Алтайн уул байгаль нуур гэсэн хоёр газрын нэрийг багаасаа дуулсан бөгөөд энэ газруудыг бараг л дэлхийн зүүн урд захад юм шиг бодож байсан. Энэ аашаараа байгаа орос хүүхэн нэг л мэдэхэд энэ газруудаа өнгөрөөд бүр Монгол оронд хүрээд ирдэг юм байна.
Монголын нийслэл нөгөө Улаанбаатар гэдэг ер нь ямаршуухан хот байдаг юм бол гэсэн чинь уулсын хоорон дахь нэг их өвс ногоо халиурсан хөндий, өчүүхэн хувь газарт хэдхэн дөрвөн давхар байшин байна уу гэмээр ноолгорхон өнгөтэй, ноомойхон хот байх ажээ. Москвад Цэдэнбалаас нэг удаа энэ хотын тухай асууж байсан ч түүний нөгөө л ном дээр хамраа наах шахам улайрчихсан үе нь таарсан болохоор тэр олигтой юм ярьж өгсөнгүй.
Номонд нэг улайрчихсан үед нь Цэдэнбалаас юм асуухад нэг их уурлаж уцаарлаад байхгүй ч гэсэн Филатова түүнээс шаргуухан юм асуухаасаа зүрхшээдэг байлаа. Ийм нэг зэлүүдхэн уйтгартайхан ч холоос ирсэн энэ залуу хүүхэнд бас ч сонирхох жаал зугаа юм байх ажээ. Худалдааны захын болон гудамжны дуучин, хөгжимчин хөдөө газраа л тийм байдаг байх гэмээр тэмээ, моринд тэрэг хөллөсөн хүмүүс ялангуяа барааны зах дээрх эд зүйл хувцас хунар, хувин, сав айлын янз бүрийн тавилга хэрэглэл нь сонин байлаа.
Морины эмээл нь бас тэрнийхээ суудал дээр цагаан хааны үеийн гэдэг одон шиг мөнгөөр хийсан даруулгануудтай нь сонин. Гудамжаараа тэмээ унасан хүн ч хааяа явна. Энэ тэмээ эдэлсэн хүн нь яаж бууж мордцог нь асуулт болж үлдэнэ. Филатова энэ хотын орчин тойрны тухай газруудыг бас сонирхоно. Энэ урд уулын цаана нь юу байдаг юм бэ. Хот суурин уу. Үгүй бол уул үргэлжлэх үү.
Тал газар болвх уу гэж нэг удаа Цэдэнбалаас асуухад би тэр талаар чамаас илүүрхэх юм байхгүй ээ. Цаана нь хот суурин гээд шальтай юм байхгүй байх аа. Харин Манзширийн хийд гэдэг жижигхэн суурин байдаг юм гэнэ лээ. Одоо лам хурал гэж юм байхгүй байх аа. Уул үргэлжлэхгүй талархуу газар байгаа болов уу? гэхэд Филатова ер нь иймэрхүү юмыг чамаас асууснаас Цэенпил эгчээс асуусан нь дээр байх гэхэд Цэдэнбал ер нь л тийм.
Гэхдээ энэ зүүнтээ байдаг нөгөө их яриа зантай Насантогтох бичээч өвгөнөөс асуувал бүр ч сайн ярьж өгнө дөө гэжээ. Ер нь хот газрын сонин сайхан гэхээр л заавал нэг их өндөр байшил байх албагүй шүү дээ. Аль ч хүнд урьд нь өөр газар үзээгүй “шинэ” юм л сонин шүү дээ. Хүүхдүүд нь гудамжиндаа өргөхөн чөлөө газар, голын зах дээр ч очиж тоглоно. Цагаан тэмээцэх тарвацах зэрэг тоглоом ч тоглоно. Заримдаа хүүхэд залуус нийлээд бүр заримдаа саваагүй томчуул хүртэл хамт тоглоцгооно.
Филатова тэнд очоод тоглосоор байгаад заримтай нь хоорондоо хэл нэвтэрч ярьж чадахгүй ч аяг байдал харьцаагаараа танил болцгоожээ. Урьд нь хүрээнд байсан айлын ногоог тарилцаж, хураалцаж гэр бүлээрээ танил болчихсон Цэенпил гэдэг 40 орчим насны авгай байлаа. Филатова түүнтэй элдвийг л ярина. Манай оросууд бол бүжигт дуртай өвлийн хүйтэн, үдшийн бүрэнхийд ч хамаагүй дагтаршсан цастай гудамжинд бүжиглэхийг ёстой үзүүлээд өгнө.
Тэгвэл Монголчууд дуулах илүү дуртай юм. Богино ардын дуу нь манай Уралынхны ардын дуурхуу уянгалаг голцуу хүсэл мөрөөдлийн аястай юм. Харин эндхийнхний дуунд нэг сонин юм байгаа нь юу вэ гэвэл хятад аятай Монгол үгтэй юмуудаа гэмээр дуу их гэх зэргээр Филатова хүүхэн бодлогоширно. Тэгээд бүр цаашлаад Монгол найзууддаа ашигтай нэгэн зүйлийг бас бодов. Гандангаас урапп панзшин цолтой тэр нэг айлд байсан биктрул (эгшигт хайрцаг)-ийг эд нар их сонирхох юм билээ.
Оросоос нэг өгөх юмсан. Нагац эгчийн нөхөр дандаа л хааны хот ордог юм чинь тэрүүнд л хоёр гурвыг захьчихад олоод л ирнэ. Энд нэг нь нэг морины үнэтэй юм гэсэн. Орост үнэ нь юу шалих вэ хямдхан л байгаа даа гэж бас бодно. Герман нөхөртэй орос авгайтай олон хүүхэдтэй айл Цэдэнбалынхтай ойролцоо байжээ. Тэднийх валенка хийж худалддаг байж. Тэгээд тэр худалддаг юмныхаа нэрээр нэршжээ. Тэдний том охин нь Филатоватай үерхдэг байж.
Тэгээд тэднийхэн Филатоваг өхөөрдөж эмгэн гэж дууддаг байжээ. Цэдэнбал хэмээх энэ залууг дагаад алс холын Монголыг зориод хөдлөхдөө энэ хүүхэд зангаараа томоогүйхэн жаалхан бүсгүй ирээдүйн Анастасъя Филатова хол ойрыг юу ч бодохгүй дэгж дэрвэсэн томоогүй байсан ч осолдохгүй л хүний эхнэр гэдэг нэрийг дөнгөн данган авсан төдий байжээ. Юуны чинь улсын Төрийн тэргүүний эхнэр хатагтай болох. Цэдэнбалыг Төрийн тэргүүн болно гэж бодох бүү хэл томхон дарга сайд болно гэж зүүдлээ ч үгүй зүгээр л нэг албан газрын магадгүй сургууль ч юм уу, соёл урлагийн нэг газрын нягтлан эдийн засагч болох тухай бодож байжээ.
Москвагынхан нэг охин Монголын нэг хархүүгэй суугаад Монгол руу дагаад явчихсан гэнэ. Яагаав нөгөө тэднийхний охин гэнэ шүү дээ гэж Рязин нутгийхан ярилцаа л биз, тэгээд мартчихаа л биз. Харин тэр дагаад явсан охин Монголд ирж амьдраад хүний насны хэдэн үе дамжсаны дараа огт өөр ажил амьдрал хувь заяа, дүр төрхгэй учирчээ. Нэг төрийн огцом өсөлт, янз бүрийн хэл ам, юм юмыг л үзэж дуулжээ.
Харийн газар очноо гэдэг, Бүсгүй хүний заяа юм даа хө..., гэдэг Монгол ардын дууг энэ орос бүсгүйтэй холбож ойлгомоор. Өрөвдмөөр ч юм шиг, өмөөрмөөр ч юм шиг. Энэ хүний ажил, үйл амьдрал огцом хувирсан билээ. Монголчуудын сэтгэлгээ баримжаа барьц муутай. Туйлширсан дарвисан хэл ярианууд хаашаа ч эргэж яаж ч шуугиж магадгүй. Тэгвэл Филатова ард түмэнд сайхан харагддаг сайнаар үнэлэгдэе гэж өчүүхэн ч хичээдэггүй, өчүүхэн ч хуурч жүжиглэдэггүй нэгэн байсан бөгөөд монголчуудын төлөө тэдний хүүхдүүдийн төлөө хамаг л хүч энергиэ шавхан ажилласаар ирсан байдаг.
Гэтэл худлаа жүжиглэсэн хэрнээ цаанаа муу санаалсан хүнийг сайн хүн гэж үнэлээд шүтээд өнгөндөө ширүүн дориун аашлаад цаанаа сүү шиг эхийн сэтгэл гаргасан хүнийг муугаар үнэлдэг хачин томоогүй зан манай монголчуудад байдаг нь мөн ч харамсалтай. Филатова Москвагаас анх Монголд ирэхдээ ганцхан өөрийн дурлалт залуу Цэдэнбалд хайртай байсан бол яваандаа Монголын хүүхдүүд нийт монголчуудад хайртай болжээ.
Ер нь тэгээд Филатовад Монголын тухай нөхрийнхөө тухай нэгэн сонин бодол сүүлийн үедээ нас тогтох, ахих үед нь төрөөд байдаг болжээ.
-Та нар хүүхдээсээ мөнгө төсвөө харамлаж байна. Та нар хүүхдээс хол хөндий сэтгэлтэй байна. Нүүдэлчний хүүхдээ өсгөдөг сэтгэлгээнээс салахгүй байна. Зөвлөлтийн зарим Бүгд найрамдах улсад ч бас хүүхдэд ийм сэтгэлгээгээр хандах гээд байсан удаа бий. Дарга нар цэцэрлэг яслийн багш, асрагчиддаа шаардлага тавихгүй бурууг нь зэмлэхгүй байна.
Эх, эцэг айгаад тийм дарга нартаа үг хэлж чадахгүй байна гэж Филатова хэлдэг байжээ. Ер нь тэр үед иймэрхүү шаардлагынх нь өөдөөс ганц ч тайлбар тавилгүй “За мэдлээ гүйцэтгэе” гэх нь яг цэргийн хүн шиг. Монголын цэцэрлэг яслийн багш, эрхлэгч нар дээрээс дарга ирлээ гэвэл ажил явдлаа хичээж юм хумаа өөд татахаас өмнө хүүхдийнхээ нормоос хугаслан дээд зэргийн амттай хийсэн хоолоо бэлдээд л тэр ирсэн дарга нартаа найр тавьж үйлчилдэг байсан.
Хэрэв Филатоваг ирэхэд тэгж хоол зоог хийгээд өмнө нь тавих юм бол толгойгоо авахуулах шахна. Хоол бүү хэл хэдэн чихэр ч тавихгүй. Хэрэв тэгвэл нь “Би хаанахын хүндэт зочин чинь юм бэ” гэж тас загнадаг байсан.
Филатова чухам “хатан хаан” байсан уу? Үгүй ээ.
Филатовагийн хатуухан зан Монголын хүүхэд багачуудад, ээж аавуудад, эгэл жирийн ард түмэнд ач аврал нигүүслэл харин хүнд сурталт хүйтэн сэтгэлтэй зарим дарга сайд нарт хар яршиг, түвэг зовлон болж байжээ. Хаан эзэн хатан ухааны хатуу зангаргыг тэр үед үзүүлэх ёстой Монголын дээдэс биш харин тэр харийн авгай үзүүлж чадаж байсан нь зэмлэмээр биш харин ч магтмаар.
Тэр үеийн Монголын ямар ч сайдын хийж чадаагүй ажлыг ердөө л Филатова авгай ганцаараа хэдхэн туслах санхүүч, жолооч төдий л нэмэртэйгээр хийчихсэн шүү дээ. Монголын төрд ч хүмүүст ч зөв сэтгэлтэй “гүнжийн сүм”-ийн домгоор улбаалагддаг Гүнж гэж Монголд элэгтэй харийн бүсгүй байсан. Тэгвэл дараагийнх нь Анастасия Филатова байсан гэж хэлэхэд болно байхаа.
Цэдэнбалыг монгол эхнэр авсангүй гэж зарим нь дурамжхан ярьж байсан. Тэглээ гээд монгол авгай нь Филатова шиг монголынхоо хүүхэд залуу үеийн төлөө санаа тавьж тийм их юмыг бүтээх байсан юм болов уу. Филатова шиг Монголынхоо хүүхэд залуусын төлөө яам, газрууд бүр засаг төрийн хэмжээнд сэтгэж, шийдэж, зохион байгуулж, бүтээж цогц бүрнээр тийм их юм хийх байсан болов уу даа мэдэхгүй.
Урьд удаагийн Төрийн тэргүүнүүдийн эхнэрүүдийн жишгээс харахад бараг л үгүй байх аа даа. Зөвлөлт ахын коммунист намын Брежнев тэргүүтэй том дарга нар ирж манайхны дарга нартай зөндөө их яриа хэлэлцээ хийж дараа нь том цайллага хийж. Энэ хөл хөдөлгөөний үеэр Филатова өөртөө ойр сандалд суух Монголын нэг сайдад сэмээрхэн “Гэгээнтнийг нэлээд сайн халамцаад ирэхийн үед нь чи надад дохио өгөөрэй. Би нэг чухал үг хэлэх гэсэн юм” гэжээ.
(“Гэгээнтэн” гэдэг нь Цэдэнбалын наргиж нэрлэдэг Брежневийг хэлж байгаа нь тэр) Авгай нэгэнт тийм төлөвлөгөөтэй тул нөгөө аминчихан юм захьсан сайдынхаа яг хажууд суув. Дэндүү их найрамдалтай дэндүү их ойр дотно Зөвлөлт Монгол хоёрын дунд дээдсүүд идээ будаалгын тэр үеэр хэн хаана суух нэг их нарийн дипломат дэг журмыг ч баримталсангүй.
Том найр сүүл үедээ л “хавтгайрав”. Энэ үед нөгөө “гэгээнтэн”-ийг “тагнах” сайд Филатовад сэмхэн дохио өгсөн боловч авгай нүдээрээ арай болоогүй гэж хэлж байна. Ямар ч л гэсэн авгай “гэгээнтэнд” айхтар чухал л юм хэлэх нь дээ, нөгөө хуйвалдсан сайдтайгаа байсгээд л гэгээнтнийг ажиж нэг л чухал ажил удаад байгаа нь илт байв.
Цэдэнбал гуай ч дотроо бодож байж. Мань хүн энэ сайдтай элбээд л “гэгээнтнийг нэг аргалах юм хийхээр шийдвээ дээ. Нөгөө нэг дурсаж байсан “Настайчуудын ордон” ч биш дээ. Мань хүн урьтаад хүүхдийнхээ юмнуудыг гүйцээгээд сүүлд нь настайчуудын юм руу орно гэж байсан шүү дээ. Тэгээд ч би Оросын томчуудыг ирэхэд чи үнэ ихтэй юм битгий гуйгаад бай.
Нөгөө Амгалангийн “Жаран мянгат” хороолол, нөгөө Өвөрхангайн атрын САА”-г хэлэхэд хэцүү болно шүү гэж санаа өгснийг мартаагүй байх учиртай. Гэвч нэг зорьсон юмандаа хэтэрхий махруу яаж ч мэдэх хүн шүү гэж.
Сайд Филатовад дохио өгөв. Авгай үгүй ээ биш. Чи энэ хүний онцлогийг над шиг мэдэхгүй. Чи бүр ногооноороо байна. Энэ украйн өвгөн украйныхаа “X”-г хэлэхдээ бүр хоолойгоо засаж байгаа юм шиг бүр бараг л ханиах гэж байгаа юм шиг хүржигнүүлээд ирдэг юм. Тэгвэл л овоо сайн халамцлаа гэсэн үг гэж “хичээл” заав. Тэгж байтал удсан ч үгүй авгай нөгөө тагнах үүрэгтэй сайдынхаа дохио зангааг ч хүлээлгүй өөрөө очоод Брежневийн дэргэд суув.
Тэртээ тэргүй Брежнев нөгөө “Х”-г ханиаж хоолойгоо зйсаж байгаа юм шиг хэлээд эхэлсэн юм байлгүй. Авгай урьд нь зэхсэн үгээ цээжилсэн мэт хэлэв. Манай Монголын залуучууд их түргэн өсч үржиж өнөр олуул болж байна. Одоо нэг сайхан хуримлах ордонтой болгож өгөх юмсан л гэж бодогдоод байх юм гэхэд Брежнев:
-”Да да будет будет” гэв.
-Тодорхой хариулт сонсохыг дэндүү яарч байсан авгайд Брежневийн энэ үг ойлгомжгүи бөгөөд хоёрдмол утгатай санагдав. Тийм тийм гээд байгаа нь залуучууд олон болж байна улам л олон болно гэсэн үг үү? тийм хуримлах ордонтой болох хэрэгтэй гэсэн үг үү гэдгийг ялгаж ойлгосонгүй. Гэлээ ч гэсэн авгай шууд тойруу асуусаар байгаад Брежневийг үг алдуулж амжив. Тэгээд ч зогсохгүй бүр цаашлаад.
-Леонид Ильич ээ. Хүнд суртал танайд ч их байна манайд ч их байна. Монголын охид хөвгүүд маань хуримын цагаан нөмрөгөө бэлдчихээд ордноо хүлээгээд байгаа даа. Танай нөгөө ахуйн барилгын төлөвлөгч чинь хэн билээ. Ирсэн байхаа гэхэд Брежнев:
-За тиймээ манайд ч хүнд суртал, танайд ч хүнд суртал. За одоохон гэснээр Монголын залуучуудын хуримлах ордон босоод ирэхэд ганцхан хуруу дутуу болов. Цайллаганаас буцаж явах замдаа Брежневт дур мэдэн хуримын ордон бариулах хүсэлт тавьж зөвшөөрүүлж “гэмт үйлдэл” хийсэн Филатова Цэдэнбалыг сэм сэмхэн тойруугаар өдөж ямар нэгэн үг ая байдлыг нь гаргуулж байдлыг мэдэх гэж нэлээд хүч гаргасаар явав.
-Хэлэлцээ ер нь аятайхан болсон биз дээ. “Гэгээнтэн” ч зөндөө юмаар туслалаа шүү гэх мэтээр үг өдсөөр явав. Харин Цэдэнбал авгайн өдөлтийг гадарлачихаад “Мань хүн саяын хийсэн хэргийнхээ төлөө л санаа нь зовж намайг туршаад байна гэдгийг нь мэдээд.
-Өө хэлэлцээр аятайхан боллоо. Хуримын ордны тухай бас нэг яриа дуулдах шиг болов уу даа гэгээнтэн ахуйн барилгын хүмүүстээ үүрэг өгөөд байх шиг. Яахав яахав. Хуримын ордон ер нь чухал болоод байсан юм гэж хэлээд Филатовагийн дотор хуримтлаад байсан түгшүүрийг нэг мөсөн арилгаж санааг нь амраав. Өнөөгийн хижээл насны бүсгүйчүүд, дунд насны харчууд ихэнх нь Филатова ажаагийнхаа байгуулж өгсөн цэцэрлэг ясли, сургууль, зусланд л оюун ухаанаа хөгжүүлж өсч хүмүүжиж байсан юмсан.
Даанч түүнийгээ мартчихсан л бололтой. Та нарыг балчир байхад ясли цэцэрлэгт чинь очоод “Та нар хүүхдүүдийн минь тоглоомыг яагаад муу угаав, хоолны нь амт хольцоог яагаад тааруухан хийв” гээд багш, захирал нарыг нь гозойтол зогсоож, улайтал нь загнаж байсан хүн Анастасия л байсан шүү дээ. Энэ сайхан сэтгэлт авгайг манайхан дотроос зарим нь ёстой л нэг үзэшгүй муухай сонсошгүй зэвүүнээр муучлан гүтгэсэн.
Энэ авгай Монголын хөрөнгөөр Москвагийн ойролцоо байгалийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй газар олон давхар хувийн хаус бариулсан гэнэ. Тэр хувьдаа хүрээлсэн мод цэцэрлэг, зам талбай гарааш агуулах нь цөм бүрэн олон өрөө сууцныхаа дотор талын өрөө тасалгаанд үнэт эрдэнийн зүйлээр тоноглосон жорлон ваннтай зочны амралтын тоглоомын өрөө тасалгаа заал гэдэг нь ямар ч том олон одтой зочид буудлаас илүү гэнэ гэж монгол даяар цуурхал санаатай тараасан нь оргүй худлаа байсныг монголчууд бид сүүлд нь мэдсэн билээ. Манай түүхэнд ийм базаахгүйхэн юм болоод өнгөрсөн. Ер нь хэзээ ч санаж эргэцүүлж баймаар л явдал.
Филатова зарим монгол хүнд ширүүн үг хэлж, эвгүйхэн харж байсан байж магадгүй. Тэгвэл одоо тэр аягүйхэн үг тэр ширүүн харц түүхийн салхинд хийсч замхраад арилсан. Тэр нь Монгол хүнд яршиг зовлон болж үлдээгүй өнгөрч арилсан. Харин тэр хүний хийж бүтээсэн нь монголчуудад амьдрал хайрласан гэж болно. Филатоваг өмөөрч байсан зарим хүмүүсийг мэдэх юм.
Филатоватай ойр ажиллаж байсан хоёр бүсгүй Эрдэнэчимэг, Төвшин нар Москвад авгайг эргэн очиж байгаа нь нүднээс нулимс гармаар харагдаж билээ. Эд нар их ухаантай хүүхнүүд юм даа гэсэн бодол л сэтгэл эзлээд байлаа. Авгайд энэ чинь л нэг сайхан таарна даа гэсэн бодол өдөөж ноосон нэхмэл хантааз бэлэглэж билээ. Одоо тэр хэдэн бүсгүйчүүддээ баяр хүргэх юмсан.
Төгсгөлд нь хэлэхэд Орос бүсгүйг хайрлая, хүндэтгэе, дурсая. Энэ хүний тухай альбом, баримтат кино бүтээе хөшөөг нь босгоё ах дүү саданг нь урьж авчирч хамтран дурсаж, хүндэтгэе. Монголчууд сайхан бүхнээ мартдаг биш эргэн санадаг хүндэлдэг, ярьдаг, дурсдаг, ухаантай хүмүүс гэдгээ садан төрөлд нь, оросуудад, ер нь дэлхийд харуулъя.
Зохиолч Д.Лувсандэлэг
Сэтгэгдэл0
holdoh tusam sanana daa.
Энэ журам батлагдвал Байгаль нуур луу сэлэнгэ мөрнөөр дамжин маш их бохирдол орно оросын гринписчүүд үүнийг хэзээч зөвшөөрөхгүй тэд өөрийнхөө нефтээр өөрийнхөө нуурыг устгуулах тэнэгүүд биш эхний ээлжинд монгол руу нефт нийлүүлэхгүй бүх арга хэмжээг авна зам хаана ингээд монголчуудад хүрзээрээ алтаа ухах арга үлдэнэ дээ хятадын гринписчүүд мөн нэгдэж монгол руу нефт орох замыг хаана шүрэн эгийн уцс, орхон говь төсөл бүгд зогсоно монголын байгаль хамгаалагчид урт нэртэй хуулиа хамгаалж эдэнтэй нэгдэнэ үүнээс үүдэн гарах бүх хохирлыг энэ хууль санаачлагчид, үүнийг дэмжиж кноп дарсан гишүүд хариуцна шүү
Шударга байцгаая Би лав Цэдэнбал даргыг Орос эхнэрт хайртай байгаагүй хамтын амьдралтай хосууд байсан гэж үздэг Цэдэнбал Монгол тусгаар тогтнолын төлөө золиос гаргаж Орос хүнтэй суусан гэдэгт итгэдэг Цэдэнбал Филатовад Монгол хэл сурахыг хайраар илэрхийлж болох байсан Гэвч тэгээгүй Филатова нөхрийнхөө сэтгэлийг бодож нэг ч Монгол хэл сураагүй Түүнийгээ хоёр хүүдээ тулгасан байна Монголын элитүүд Орос хүүхэнтэй суух моод байсан гэхээсээ илүү Оросын КБГ ийн Оросчилох бодлого болон Монголчуудыг хянах тагнах далд бодлого байсан Яг л Манжийн бодлогыг хуулсан Үүнийг Зөвлөлт гүрэн задарсаны дараа Монголын элитүүдтэй суусан Орос эхнэрүүд тушаал авсан юм шиг бүгд буцсан түүх гэрчилнэ Буцсан Орос эхнэрүүд нэг ч Монгол хэл сураагүй Монгол хэлтэй цөөхөн Орос эхнэрүүд Монголд үлдсэн Тэд бол хайр сэтгэлээр олсон хосууд байжээ Социалист нийгэмд Филатовад Монголчуудын 80 хувь дургүй байсаныг баттай хэлнэ Хүүхдийн төлөө зориулсан олон ажил Гэрлэх ордон энэ бүхэн нь Иранд айлчилсаны дараа эхэлсэн юм Ираны шахийн хатан хаан Филатоваг гэгээрүүлсэн юм Түүнд буяны ажил төслүүдээ танилцуулсан байна Ингэж л зарим Монголчуудын сайханаар дурсдаг түүх эхэлдэг юм ....... Цэдэнбалын хүү Зориг гэгчийг Монголын төр болон Цэдэнбалын фенүүд олон удаа харж үзлээ Байр ч өглөө Ажил ч өглөө Монголд тогтохгүй алга болж Монголчуудыг доромжилно .......Монголын эдийн засаг Зөвлөлт улсаас хамааралтай ганцхан зах зээлтэй байсан Хамааралыг багасгаж бусад орнуудын зах зээлд нэвтэрч өрсөлдөх чадвартай эдийн засаг байгуулах гэсэн Монгол сэхээтэн бүрийг Оросууд хавчиж байсан Түүнийгээ Орост худалдсан ноёдуудаар гүйцэтгэдэг байсан Жишээ нь Самсүнг анх үүсэж байхад Монгол улс телевизор үйлдвэрлэж эхэлсэн Орос сэтгүүлч Монгол өнгөт телевизор үйлдвэрлэсэн тухай Зөвлөлтийн сонинд бичжээ Харамсалтай Орос сэтгүүлч халагдсан Зөвлөлт гүрэн сүйрсэн Дагаад Монголын эдийн засаг бантан болсон Ардчилсан хүчин гарч Монголын эдийн засгийг дэлхийн зах зээлд гаргах зорилго тавьсан Хэрэгжүүлэхийн тулд хувьчлалыг яаралтай эхлүүлсэн Даанч социалист нийгэмд олон жил болсон Монгол улсад хувийн өмч хөрөнгө удирдах чадвар туршлага байхгүй байв Тэр хүмүүсийг социалист нийгэмийн дайсанууд гэж хэлмэгдүүлж буудаж устгасан Туршлагагүй баахан хүмүүст хувьчлал очиж ихэнх нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадваргүй учраас сүйрсэн Ингэж л ардчилалыг муулах коммунистуудын хараал эхэлдэг юм
150.129.142.175 Тэр туршлагагүй баахан хүмүүс чинь өнөөдрийн төр засагт олигархи болчихоод сууж байна даа.
Энэ хүнийг амьд сэрүүн байсан бол би ч гэсэн хүлцэл өчин, гүн уучлал гуйх байсан байх, энэ цагийн улс төрчид, баячуулын улс, үндэстэн эх орноо бүхий л замаар худалдах, Монголын ирээдүйг сүйдэлж буй байдал, зөвхөн өөрийн амраг янаг,авгай хүүхэддээ гэсэн хувиа хичээсэн үйлдэлүүдийг харьцуулан үзвээс энэ Орос эмэгтэй үнэхээр Монголын төлөө гэсэн зүрх, сэтгэлтэй эх хүн байж ...
TSEDENBAL FILATOVA 2-IIG MAGTAAD BAIGAA ULSUUD ODOO HEN NEGHEER TOLGOIGOO MEDUULJ ULSAA UDIRDUULIYA GEED BAIGAATAI AGAAR NEG JMAA.ENE 2 HUNII GAVYA GEJ JU BAIHAV DEE.OROSUUD L BUHNIIG BIDNII OMNOOS ZOHITSUULJ BAIV SHUU DEE.TUUH SOYOL UNDESNII SEHEETEN DAVHRAGA ELIT DAVHARGAA USTGUULJ BAIJ 90 ONII BAIDALD HURSEN JM S
Цэдэнбала-Филатова бол асар их ажил хийсэн гавьяатай хүн шүү дээ. П.Очирбат шиг авилгалын эхлэл тавиагүй. Бас Элбэгдоржийн эхнэр шиг авилгалын мөнгөөр боруулж тэжээвэр амьтан шиг байгаагүй. Асар олон барилга бариулсан. Хуримын ордон, хүүхдийн зусланд өнөөдөр авилгалчдын хүүхдүүд хуримаа хийж, зусланд нь ач зээ нар нь амраад муу хэлцгээж байдаг. Гэтэл авилгачид гадаадад 5 одтой буудалд зугаалахаас өөр юу ч хийсэнгүй.
unen unen unen
ТУХАЙН ҮЕД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 80% НЬ ЦЭДЭНБАЛ, ФИЛАТОВА 2-Т ДУРГҮЙ БАРАГ ТАЛ НЬ ҮЗЭН ЯДДАГ БАЙЛАА. ЦЭДЭНБАЛ АРД ТҮМНИЙ ХАЙРТАЙ УДИРДАГЧ ХЭЗЭЭЧ БАЙГААГҮЙ. МОНГОЛЫН СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ОЛОЛТ АМЖИЛТ БОЛ ТЭР ҮЕИЙН 1000,1000 АЖИЛТАН АЛБАН ХААГЧДИЙН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛИЙН ҮР ДҮН, ТҮҮХЭН ЦАГ ҮЕИЙН ЭЕРЭГ НӨЛӨӨЛЛИЙН ҮР ДҮН ЮМ. ЦЭДЭНБАЛ, ФИЛАТОВА 2-Т ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨ ЦУГЛУУЛАХ ХЭРЭГ БАЙГААГҮЙ ЮМ. УЧИР НЬ ТЭД МОНГОЛ УЛСЫГ ӨӨРИЙН ӨМЧ ГЭЖ ҮЗЭН ДУРААРАА ДУРГИЖ МОНГОЛЧУУДЫГ ЦЭДЭНБАЛЫГ ДЭЛХИЙН КОММУНИЗМЫН ИХ ОНОЛЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ФИЛАТОВАГ ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭН ГЭСЭН АЛДАР НЭРИЙГ ДЭЛХИЙД ОЛЖ АЛДАРШИХ ГЭСЭН ХҮСЛИЙНХЭЭ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙСАН. ТЭД ХЭЗЭЭЧ ТУСГААР ТОГТНОЛ, ТҮҮНИЙГ БАТАЛГААЖУУЛАГ ҮР АШИГТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ, МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ СОЁЛЫГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ АСУУДЛЫГ СОНИРХОЖ БАЙГААГҮЙ, ТЭД МОНГОЛЧУУД БИДНИЙГ ХАЙРЛАЖ ОЙЛГОЖ БАЙГААГҮЙ ХҮМҮҮС. ТЭД КОММУНИЗМ, АЛДАР НЭР 2-ийг л ШҮТЭЖ БАЙЛАА
Ямар ч байсан энэ хүний үед траншейны нүхэнд хүүхэд амьдарч байгаагүй юм.
Orosgui tegeed haachih yum be ? mongol ? hyatadig muulaad haachih yum be ? munhin ene hoer hurshin dund mongol bn sdee! 150. i.p. emegtei mongolin 80 % durgui gej sanaasaa bitgii zalj bai !!1ta guai uurinhuu ger bulin heden buryaduudaa hel , zugeer , Filatova shig Mongolin tuluu , mongolin huuhduudin tuluu zutgesen buteesen terguun hadagtai baihgui !!!! Hol ochij demiir !
chi bitgii oriloo. Gadnaas horongo zeel olno gedeg amargui. Chi geed helye tiim l amarhan bol chi odoo ter USA yanhan ahaasaa terbum dollariin butsaltgui tuslamj avaadah!!! Tui fuck you motherfucker geh bhdaa chinii omnooa!!! Adaglaad chamd 10 000 000 US dollariin zeel ogoh uu Chi chadahgui ee amisgaa mini. Zeel, tuslamj, bustaltgui tuslamj, horongo oruulalt tiim amarhan olddoggui TOOSGON TOLGOIT mini!!!
Yur ni suuliin uyed orosuudig muulagchid ih olon boljee tgsen hernee ypon solongos amerik gj magtaal zeel tuslamj l awhara bur tednii bool boltsiim shig l umuurch hamgaalad. Yur ni hun tuuhee sn sudlah yostoi mongol ymar bdald bhd oros garaa sungasniig mongoliin ard tumen martah yosgui. Yahaw ih gurnii aihtar bodlogo bs ni unen. Gesench umhii hujaa ypon shig ulsiin sul doroi bdliig ashiglan hunii sanaand bagtamgui buzar bulaig hj bgagu yum shuu. Orosuud yugara giiguulsiin bdgiig ni hamaa bzde mongold ter zergiin yum hiih yostoi bs gj medemhiireh humuus bgaa l bh. Tgwel bas iim bj bolno yu ch hiihgu bj bas boloh baisan yuchgu uusgad ugui hj boloh baisan. Humursun togoonii amidralaar amidarcg bs mongolchuudad orsiin dor buhulzuj bs gj helj boloh ter tuuhen tsag uldeeh zuilee uldeej hiih zuilee hj ugsun. Tedgeer zuilsiig buteehiin tuluu eleg negtnuudde nulimagdad ch ges busdiin umnu buhulzuud ch ges buhii l amidralaa zolioslood ch ges amisgagaa tasartal zutgesen hun bol Tsedenbal guai. Uuniig yum meddeg tuuuh meddeg humuus ni ch helne. Tuuh uuruu ch helne. Harin tuunii gergii jinhene seheeten hunii bdlaar biye awch yawj mongol oros gj yalgalgu huuhdiin tuluu l ges setgeleer uurt ni noogdogui hund achaag mongoliin zaluu uyiin tuluu uurchee. Ene sedwiig hunduj bichsen setguulchid uneheer talarhaj bn. Tednii talaar kino hiine gdg bol gaihaltai shn sanaa. Yur ni suuliin uyed huuhed zaluusda unen tuuhig haruulsan tuuhen sedewtei jinhene mongol hunii ontslog uw soyol unen tuuhig uguuleh mergejliin tuwshind undruur unelegedeh heden udaa uzsen ch uidahargui setgeld honogshson chansaatai buteel ih dutahdaj bn. Zaluuus maani tuuhee meddeg bh yostoi. Tendees mongol hun gdg omogshloo olj awah yostoi. Bid bol uchigdruus urgasan margaashiin ehlel yum. Uuniigee mash sn uhamsarlah yostoi. Suuliin uyed tuuhee ih yaridag hun uchigdurtu amidardag ch gh shig ih utgagui ug garsan bnle. Isto mongol hun bol hezee ch tgj helehgui. Yalanguya mongol shig delhiin tuuhend todoos tod bichigdeh tuuhtei ard tumen uuriin tuuhee sudlahgui medehgui bn gdg bol mash archaagui hereg.
цэдэнбал гуайг төрүүлсэн монгол эхийг өөд нь татах сөгөө алга уу
Филотова гуайн бариулсан олон улсын найрамдал зуслан шиг хүүхдийн зусланг Монголын ямарч сайд дарга нар хүүхдүүдэд зориулж бариалаагүй шүү дээ.
Хүүхдийн төлөө хийгдсэн бүх юмыг бараг л энэ хүн хийсэн. Хөрөнгө оруулалтыг нь оросоос тусламжаар голдуу шийдүүлж бсан юм билээ. Хуримын ордон, Залуу техникчдийн ордон, Найрамдал зуслан, Хүүхдийн парк, Төрөх эмнэлэгүүд, ясли цэцэрлэг, хүүхдийн зуслангууд гээд явж өгнөө.
Энэ журам батлагдвал Байгаль нуур луу сэлэнгэ мөрнөөр дамжин маш их бохирдол орно оросын гринписчүүд үүнийг хэзээч зөвшөөрөхгүй тэд өөрийнхөө нефтээр өөрийнхөө нуурыг устгуулах тэнэгүүд биш эхний ээлжинд монгол руу нефт нийлүүлэхгүй бүх арга хэмжээг авна зам хаана ингээд монголчуудад хүрзээрээ алтаа ухах арга үлдэнэ дээ хятадын гринписчүүд мөн нэгдэж монгол руу нефт орох замыг хаана шүрэн эгийн уцс, орхон говь төсөл бүгд зогсоно монголын байгаль хамгаалагчид урт нэртэй хуулиа хамгаалж эдэнтэй нэгдэнэ үүнээс үүдэн гарах бүх хохирлыг энэ хууль санаачлагчид, үүнийг дэмжиж кноп дарсан гишүүд хариуцна шүү
250 хонь нэг беларусь трактор болдог, мөн Эрдэнэт үйлдвэрийн Монголд улсад өгдөг ашгийг бага байна хэмээн үздэг байсан 90 оны үеийн хүн байна аа, одоо 25 жилийн дараа харьцуулах юмтай болоод эргэн харвал энэ эмэгтэй Монголын төлөө цохилсон зүрхтэй Орос хүн байж ... одоо, чин сэтгэлээсээ уучлал гуймаар байна ...
Сайхан нийтлэл байна.Миний бие яг л тэр 60оны хүүхэд.Энэ үед үнэхээр л хүүхэд гэдэг жинхэнэ эрх дархтай иргэн байлаа. Ямарч л гэсэн тухайн үеийн нэрт дуучин Дин Рид монгол ирээд " Би дэлхийд өөр хаана ч байхгүй жаргалтай хүүхдүүдийг монголд харлаа " гэж хэлсэн байдаг. 90-ээд оны эхээр ид Цэдэнбал гуайг муулж байх үед зохиолч Л. Түдэв гуайн хэлсэн үг өнөөдөрч гэсэн тодхон санагдаж байна.Тэрээр хэлэхдээ " Та нар Авгай , авгай л гэж газар дор ортол муулж байна.Цагтаа энэ хүний өмнө бөхөлзөж байсан хүн одооч та нарын дунд байна.Намайг тойрон хүлээгч гэж байна.Энэ хүний хүчээр монголын залуу гэр бүлүүд хуримын ёслолоо хийх сайхан ордоитой, хүүхэд багачууд нь хүмүүжих цэцэрлэг ясльтай,сурагч багачууд нь зундаа амрах зуслантай,пионер сурагчид нь ордонтой болсон энээс ч их зүйлийг хийсэн хүн шүү "гэснийг өнөөдрийн залуу үеийхэнд бас хэлмээр санагдлаа.
L.Tudev chin Filatovagiin gölög baisan gej yaridag shuu dee. Dandaa hov zooj,hamt ajillladag,ooroosoo deesh garsan buhniig ene avgaid helj zamaas holduuldag baisan geseen.
Ёстой сайхан бичсэн байна. Энэ хүнийг бид үеийн үед хүндэтгэж явах хэрэгтэй шүү. Монголчуудыг ажил хийлгье гэвэл ширүүн хариуцлагатай л хандах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол найзан дундаа гээд ажил нь урагшаа явдаггүй. Даанч харамсмаар гутамшигтай явуулсан шүү. Одоогийн манай удирдлагууд шиг л идэж угаагүй шүү, сайн бод
odoogiin turd garsan lalruudiig harahaar oi gutah yum.
SAIN BNA ODOO L ZUM ZAMAAR HARJ BNA... ENE KHUN MANAI ULS TURCHDUUS ULIIG HIISEN EMEGTEI SHUU!!!
Үлдсэн ганц хүү Зоригийг эх оронд нь сайхан амьдруулах нөхцөл боломжоор хангаж өгөх хэрэгтэй Монгол улс монголын залуу үе үр хүүхдүүдийн төлөө энэ хүн шиг их юм хийсэн хүн даанч байхгүй дээ Цаг хугацаа харуулж өглөө Одоогийн тэргүүн хатагтай нар нөхрөө дагаж улсын мөнгөөр гадаад руу л их явсан байх түүнээс хийсэн юм байхгүй Цэдэнбал дарга жинхэнэ эх оронч монголын төр нийгмийн гарамгай зүтгэлтэн монголын ард түмний хайртай удирдагч байсан нь түүхэн үнэн.
ene hun UB-g evrop torhtei hot bolgoj mongolchuud evropiin soeltoi tanilcsan
Үнэхээр сайхан нийтлэл бичжээ Бид тухайн цаг үед тайван чөлөөтэй санаа зовох юмгүй сайхан амьдарч байж дээ Цэдэнбал гуай шиг төр нийгэм ард түмнээ аваад явчих чадалтай улс төрч байхгүй л байна даа
Одоо энэ ардчилагчид юу хийв? Бүх аж үйлдвэрийг устгаа, өөрсөндөө тансаг намын байрууд, тансаг захиргааны байрууд барилаа. Нэг ч сургууль, цэцэрлэг, эмнэлэг энэ 25 жилд боссонгүй.
Ene emegtei shig yum hiichih said darga alga daa. Zuvhun uuriinhuu hetevchiig zuzaaruulah bodoloosoo ichij amidartsgaa. Odoo manai haltaruudiig yaj guisan ch gegeentnuud toohgui l dee. Huuhduuddee yu barij baiguulj ugsun be Elbegdoj oo.Harin ch zuslanguudiig ni huvichilj avtsgaah shiv dee. Surguuli tsetserlegtee bagtahgui boltol ni huuhduudeesee haramlaj uursduu darga nar hulgailsan daa.
Mongolchuud unexeer teneg shuu. Yum xiisen xunee buruutgan ,xarin idej uusan xunee magtdag uye irj dee.
ASAR IXIIG BUTEESEN XUN DEE
гоё нийтлэл болж,дээр баабар нэг юм хальт бичээд авсан байна,том үсгээр,Зөвхөн улаанбаатарт биш,монгол улс даяар цэцэрлэг,сургууль,хүүхдүүдийн зуслан барьсан юм.гэхдээ энэ 2 заавар зөвөллөгөө өгч мөнгийг шиидэж шахаж шаардсаны үр дүн шүү дээ.эдийг ямар 2-уулаа барьсан гэгээгүй шүү,тийм боломжиж ч байхгүй.одоо яаж нусаа хацартаа нааж байна.
Цэдэнбал,Филотово нар тэр олон жил төрийг удирдахдаа одоогын дарга нар шиг идэж уугаагүй, огцроод эх нутгаасаа хөөгдөөд гарахад орос бсн авгайхаа 2 өрөө байранд юучгүй байж бгаад нас барсан даа зайлуул. Картын бараанд очерлоод одоо хүүхдүүдийг нь харж үзмээр юмдаа.
Энэ гэр бүлийн тухай Шинкаревын архивын баримтанд тулгуурлан бичсэн ном байдаг юм. Тэр л хамгийн бодитой бичигдсэн. Монгол хэл дээр орчуулагдсан байгаа.
Хоорхий амьтан ганцаараа бичиг усэг тайлагдсан хун шиг юм яриад сууж байхын энэ хонь!Яаажч магтсан Монголд очноон жил амьдарчихаад монгол Хэл сураагуй,монгол нохороос гаргасан хуухдууддээ ч монгол Хэл оороо чаддаггуй юмаа гэхэд багш олгоод монгол Хэл заагаад огох ухаан байгаагуй ямарч боловсролгуй оросын ходооний тэнэг авгай бол естой яаамайл байна!Энэ бол тэнэг цэдэнбалын алсын хараагуй оорийн Гэсэн ухаанаар амьдрах чадвар бухэл бутэн улс удирдаад явахнь байтугай оорийнхоо гэр бул дотрооч оорийн ухаан бодлоороо байх чадваргуй амьтан байсныг харуулж байгаа юм!Ямар сайндаа одортоо 10-20удаа Москвааруу утсаар ярьж жорлонд орох,унгаж агаар бохирдуулах зовшоорлоо хуртэл Москваагаас авдаг торийн толгой монголын Цэдэнбалаас оор байгаагуйнь ойлгомжтой!
Tsedelbal bol oros bandaashnii sularsan resin...
usan mal yumdaa chi,teneg hooson amitan
herev Tsedenbal darga 44 jil MONGOLIIN udirdaj biasan hun tiim baisan gej uzvel 46.114.182.169. CHI YU BAISNAA MEDEJ BN UU ? GAVNO ?!
iim l buduuleg, bolovsrolgui humuus Bal dargiig muulah uym daa.
Житий тэнэгтээд байгаач!Тэр цэдэнбалын 44жил том удирдана гэж ямар нохойн хатсан Баас байсын?44жил тор сахиж оросуудын омно дур эсгэсэн мануухай байсан биздээ?Энэ хунд оороо оорийн. Толгойгоор том удирдах сачий байсан бол. халхын хоншоортой аавын хуухдууд болох Данзан,Бодоо,Гэндэн,Амар нам шиг дорог оросуудад буудуулах байсан!Цэдэнбалд тийм хоншоор байгаагуй зоолон ааштай,барималын шавар шиг уян хатан мангардуу Цэдэнбалын оворт орос хуухэн шахаж огоод 44жил ЗХУ-ын шууд сонирхолыг сахин суусан мануухай
orosgui tegeed haachih yum be ? mongol ? hyatadig muulaad haachih yum be ? munhin ene hoer hurshin dund mongol bn sdee! 150. i.p. emegtei mongolin 80 % durgui gej sanaasaa bitgii zalj bai !!1ta guai uurinhuu ger bulin heden buryaduudaa hel , zugeer , Filatova shig Mongolin tuluu , mongolin huuhduudin tuluu zutgesen buteesen terguun hadagtai baihgui !!!! Hol ochij demiir !
Монголын төлөө жинхэнэ сэтгэлээрээ үлдэхээр зүйл хийгээд насныхаа эцэст муухай төгссөн ч одоогын төр засгийн удирдлагууд шиг байгаагүйг түүх гэрчилнэ.
JINHENE MONGOLIIN AJAA MAMA BURHAN ZUG OROIDOO
surgiin manlai hunii sor baij de. odoonii ene heden uls turch bgaa malnuud ichij uheesei.huuchnaa dursana sanana.uvgud emgede sanana. ene idej uuj bga n nuhudiig haraana zuhne dald oroosoi mongoloos zailaasai.
Гайхамшигт хүн. Өөр хэлэх зүйл алга
Асашёру бас ч гэж ухаантай залуу юм бн лэ. японд байхдаа Филатовагийн үйл хэргийн тухай олж уншаад ямар их юм хийж бүтээсэнийг нь мэдэж авсан гээд ярьж бсан. Тэгээд хүрч ирээд Найрамдал зуслангийн урд энэ хүний жижигхэн цээж баримлыг мөнгийг нь гаргаад хийлгүүлсэн бн лэ. Энэнээс өөр Филатовагийн гэж дурсамж үлдээгүй. Хүүхдийн паркад нэг байх ёстой л юм бгам да. Одоогийн төрийн тэргүүнүүдийн авгай нар шиг гэртээ тансаглаад хэвтэж байдаг хүн байгаагүй. Маш хөдөлмөрч дайчин хүн бсан. Өөрөө орос хүн, тэгээд монголын даргын эхнэр гэдгээ ашиглаж оросын хүүхдийн байгууллагууд, янз бүрийн фондуудтай харилцаж буцалтгүй тусламж хөрөнгө оруулалтуудыг шийдүүлж аваад хүүхдийн төлөө барилга төрөх эмнэлэг гээд өчнөөн юмыг Цэдэнбалын оролцоогүйгээр шийдэж бсан бдаг. Цэдэнбалын хийж бүтээсэний хажууд жоохон дарагдаад яваад бгаа болохоос биш. Монголын төр үлдсэн үр хүүхдийг нь харж үзэх л ёстой юм бгаам да. Төр засаг хамаг хөрөнгийг нь хурааж авсан. Хөрөнгө ч гэж дээ, ор дэр, шкаф, сандал ширээ тэгээд баахан эдийн засаг уос төрийн баахан боть номноос өөр юм гараагүй гэдэг. Амьдарч байсан байрыг нь хурааж авсан. Тэр хурааж авсан байраа одоо үр хүүхэд нь гэж байвал буцааж өгөх ёстой. Угаасаа хууль бусаар хурааж аваа биз дэ?
Mongolchuud teneg bish harin mongolchuudiig hatgan turhirch baisan hedhen hun baigaa,ter hun odoo tuuniigee martchihsan turd hpgarchihsan bid Dubaa sohoroos ehtei gej ireel shaal hudlaa huuhduudiin umnu onigoo bolood zogsoj bn.Sain humuusiin hiij buteesen buhniig hyatadiin heden erliizuud hutgan uimuulj baijdee.Ted ter humuusiin buteesen bolgoniig hybidaa hybichlal nereer hybaan abch hylgailsan,zahaasaa odoo tseerlel hurtenee.IUM eeljtei
TSEDENBAL FILATOVA 2-IIG MAGTAAD BAIGAA ULSUUD ODOO HEN NEGHEER TOLGOIGOO MEDUULJ ULSAA UDIRDUULIYA GEED BAIGAATAI AGAAR NEG JMAA.ENE 2 HUNII GAVYA GEJ JU BAIHAV DEE.OROSUUD L BUHNIIG BIDNII OMNOOS ZOHITSUULJ BAIV SHUU DEE.TUUH SOYOL UNDESNII SEHEETEN DAVHRAGA ELIT DAVHARGAA USTGUULJ BAIJ 90 ONII BAIDALD HURSEN JM S
цагтаа хийх ёстой ажлаал хийж явсан хүн шүүдээ хөөрхий, албан тушаалаа ашиглан тэр үеийн байдлаар загнаж аашлаж хатуухан үзээгүй бол, өнөөдөр тэр хүний бүтээн байгуулсан зүйл байхгүй байх байсан шүү.
Энэ хүний хийсэн бүтээснийг үгүйсгэсэн хужаагын шээсийг хажууд байвал үхлийн муугаар алахсан
Бид тухайн үед Оросыг дагаад маш том амжилтанд хүрсэн шүү дээ. Хэрэв Хятадыг дагасан бол усанд орж мэдэхгүй ,эх хэлээ мартсан юмнууд болох байсан.Энэ эмэгтэй Монголын хүүхэд ,эмэгтэйчүүдийн төлөө үнэхээр их юм хийсэн. Одооны удирдагчид тэр хийсэн юмыг үнэгүй хулгайлж авч байгаа биз дээ. Би тэр үед өссөн хүүхэд.Үнэхээр эх хүүхдийн төлөө байсан үе шүү.Одоо нэг эмнэлэг барих гэж бөөн юм болоод мөнгийг нь хулгайлаад алга болж байна шүү дээ.Энэ эмэгтэйд хүрэх сайд дарга байхгүй.
энэ хорин таван жилийн хугацаанд хүзүүгүй хүн, газрын наймаачин хэн болохыг танилаа шүү дээ ...
Монголыг боолчилоход боловсрол нь саад болоод байгаа тул цоохон хэдэн нохдууд уйгаржинд оруулж хойш татах гээд байгаа. Унэхээр монголчууд соц.уед хогжилд хурсэн. Баабар унэхээр заваан будуулэг ном бичсэнийг устгах хэрэгтэй.
Тэнэгийн бодол хожуу гэдэг энэ дээ хөөрхий
Filatova guaid bid urtei.Mun ch ih gomdooson doo bid.Teneg humuus shuu.
Yur ni suuliin uyed orosuudig muulagchid ih olon boljee tgsen hernee ypon solongos amerik gj magtaal zeel tuslamj l awhara bur tednii bool boltsiim shig l umuurch hamgaalad. Yur ni hun tuuhee sn sudlah yostoi mongol ymar bdald bhd oros garaa sungasniig mongoliin ard tumen martah yosgui. Yahaw ih gurnii aihtar bodlogo bs ni unen. Gesench umhii hujaa ypon shig ulsiin sul doroi bdliig ashiglan hunii sanaand bagtamgui buzar bulaig hj bgagu yum shuu. Orosuud yugara giiguulsiin bdgiig ni hamaa bzde mongold ter zergiin yum hiih yostoi bs gj medemhiireh humuus bgaa l bh. Tgwel bas iim bj bolno yu ch hiihgu bj bas boloh baisan yuchgu uusgad ugui hj boloh baisan. Humursun togoonii amidralaar amidarcg bs mongolchuudad orsiin dor buhulzuj bs gj helj boloh ter tuuhen tsag uldeeh zuilee uldeej hiih zuilee hj ugsun. Tedgeer zuilsiig buteehiin tuluu eleg negtnuudde nulimagdad ch ges busdiin umnu buhulzuud ch ges buhii l amidralaa zolioslood ch ges amisgagaa tasartal zutgesen hun bol Tsedenbal guai. Uuniig yum meddeg tuuuh meddeg humuus ni ch helne. Tuuh uuruu ch helne. Harin tuunii gergii jinhene seheeten hunii bdlaar biye awch yawj mongol oros gj yalgalgu huuhdiin tuluu l ges setgeleer uurt ni noogdogui hund achaag mongoliin zaluu uyiin tuluu uurchee. Ene sedwiig hunduj bichsen setguulchid uneheer talarhaj bn. Tednii talaar kino hiine gdg bol gaihaltai shn sanaa. Yur ni suuliin uyed huuhed zaluusda unen tuuhig haruulsan tuuhen sedewtei jinhene mongol hunii ontslog uw soyol unen tuuhig uguuleh mergejliin tuwshind undruur unelegedeh heden udaa uzsen ch uidahargui setgeld honogshson chansaatai buteel ih dutahdaj bn. Zaluuus maani tuuhee meddeg bh yostoi. Tendees mongol hun gdg omogshloo olj awah yostoi. Bid bol uchigdruus urgasan margaashiin ehlel yum. Uuniigee mash sn uhamsarlah yostoi. Suuliin uyed tuuhee ih yaridag hun uchigdurtu amidardag ch gh shig ih utgagui ug garsan bnle. Isto mongol hun bol hezee ch tgj helehgui. Yalanguya mongol shig delhiin tuuhend todoos tod bichigdeh tuuhtei ard tumen uuriin tuuhee sudlahgui medehgui bn gdg bol mash archaagui hereg.
Bi BAL darga bolon ene saihan setgelt oros , emegtein tuhai unshihaar ooriin erhgvi uilchihdag ym , bvr melmertel uilchihdag ym!!!!!!!!!!bayrlalaa minii eleg negt Mongolchuud mini!!!!!!!! vneng oilgoj ehelj baigaad!!!!!!!!!!!!! bidniig ustgah gesen ,horloh gesen ,hariinhanii daayalanguya urid zvgiin bodlogtoi hujaagiin erliiz ,hujaa sheesnvvd yu gej hutsaj baina hamaagvi bid vneng erhemlej yag ene saihan 2 hvn shig eh ,oronoo hairaltsgaay!!!!!!!!! harin end muu ,heleed baigaa hujaagiin sheesnvvdee!!!!!!!vnen gedeg chin ene!!!!!!!!tvvh gedeg chin ene l !!!!!!! vneng tabaigaa ym!!!!!!!!!!!!