Английн ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон өчигдөр Монголд иржээ. Тэрбээр гурван жилийн өмнөөс “Засагчандмань” компанийнханд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд алдсан.
Манай хууль хяналтын байгууллагынхан “Засагчандмань” компанийн эзэд, удирдлагуудад “бусдыг залилан мэхэлсэн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэвч хэргийг шалгаж байх үед “Засагчандмань” компанийн эзэн Д.Буянтогтох нэр бүхий шүүгчийн туслалцаатайгаар хил давж зугтсан. Мөн түүний эхнэр П.Инж-Улбаа сураггүй болсон. Өдгөө цагдаагийн байгууллага тэднийг эрэн сурвалжилж байна.
Харин Макс Жонсоны болон хөрөнгө оруулагчдын зүгээс “...Монгол Улсын шүүхийн шийдвэрээр хохирол, нөхөн төлбөрөө ойрын хугацаанд авна гэдэгтээ итгэлтэй байна. Монгол Улсын шүүх нь хараат бус бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчдад шударга байж чадахаа харуулах нь хамгийн чухал” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Макс Жонсоныг хүлээн авч уулзана гэсэн мэдээлэл байна. Макс Жонсоныг хүлээж авч уулзах нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс улс төрийн эр зориг шаардсан явдал болох юм. Яагаад гэвэл, иргэдэд нь хөрөнгөө алдсан гадаадын хөрөнгө оруулагчтай уулзсан Ерөнхий сайд ямар хандлага илэрхийлж, юу ярих нь гадаад, дотоодгүй олон нийтийн, ялангуяа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна.
Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Наадуул чинь хууль шүүхийнхэнтэй нэгдсэн баг болцон байдаг юмаа. Хууль шүүхийн гол бизнес гадаадаас хөрөнгөө аваад ирсэн хүмүүсийг хамтрагчтай нь нийлж хөрөнгийг нь булааж аваад өөрийг нь хар тамга даруулаад хөөж гаргах ажил байдаг болоод 20 орчим жил боллоо ш дээ!!
МАН-ын 60 тэрбумын шүүгч нар хуйвалдсан учир МАН хариуцах естой. Хүүрсүгийг хариуцлагад татаж шалга..
Хэхэхэ Доржзодовын бичлэгт АН 85 тэр бумаар албан тушаалын наймаа хийсэн гэж бичэгдсэн байна лээ. МАН 65 тэр бумаар хийх гэж байсан харин АН 2012 онд 85 тэр бумаар албан тушаал зарцан байсан гэж уллан цайм Доржзодов хэлсэн шүш дээ, АНусны өмхий нүхээ
АН-н Хурцыг шалгах болж байна гээч.
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт« банкнаас 110 сая ам.долларын зээл аваад МАН-ын дарга нартай хувааж идсэн “Жаст”-ын Батхүүгийн хэргийг өдий болтол шийдэхгүй хойшлуулж байж ямар ацаараа Оюулзгана бээжинхүү шийдэж өгч харагдаач..
Эбээ Хурц хоёр яагаад Лондонгийн шүүхэд эх хувь, оргинал гэрээг явуулхыг хориов АНусны өмхий нүхээ? Энэ оргинал гэрээг явуулсан байхад л Жастын би хуурамч бичиг баримт үйлдсэн гэсэн нь батлагдах байсан. Яагаад Эбээ Хурц хоёр Монголын талыг санаатайгаар ялагдуулав? Эхлээд 49% дараа нь 51% ийг ард түмнээс луйвардах гэж л тэгээ биз дээ АНусны тархины тураалтай өмхий нүхээ
Оросуудтай хамтарсан луйвар гээч.
Хувийн компанид хулхидуулсан гадаад дотоодын хэн ч байсан ер нь ерөнхий сайдад ямар хамаатай байнаа. Төр батлан даалт гаргаагүй л бол.
Үнэн. Английн болон АНУын Ардчилал гэж байж болохгүй
Хулхидахад нь Монголын тагнуул шүүх оролцсон учраас.
Санал нэг байна. Англид очоод бизнкс хийгээд мөнгөө хулихдуулаад тэгээд борис жонсонтой уулүаарай түү май чи шүү
ЗӨВ ШҮҮ
ийм улсад чинь яаж гадны хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ
Дэлгэрсайханы 185.180.222.151 Хөлсний комментчон
Чи Хурц юм уу буриад юм уу? Буриадууд л луйвардсан байна даг.Монголчууд биш.
Энэ Засаг чандмань чинь явж явж Ж.Мөнхбаттай холбоотой компани гээ биз дээ, нөгөө концесс хусах гээд больдог????