Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны эхний 9 сарын байдлаар гадаадын 485.6 мянган иргэн улсын хилээр орж ирснийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 45.7 мянган хүнээр өссөн дүн гарчээ. Гадаадын зорчигчдын 432.7 мянга нь аялал жуучлалын зорилгоор ирснийг өнгөрсөн оны 9 дүгээр сартай харьцуулан авч үзвэл 48.5 мянган хүнээр өссөн. Өмнөх үеэс Тайландын жуулчид 628, Индонези 143, Турк 536, Энэтхэг 420 хүнээр тус тус өссөн бол БНАСАУ-ын 401, Вьетнам 245, Австри улсын жуулчин 237-гоор буурчээ.
Улсын хилээр орсон гадаады зорчигчдыг бүс нутаг, тивээр авч үзвэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас 62.2 хувь нь, Европоос 31.3 хувь, Америк тивээс 4.6 хувь, Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африкаас 1.9 хувь нь орж иржээ. Харин манай улсын иргэд давхардсан тоогоор 1.8 сая хүн гадаадад зорчсоноос 1.3 сая нь хувийн журмаар явсан байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Наад тоо чинь ер осохгуй байгаа юм бишуу?Аль диван галавын 2005онд ийм тоо сонсогдоод байсандаа
Too yahav. Chanar. Juulchidad uzuuleh uzver, uilchilgee, ded butetsdee sain anhaarlaa handuul. Dahin dahin ireh setgegdel turuuleh heregtei. Tegvel ayandaa ireh juulchidiin too usnu.
Жуулчдын бизнесийн дэд бутэц гээд суйд болоод байх юм юууч байхгуйшд.Хэдэн гэрээр кемпинг бариадл жуулчдаа авдаг тэрэнд тийм суртэй айхтар монго урээд байдаггуй.Жинхэнэ дэд бутэц бол улс орон нутагийн бух сум багийг хэлхэсэн засмал зам узэсгэлэнт байгальтай жуулчин татаж чадах газар болгонд байнгын тогтмол тоосгон чанар сайн барилгатай жуулчдын бааз кемпинг халуун хуйтэн ус дулааны шугам муу усны хоолой цэвэршилтийн станц гээдл иж бурэн дэд бутэцтэй болж байж жуулчдын тух ямбыг хангаж чаддаг болно.Ингэж жинхэнэ том монго хоронго оруулж байж жинхэнэ чанартай бизнес ходолно туунээс бус гаднаа жорлонтой хэдэн гэр барьчихаад тэрийгээ дэд бутэц гэж мултраад суугаад байвал наад жуулчдын чинь тоо яаагаадч осохоуй