гэе л дээ, гаднын улс орны өндөр алба хашигч зочид гийчид ирэх, тэднийг урьж залж нутагтаа авчирахад тэднээс төлбөр авах гээд зогсоох уу, ... аль эсвэл эдгээрт үл үйлчилнэ нэмээсэн жич зүйлийг хуульдаа тусгаж зохицуулахуу, яах болж байнадаа. Ямар ч зүйлийг үзээгүй хараагүй, хийгээгээгүй, хэрэглээгүй байж уншснараа ч юмуу, дуулж сонссоноороо төсөөлж түүнийгээ хий үзэж хараад болчихмоор болгочихмоор бодогдож санагдаад ирэх л хамгийн их ярьшиг дараа ужиг түвэг ургуулж дагуулдаг гэдгийгээ нэг л ухаарч өөрсдийнхөө буруу зөрүү, эндүү ташууг мэдлэж мэдэрч хүлээн авахгүй юмдаа, зарим нэгэн бодьгалс болох Монголчууд маань. Энэ сэдэл хаанаас хэнээс гарсан нь, иргэдээсүү, эсвэл тэр "Улс Төрч" хэмээн өөрийгөө өргөмжлөгчдийн хэн нэгнээсүү, чухал бишээ. Хэргийн учир нь, төсөөлж хий харж, сэдэж түүнийгээ хийх гэж муйхарлах сайнд хүргэдэггүй гэдгийг л хүмүүс мэдэхийн дээдээр мэддэгийн улмаас "сэдэгч(үүл)-ийг" илт эсэргүүцээд байх. Мэдээж, төлбөртэй зам(ууд) яваандаа бий болох л байлгүй ч, тэр нь өнөөдөө хараахан бус, тэр тусмаа хотын төвийн зам(ууд) бүүр ч биш, ёстой биш юм гэдэг л энэ байх. ХЭХЭХЭ, үнэндээ юу уншиж дуулчихваа гэдгээ ч нэг л ялгаж салгахгүй байнадаа, энэ удаад, хошин шог, онигоо/анектод/ гэдэг билүү, нэг тиймэрхүү зүйл л уншчих шиг л санагдаад байна, хэхэхэ.
авчрахад, хэмээсэн, уншсанаараа ч, мэдэж,
50,000 төгрөг их мөнгө. Цалин цагаан мөнгөний үнэ цэн ханшийг мэддэг хүнд их мөнгө. Харин, мөнгө цаастай нэгэнд юу ч биш. Цэнгийн үнийг мэддэггүйчүүлд мөнгө гэдэг төлбөрийн хэрэглээ хэдэн цаас нь л бодогдож санагдахаас ЦАЛИН ЦАГААН МӨНГӨ гэж юуг, юугаа ч хэлээд байгааг ухаарч мэдэх ч үгүй.
Хотын гудамжаар сэлгүүцээд машин бариад явах иргэд тэр бүр байхуу, тэр тусмаа авдаг хэдээсээ татвар төлнө, хооллоно, ундална, хувцаслана, гэр орноо, үр хүүхдээ, хичээл сургуулийн зардал гэхчлэн бүхий л санхүү нь нарийн тооцоотой байх ердийн иргэд "сэлгүүцээд л" бензинээ шатаагаад л, мөнгөө үрээд л, цаг нараа "алаад л" зүгээрийг хийгээд яваад байхуу, "сэдэгч(үүл)-ээ". ХАХАХА, ҮГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. Монголын Хүн Ард, Иргэд урд хормойгорро хойд хормойгоо нөхөөд л явцгааж байгаа шүүдээ.
хормойгоороо