Уншаад үзвэл учир нь тодорно, эхлээд орхивол эндүүрч будилна
Манайхны эх хэлний мэдлэг үнэхээр мууджээ. Хэд хоногийн өмнө би “Чалх сулруулагч сайд” гэсэн пост нүүр номондоо тавьсан. Тэгтэл эмэгтэй хүнийг доромжилсон болоод явчихаж. “Чалх” гэдэг уг нь “Биеийн тамир тэнхээ, ерөнхий хүч чадал” гэсэн утгатай үг. Толь бичиг сөхөөд харсан ч тэгж л байгаа байх. Би төрийн сайдын буруу шийдвэр Засгийн газрын чалх чадлыг сулруулах вий дээ гэж л сэрэмжлүүлж бичсэн юмсан. “Сайдын шийдвэр Засгийн газрын чалхыг сулруулах вий” гэх агуулга уул нь ойлгомжтой баймаар. Төрийн сайдын шийдвэр бол төрийн шийдвэр. Тэнд сайдын нас, хүйс ямар ч хамаагүй. Гэтэл эмэгтэй хүнийг доромжиллоо гээд л шаагилдах юм. Эмэгтэй хүнийг доромжилбол ижийн минь сүнс гомдоно. Эхнэрийн минь сэтгэл эмтэрнэ. Охин үрсийн минь заяа гундана. Намайг хүндэлж явдаг олон олон эмэгтэйчүүд харамсана. Миний өөрийн итгэл үнэмшил, хүмүүжилд ч харш.
Шүүмжлэгчдийн ойлгоод яриад байгаа утгаар бол энэ үгийг эр хүйсэнд л хэрэглэдэг. Тэгэхдээ биеийн ерөнхий чалхаас ялгахын тулд “бэлгийн чалх” гэж тодотгодог, ялгаж салгаж ойлгодог тэс өмнөө зүйл. Монгол хэлээ сайтар мэдэж байж бичихийн учир энэ. Утгын таягийг тулж, үгийн далайд бэдрэхэд эх хэлний торгон мэдрэмж ингээд хэрэг болоод байдаг золиг л доо.
Ер нь бол Байгаль орчны сайдын шийдвэр үнэхээр халтай, ноцтой урхагтай шийдвэр гэдгийг би хаа ч хэлнэ. Би өөрөө тэр шийдвэрийн золиос болоод байгаа Тахийн тал, Говь-Алтай аймгийн Бугат сумын чинь уугуул. Манай нутаг баруун талаараа БНХАУ-тай хил шууд залгадаг. Арван сайхан хайрхан, хорин хэдэн сайхан гол, арваад нуур цөөрөмтэй, ховордсон ан амьтдын диваажин, үнэхээр хайрлахгүй хамгаалахгүй байхын аргагүй сайхан нутаг. Алт мөнгө, оюу номин, зэс, газрын ховор элемент, хөнгөн цагаан, төмөр, нүүрсний нөөц ихтэйд нь шүлсээ гоожуулагсад бас олон. Тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг нь лицензээр битүү бүрхэгдчихсэн. Тийм болохоор Тусгай хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сумруу нүүлгэх төрийн шийдвэрт эмзэглэх давхар учир шалтгаан бий. Хөх өвгөдийн минь сүнс оршсон өндөр Алтайгаа өмөөрч бичихдээ хэн нэгнээр заалгах, хэн нэгнээс мөнгө авахдаа тулаагүй. Нутагтаа очоод сэтгэл дундуур ирсэн учраа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай болох нүүр номондоо л бичсэн. Энэ сэдвээр би одоохондоо мэргэжлийн нийтлэл, асуудал хөндсөн өгүүлэл бичээгүй, хоёр удаагийн пост оруулсан төдий байна. Сэтгүүлчийн хувиар бичвэл илүү гүнзгий, илүү далайцтай бичнэ.
Говь-Алтай аймгийн хилийн бүс дагуу хатуу хучилттай зам тавих, түүнийгээ Ховдын хилийн замтай холбон хэлхээ үүсгээд Говь-Алтай, Ховд, бүр Увсын зарим сумдын дурын цэгээс ашигт малтмалаа Хятад руу хямдаар зөөх маш том сонирхол яригдаад байгаа нь үнэн. Дээгүүрээ ихэнх нь мэдэж байгаа мөртөө ус балгасан мэт дуугүй байгаа нь үнэн. Тахийн талын тусгай хамгаалалтын захиргааны байрлал, ГИДЦГ-ын Б хэсгийн нутаг дэвсгэр тэр бүхний улаан замд таарчихаад байгаа нь үнэн. Энэ санаа Уртнасан сайдаас ч өмнө, бүр хэдэн Засгийн өмнөөс олон жил далд хэлцэгдэж, ил биежих гэж аргаа олж ядаж байгаа үе уламжилсан асуудал. Цаана нь бизнес, улстөрийн тодорхой хүмүүсийн сонирхол бий. Уртнасан сайд энэ учир, урхагийг нарийн мэдэж байгаад шийдвэр гаргасан гэж би бодохгүй байна. Нэг сайд үүнд жолдоно. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарал хандуулж алдаатай шийдвэрийг цаг алдалгүй залруулах байлгүй дээ. Тахийн талын асуудлаар Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд одоо болтол чимээгүй байгаад гайхаж байна. Шат шатны холбогдох албан тушаалтнууд дүлий дүмбэ байгаад гайхаж байна.
Өчигдөр манай Алтай нутгийн хэдэн сэтгүүлч дүү нар дуу дуугаа авалцан намайг сошиалаар шүүмжилцгээж харагдсан. Алтай нутгаа гэж үгээ хэлсний минь төлөө яагаад Говь-Алтайн голдуу сэтгүүлчид хэл ам татлаад байгааг гайхаж байна. Зарим нь намайг худалдагдсан гээд ил шулуухан бичиж байна лээ. Гарчгийг нь хараад л ойлгосон, мөнгөөр бичсэн байна, дургүй хүрээд доторхыг нь уншаагүй гэж сэтгүүлч хүн бичиж байна шүү дээ. Гарчгийг нь хараад, эсвэл номын хавтасны зургийг хараад агуулгыг нь сонирхолгүйгээр шууд дүгнэлт хийдэг нөхөд олширч байна уу даа. "Гүртэн чойжинч" номоо хэвлүүлэх гэж байгаа тухай хавтасных нь зурагтай пост оруулангуут лам нар хэвлэгдээгүй байгаа номыг баахан дүгнэж шүүмжилсэнтэй адилхан дүр зураг харагдах нь гунигтай. Уншаад үзвэл учрыг нь ойлгодог хорвоо сон.
Алтайнхныг Алтайнхнаар даруулахаар, Алтайнхныг эв нэгдэлгүй байлгахаар далдын хүч үйлчилж эхлэв үү? Хэн нэгний, эсвэл мөнгөний барьцаанд орж айх шалтгаангүй, бас элэг зүрхнээсээ эх нутгаа хайрлах хамгаалах сэтгэл зүрхтэй хүн учраас би энэ ноцтой асуудлын сэжүүрийг хөндсөн. Түүнээс биш хэн надад мөнгө өгөх вэ дээ. Ямар тэнэг нь надтай нэг тал болчихоод буруу эргэлттэй төрийн машины өмнүүр чулуу шидэх билээ? Чиний зөв өө гэж чихэнд шивэгнэх атлаа олон нийтийн өмнө дэмжээд дуугарчихаж чадахгүй “эх орончид” олонтой юм, манай Алтай. Тэдний буруу биш. Цаг үе нь ийм юм. Гэхдээ хамтдаа тэмцэхэд бэлэн гэдгээ өнгөрсөн хоногуудад цөөн боловч чансаатай хүмүүс илэрхийлсэнд баярлаж байна. Сумынхан минь хурцхан тэмцье гэж асаж дүрэлзэхээр нь түр тогтоосноо нуухгүй ээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн ажил төрийнхөө шугамаар явж байгаад зөв гольдролдоо орвол уг нь сайн сан. Сануулж сэрүүлж зөв шийдвэр рүү залах ч тэмцлийн нэг хэлбэр.
Монголчуудыг хооронд нь хагаралдуулж байгаад гүрнийг нь мөхөөсөн түүх бий. Харин өнөөдөр Алтайнхныг хооронд нь муудалцуулж байгаад нутгийг нь ухах, баялгийг нь хоослох санаа нэлээд олон хүнд бийг санаарай, дүү нар минь. Үнэн хэзээд ялдаг юм. Өнөө эс гэхэд маргааш ялдаг юм. Үйлийн үр буруутныг олохдоо, онож шийтгэхдээ алддаггүй юм. Өөрт нь эс гэхэд үр хойчист нь буулт нь тусдаг юм. Тийм болохоор ухаантай хандацгаагаарай.
Өндөр Алтай онцгой нутаг. Уул усных нь нэрэнд Бурхан, Богд, Хан, Хатан, Тэнгэр, Тахилт, Тахилгат гэсэн үгс хамгийн олон орсон нутаг. Хөндөж болохгүй гэсэн Тэнгэрийн зарлигтай, дээдсийн захиастай ариун дагшин нутаг. Үүний тулд Харуул Алтайнхан үеийн үед зүтгэж тэмцэж ирсэн. Өнөө ч бас тэмцэх хүмүүс мундахгүй олон бий. Байгаль орчны сайд илт буруу шийдвэрээ цуцлах эсэхийг нь харж л байя. Эх орны баруун хилийг сэглэж сэмлэх аян бүү өрнөөсэй.
Урианхан Б.Галаарид
Сэтгэгдэл0
Алтайнхныг хооронд нь муудалцуулж байгаад нутгийг нь ухах, баялгийг нь хоослох санаа нэлээд олон хүнд бийг санаарай, дүү нар минь.
хөнгөн хийсвэр суурь муутал улстөрчидөөр ах нар могой бариулдаг. Дубайн гэрээг Сайахнбилиг Хүрэлсүх 2оор хийлгэсэн жишээ нь. Энэмуу сэтгүүлч хүүхнийг иймэрхүү тодорхой зорилгоор сайдад тавьсан нь ойлгомжтой л доо.
Энэ галаа РИИД ГЭЖ НӨХӨР ЯГ ХЭН ВЭ АЙН баабар цэнддоо НАР ШИГ ТОДОРОХОЙ БАЙЛ ДАА
галаарид гэж алаарид жолоорид жулаарид чалхарид сайдаарид гэсэн мундагрид хэлний үг.
МАН сэтгүүлч мэргэжилтэй хүнийг яагаад заавал сайдаар томилоод байдаг юм бол?
Борис Жонсоны дүү Монголын зaлилaнгийн бүлэглэлд 14 сая фунт aлдлаа гэж The Times-т бичжээ
Партизан-хүн хэн байх нь огт хамаагүй,тэр тусмаа бусдыг дуурайгч байх албагүй,гол нь бичсэн асуудал нь,сүүлийн үед ашигт малтмалаа гаднынханд өгөхөөр шулуудаж байх шиг байна,ингэхийн тулд янз бүрийн "маневр"-хийж байгааг анхааруулж,юу нь буруу байна,хялбар мөнгөний төлөө төр нь ч,хувь хүн нь ч(сү туучийг дуурайж)улаан галзуу болж байна,үүнд анхаараач
Юутайгийнхныг гэн ээ?
Алтайнхан \ говь гэе \ угаасаа эвсэж нэгдэж чаддаггүй - эрээвэр хураавар , ашиг амьдрал хайсан , энд тэндэхийн хаягдлууд , цагаачид \ тангуд голдуу \ ш дээ , дүү нар минь ...
Baynhongoriin govi taliihan neleeree tuvudvvd, tangaduud sh dee !
Оросуудын гар хөл Монголчуудыг хооронд нь нүүрээ нуугаад турхирдаг буриадууд дутчих.
МОНГОЛЧУУД БҮГД АДИЛХАН. ТА ГЭСЭН ТИЙМ ХҮМҮҮСИЙН НЭГ НЬ МӨН ШҮҮ.......
Сүхбаатар Дорнод,Хэнтийнхэн голдуу манж хятадууд юм шүү дээ. Сүхбаатарт манжийн хааны сүргийг малладаг боолчууд ч байсан.
Гайгүй сайн ажиллаж бгаа сайдыг эрх ашиг нь хөндөгдсөн цөөврүүд оролдох санаархлын нэг жишээ энэ.
уртнасан сайд мэргэжлийн бус хүн тийм хүмү үсийг зориуд томилчихоод сүүлд нь Баянсэлэнгэ шиг шоронд оруулвал харамсалтай байна
Үгийн салаа утгыг Монголчууд ойлгохтойгоо юм шүү.
галаарийгийн чалх ч өнгөрссөн байхоо
Чалхгүй өвгөн Галаарид чалхтай царайлж гэнэ.Бас Монголчуудыг санааг нь ойлгохгүй гээд басдаг оюун санааны импотент.
Сайханбилэгийн бригад бас нэг ингэж навсагнаад нам даруулж л байлаа. Асуудалгүй ХАТАГТАЙ ЖОЛ САЙД-ыг огцруулж чалхийг нь сулруулж БАС болно шүү..............
Setgel muutai mogoi shig huuhen said bolson ni mongoliin hiimori gutsan yawdal bolloo
TAHII ZOV USA aac DEMJIJ BAINAA
Хүмүүс мэдээгээ гүйцэт уншихгүй, сэтгэлийн хөөрлөөр биесээ муулдаг болсон нь харамсмаар юм. МАН-ын генсекийн зөвлөх гэх Бүдээ авгай сэтгүүлчдийг Галаарид руу турхирч нийтлэлийг мушгиж гуувийлаад байгаад зэвүү хүрч байна. Тэрнээс биш Алтайнхан хоорондоо муудалцсан юм байхгүй ээ. Харин ч нутгийн ахын нийтлэлийг дэмжиж, нутаг орноо хамгаалахад сэтгэл санаа нийлж байгаа шүү
Araggui l sain tsagiin sain humuusiin neg yumdaa ta. Tani shig humuus baihgui boloh ued tarhia ugaalgasan ene olon shunaltanguudtai yanaa bid???
Бас нэг Женкогийн хөгшин хэрээ мөн л нөгөөх зам эсэргүүцдэг аргаараа монголчуудыг гуйлгачин хэвээр нь олон жил саналыг нь авч сонгогдсоор байх далд санааг нь сурталдагч!!! Төмөр зам эсэргүүцээд Хитадаас танк орж ирэх санааг хамгийн анх дэвшүүлэн тавьж эргэлтэнд оруулж байсан зохиолч яруу найрагч мөн биз дээ??
МАН -ын сайдуудын еронхий шинж: магтуулах дуртай, асуудал шийдэж чадахгуй бееренхий, аймхай, дур эсгэсэн, шоуч.
Энэ газар эxийнхээ гэдсийг уxдагийг шууд бүрмөсөн болиулаx xууль санаачлаx цаг болсон, үндэслэл бичвэл 100% байна !!!
Энэ газар эxийнхээ гэдсийг уxдагийг шууд бүрмөсөн болиулаx xууль санаачлаx цаг болсон, үндэслэл бичвэл 100% байна !!!
Энэ газар эxийнхээ гэдсийг уxдагийг шууд бүрмөсөн болиулаx xууль санаачлаx цаг болсон, үндэслэл бичвэл 100% байна !!!
Бүх чалх н муудсан өвгөн дуугуй бай
МАН-ын ЕНБДаргын зөвлөх Бүдээхүү ингэж олон нийтийн сүлжээгээр хэрүүл хийх нь туйлын зохимжгүй. Үнэн сонины эрхлэгч болгосонгүй гэж чалхаар гул барьж болохгүй. Асуудлаа дотроо яриачээ.
Партизан-хүн хэн байх нь огт хамаагүй,тэр тусмаа бусдыг дуурайгч байх албагүй,гол нь бичсэн асуудал нь,сүүлийн үед ашигт малтмалаа гаднынханд өгөхөөр шулуудаж байх шиг байна,ингэхийн тулд янз бүрийн "маневр"-хийж байгааг анхааруулж,юу нь буруу байна,хялбар мөнгөний төлөө төр нь ч,хувь хүн нь ч(сү туучийг дуурайж)улаан галзуу болж байна,үүнд анхаараач