ЛОС АНЖЕЛЕС. /Синьхуа/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд буй олон арван гал түймрийн утаа тус мужийг бүрхээд байгаагаар зогсохгүй нь сансраас ч хүртэл харагдаж байна.
Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн авсан зурагт Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн утаа тод харагдаж байжээ. Энэхүү зургийг дэлхийгээс 400 километр зайнаас дарсан аж.
“Калифорни галд автаж байна. Үүнийг сансраас ч харахад айдас хүрч байна” гэж Европын сансар судлалын агентлагийн сансрын нисгэгч Александер Герст өөрийн “Твиттер” хуудсаараа жиргэжээ. Гал түймэр зөвхөн сансрын нисгэгчид гэлтгүй хиймэл дагуулын дуранд мөн өртөөд байгаа юм байна.
Дээрх гал түймрүүдийг унтраахаар 14 мянга гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа ажээ. Даваа гарагийн оройны байдлаар, гал түймэр тус муж улсын хойд хэсгийн 1146 хавтгай дөрвөлжин километр талбайг хамраад байгаагаас 30 хувийг нь л унтраасан байна. Гал түймрийн улмаас 75 орон сууц шатсан бөгөөд цаашлаад 11300 гаруй барилга байгууламж галд өртөж болзошгүй байгаа ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Ням - 06 сарын 14,
2026
Сэтгэгдэл0
Өөрсдөө шатаагаад даатгалаас мөнгө авдаг гэсэн
Даатгалаас мөнгө авах гэж шатаадаг бол ортой дог.Хуучин байшингаа шинэ болгоход хэн дургүй байх билээ.Харин сансраас харагдахын хувьд бол АНУ-н сансрын хиймэл дагуулууд дэлхийг 20*20 см хэмжээтэй хуваагаад хянаж байдаг гэдэг. Тэд манийг гадаа шээж зогсоход эрхтнийг нь харж чадна гэсэн үг шүү дээ.Тийм хүчирхэг технологитой улс.Тэр Малайзын алга болсон онгоцыг АНУ хаачсаныг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Тэр түймэр бол харагдах харагдахдаа асар томоор харагдаж байгаа нь тодорхой.
Tegeed sansariin zurag n haa bn aa