sonin.mn

Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаад дөрөв хонож байгаа УИХ дахь АН-ын гишүүд жагсаал эхлүүлээд байна.  

 

Тэдэн дээр нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, С.Эрдэнийн АН-ын дарга М.Тулгат нар хүрэлцэн ирэв. Гэсэн ч  тэднийг Женко-гийн АН-ыг дэмжихээр ирсэн гэх хүмүүс хөөж, талбай дээр мөргөлдөөн гаргахаа шахлаа.

 

 Э.Бат-Үүл жагсагчдад хандаж, “АН-ынхан ийм байдаггүй юмаа. Ардчилагчид хүний үгийг сонсдог юм” гэв. Харин  М.Тулгат “АН-ын үзэл санаа энд байхгүй шүү. Хэдэн нам дамжсан “Босоо” Ганбаа гэж хүнийг өнөөдөр нь элсүүлээд, маргааш нь элсүүлдэг нам гэж байх уу. Нэр дэвшинэ гэж яваад байгаа Н.Алтанхуяг адилхан. АН-ын гишүүн байгаагүй. АН энэ хүмүүсийн үгээр биш, үнэт зүйл дээрээ нэгдэж явах ёстой” хэмээн хэллээ.

 

С.Сарнай