
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар нэг нэгэндээ салаавч гаргаж, зодолдсон хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрынхоёрдугаар хэлтсээс шалгажээ.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн, иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрчлийн 2510001983 дугаартай хэргийг тус шүүх 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийн үндсэн шинж нь зөрчилд холбогдогч олон нийтийн газар, орон байранд “хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” үйлдэл, эс үйлдэхүйбайхаар, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн үндсэн шинж нь “хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” үйлдэл байхаар тус тус хуульчилсан.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх зөрчлийн 2510001983 дугаартай хэргийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар “хэрүүл маргаан үүсгэсэн”, “олон нийтийг үл хүндэтгэсэн”, харилцан нэгэндээ халдаж “хохирол учруулахгүйгээр зодсон” гэж үзэж, улмаар хуульд заасан зөрчлийн шинжийг хангасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар Д.Мөнх-Эрдэнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад харуулж 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруул 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.
Сэтгэгдэл4
Энэ хоёрт арга хэмжээ авах бол асуудлыг нэгмөсөн шийдэхгүй. Энэ ёс суртахууны ялзралын уг шалтгаан болсон дүр эсгэсэн хуурамч ардчиллыг бүрмөсөн устгах шаардлагатай. Тэгээгүй цагт ийм заваан юм биднээс салахгүй.
naadamiin beltgel ajliin gol huniig horiod hen ajil yvuulah gej bnaa ?
Энхжаргалан гэж хүнийг зүгээр ажлаас халж болохгүй. Төв цэнгэлдэхийн ногоон зүлэг буцааж хэвэнд нь оруул. Наадам хүртэл 1 сар байна. Өдөр болгон услуулах хэрэгтэй. Сайхан амьд байгалийн ногоон зүлэгтэйгээ наадмаар байна.
Yls l yum bol ene metiin xog shaaryydyg shuutge