Монгол Улсад орчин үеийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 88 жилийн ой, “Хилчдийн өдөр” 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Хил хамгаалах ерөнхий газрын Хүндэт харуул жагсан угтаж, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, тусгай техник хэрэгслийг танилцуулав.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын алба хаагчид, бие бүрэлдэхүүнтэй уулзаж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уудам дэлгэр эх орныхоо 8252 км 658 м урттай дархан хилийн халдашгүй дархан байдлыг амаргүй нөхцөлд нэр төртэй хамгаалж байгаа хилчиддээ гүн талархал дэвшүүллээ.
“Хил хамгаалах алба бол бие сэтгэлийн их тэнхээ, тэвчээр, сонор сэрэмжтэй, байнгын бэлэн байдалд байхыг шаардсан ажил алба” гэдгийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тодотгож, Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил, бахархал төлөвшүүлэх бүх нийтийн үйлсэд хилийн цэрэг манлайлан оролцох хэрэгтэй гэлээ.
Мөн хил хамгаалах байгууллагын хөгжлийг таваас арван жилээр төлөвлөж, дунд болон урт хугацааны бодлого, чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, ойрын үед батлуулах шаардлагатайг хэлэв. Түүнчлэн техник технологийн шинэ ололт, цахим хяналт, инновацын шийдлийг хүний үйл ажиллагаатай хослуулан хэрэглэх нь хуурай газрын асар урт хилийн шугамтай манай орны хувьд туйлын чухал гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хил хамгаалах байгууллага, анги салбаруудад хариуцлага, сахилга бат, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг сануулж, хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үр нөлөөтэй арга хэмжээ авч, үр дүнг нь илтгэхийг Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нар Хил хамгаалах ерөнхий газарт ажиллав.
Сэтгэгдэл0
Хууль бус хүүрэнсүг юу мэддэг болоод сүржигнээд тэнээд яваа казиноогийн донтон түгжил вэ? Чи тэгээд зогсчоорой. Бидний татвараар бүү тоглоод бай ойсооооон!
Голийсон гүзээтэй хурандаа нар л байх шив дээ. дэлхийн шившиг
Гуяндаа нагаанаа зүүгээд очихгүй яасан юм бэ? Өмхий лалар чинь/
Хил хамгаалах газар нь хил дээрээ байх нь дээрээ
Насаар нь хил дагуулж явуулж явуулаад хурандаа цол олгох хугацаа болоод байхад шөвхөн ангийн дарга хурандаа црл зүүх месттэй гээд хурандаа цолыг нь олгохгүй цэргийн тэтгэвэрт гаргаж хохироож байгаа тул ажиллаж байхдаа хурандаа цол олгох хугацаа болоод цолоо авч чадалгүй тэтгэвэрт гарсан ахмадуудад хурандаа цолыг нь нөхөн олго. ҮХ хүнийг ажил албан тушаалаар ялгаврлаж үл болно гэж заасан байхад хууль зөрчин алба хаагчаа ялгаварлсан асуудлаа одоо зогсоо. Цол журамд энэ цолыг өдөн жил зүүсний дараа ийм цол олго гэж заасан заалтаа хэрэгжүүллэ. Хилийн заставт халуунд халж хүйтэнд хөрч байгаа офтцерт яагаадицол олглх хугацааи болоод байхад хурандаа цол олгож болохгүй байгаа юм халаалтай байранд сууж байгаа биеийн хэвээ алдсан нөхдөөс илүү ажил үүрэг гүйцэтгэж байгаа бусуу ЗХЕК минь хууль зөрчин хүн хохирсоосон асуудлыг 100 жилээрээ зогсоож шинэ зууны түүх ҮХ заалт нь хэрэгжиж хүн ялгаварлдагүй анхны алхам болох боломж байнх ерөэхийлөгч минь
цолыг нь олгочиход яахав дээ Хурандаа цол олгочих
Шудрага хүнээс айгсад ямар их болоо вэ..хөөрхий
Цэргийн анги,салбарыг цэргийн мэргэжлийн хүн удирдах нь түмэн зөв.Цагдаагийн хүн Авлига,Шүүхийн шийдвэрийн зэрэг байгууллагад ажиллах нь мэргэжлийн ижил төстэй шинж чанартай нь холбоотойгоор байж болох явдал бол цэргийн байгууллагад томилох нь гажуудал.
Дотоодын цэрэг бол хуулиар хүлээсэн үүрэг бүхий жинхэнэ цэргийн,батлан хамгаалах чиг үүрэгтэй байгууллага атал ангиийн штабын дарга гэх мэтийн зайлшгүй цэргийн мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан албан тушаалд нэг команд ч зөв өгч мэдэхгүй цагдаагийн алба хаагчийг томилчихоод тэр нь тухайн ангийн ажлыг байнга унагдаг тэр гажуудлыг нэн даруй засах ёстой.ЗХЕК энэ асуудалд анхаарал хандуулсан нь цаг үеээ олсон зөв алхам боллоо.
Мань Энхтөр бас л хөөгдөх нь дээ хөөрхий