sonin.mn

МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн Жанчивдоржийн Жамьянсүрэн 1973 онд Улаанбаатар хотод төрсөн.
1991 онд Улаанбаатар хотын 45-р сургуулийг 2000 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр  тус тус төгссөн. Улсын драмын эрдмийн театрт  ажиллаж байсан.


Жүжигчний мэргэжлээрээ
-“Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр
-“Бооцоо” жүжгийн  цагдаагийн дүр
-“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр. Хоёр ихэр Гарьд, Гантулга нарын дүр
-“Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны гол дүр болох  Манлайгийн дүр
-“Бид дөрвийн хайр” олон ангит уран сайхны киноны  туслах дүр
-“Зүүдний үргэлжлэл” кинонд туслах дүр  
-“Эзэнгүй бөгж” киноны туслах дүр зэрэг олон дүр бүтээсэн.


Найруулагчийн мэргэжлээрээ
-“Зөвхөн надад дурлаач” жүжгийн найруулагч
-“Хөршүүд” жүжгийн найруулагчаар ажилласан.
-“Сексийн эрх чөлөө” киног бичиж найруулсан


Ж.Жамьянсүрэнгийн бичсэн кино зохиолууд
-“Хойд насандаа учирна”
-“Сексийн эрх чөлөө”
-“Сохорын дууль”
-“Бурханы найруулга”
-“Хүлээлт”
-“Зүрхэн чулуу” зэрэг олон кино зохиолууд бичсэн. МУГЖ, Т.Баясгалангийн “Зөвхөн чамдаа”, Камертон хамтлагийн дуучин Эбагийн “Сэтгэл” зэрэг олон клипэнд тоглож байсан.


Монгол Улсын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү Жамьянсүрэн 2009 оноос эхлэн бөөрний дутагдалд орж, хүндээр өвчлөөд  байгаа юм. Түүнд яаралтай бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэдэг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гараад байна. Авьяаслаг залуу жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм тус үзүүлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.


Хандивын данс Хаан банк 5027613885
Холбоо барих утас 91116150


Та 150100 дугаарын утас руу мессеж илгээгээрэй. Таны мессэжний орлого Ж.Жамьянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив болон очих болно.
Мөн Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Галт сумын нутгийн зөвлөл, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ө.Уянга нар “Нэгэн нарны дор” хандивын тоглолтыг зохион байгуулж байна.

Тоглолт 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдөр UB пласын концертын Их танхимд 18 цагаас болно.


Бие биедээ сэтгэлийн дэм хайрлацгаая хүмүүсээ.