sonin.mn
Нэг АН хоёр хуваагдаж, хэзээ ч эвлэрэхгүй болсноо өнөөдөр СЕХ дээр хоёр нэр дэвшигчийн хоёр материал аваачиж өгснөөр улам бүр батлагдав. Гэтэл хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас нэг л хүн нэр дэвшинэ гээд заачихсан байдаг.  СЕХ хуулийн дагуу ажлаа хийх учир зүйгээ тайлбарлаж, хоорондоо учраа олоод ирээ гээд хоёуланг нь буцаав. Гэтэл хоёр АН-ынхан хоорондоо уулзах нь байтугай утсаар ч ярьсангүй.
 
Улмаар сошиалчдын нэрлэснээр ЖАН-ынхан буюу Женко-гийн АН-ынхан СЕХ-ны гадаа сүр бадруулан очиж, “13 гишүүнтэй АН-аас хүн нэр дэвшүүлсэнгүй” хэмээн орилолдож, улмаар өлсгөлөн зарлана гэж мэдэгдэв. 
 
Ингэхэд тэд яг юуны төлөө яах гэж өлсгөлөн зарлах гэж байгаа юм бол? Лав л ард түмний төлөө биш. Ард түмэнд ковидын аюул нүүрлэж байхад тэд дуугараагүй, хүүхдүүд өлсөж байхад тэд таг байсан. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байхад ч чив чимээгүй л байсан. Ард түмнээс сонгогдсон атлаа ард түмний төлөө юу ч хийгээгүй, юу ч дуугараагүй АН-ын УИХ-ын гишүүд өөрсдийнхөө дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд жагсаж, өлсөх юм гэнэ. Ичмээр юм гэж энийг л хэлэх байх даа. 
 
Г.Наран