sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна. Өчигдөр тус намын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнүүд болж өнгөрөв.Баярын арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд дэмжигчид, намын дэргэдэх байгууллагууд оролцож, Ардчиллын алдаа, оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцсэн юм.
 
Харин өнөөдөр (2019-4 сарын 7) АН-ын ҮБХ-ны VI хуралдаан болж байна. 
 
Хурлын үеэр АН-ын ҮБХ-д шинээр сонгогдсон гишүүдийг батламжилсан бөгөөд мөн Ардчилсан Намын дэд даргаар УИХ-ын дэд дарга, Дэд Бүтцийн Сайд асан, АПУ ХК-ий хувь нийлүүлэгч, уяач Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан Б.Дэлгэрмаа нар сонгогдов.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал нар мөн АН-ын дэд дарга бөгөөд Ардчилсан Нам ийнхүү зургаан дэд даргатай болж байна.
 
Э.Мягмар