Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд А.Сейтакынов Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа зургаадугаар сарын 4-нд гардуулав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны стратегийн түншлэлийн харилцааг худалдаа, тээвэр, логистик, хөдөө аж ахуй зэрэг салбарт гүнзгийрүүлэн өргөжүүлэх болон 2025 онд өндөр түвшний айлчлал харилцан хэрэгжүүлэх, Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан зохион байгуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Лхагва - 12 сарын 24,
2025

Сэтгэгдэл4
Дэмжиж байна
Эх хувийг нь барих юм уу тэгэж байгаад?
Эх хувийг нь Ерөнхийлөгчид барих байлгүй дээ !
муу гасгыг амбаадаж хоож явуул