Монгол Улсын тусгаар тогтнол, оршин тогтохын баталгаа нь өнөөдөр цэргийн гэхээс илүүтэй дипломат арга зам болсон нь нүцгэн үнэн. Олон улсын дэмжлэг, хүлээн зөвшөөрлийн үр дүнд Монгол Улсын тусгаар байдал, бүрэн эрхт байдал маань оршин тогтнож байгаа. Гэтэл сүүлийн үед гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлого, дипломат арга замаар тусгаар тогтнолоо хамгаалах бодлого маань хэврэгшиж эмзэг болж байна уу гэвэл, үнэндээ тийм.
2021 онд дэлхийн бодлогыг тодорхойлогч их гүрнүүдийн сөргөлдөөн эрс ихсэв. Ялангуяа, дэлхийн номер нэг, хоёр эдийн засаг бүхий АНУ, Хятадын зөрчилдөөн нэмэгдэж байна. АНУ-д шинэ ерөнхийлөгч сонгогдсон ч, ОХУ-АНУ-ын харилцааны хурцадмал байдал буурах шинжгүй.
Үүнээс болж Хятад-АНУ, ОХУ-АНУ-ын хооронд нөлөөллийнхөө бүсийг булаацалдсан геополитикийн үйл ажиллагаа нь улам идэвхжлээ. Том гео-бодлоготой Хятад, Оросын завсар дахь Монгол Улсын орон зайд ч энэ гурван их гүрний өрсөлдөөн ил тод даамжирч байна.
Энэ үйл явцтай зэрэгцээд АНУ-аар тэргүүлсэн Барууныг сөрж буй манай урд, хойд хоёр хөрш хэл амаа өмнөх жилүүдээс илүүтэй ололцон өөр хоорондоо илүү ойртож байна.
...Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Үүнээс болж хоёр том хөршийн маань Монгол Улс дахь шууд болон шууд бус нөлөө, хамаарал, эдийн засаг, улс төрийн зорилго бүхий үйл ажиллагаа нь илүү их давамгайлан орж ирж байгааг өнөөгийн үйл явдал бэлхнээ харуулав.
Монгол Улсын гадаад бодлогын нэг гол чиглэл болох гурав дахь хөрштэй харилцах үйл ажиллагаа их дарамт, ачаалалд өртөх боллоо. Засгийн тэргүүн Токиогийн олимпийн нээлтэд оролцож ирэхэд эсвэл төрийн гурван өндөрлөгийн хоёр нь НҮБ-ын чуулган зэрэг олон талт арга хэмжээнд оролцохоор Вашингтон мордсоны маргааш нүүрс гадгашлахаа сааран, бензин шатахуун ховорддог боллоо.
Хоёр хөршдөө хамаг хөзрөө атгуулж нүүрс, бензин, хэрэгцээт бүхнээрээ лавтай урхидуулсны лай ланчигийг одоо амсаж байна. Дуртай өдрөө Бээжин нүүрс авахаа больж, Москва шатахуунаараа жаахан хясахад бид амаараа шороо үмхэж байна.
Тусгаар тогтнол, бие даасан байдлын гол ухагдахуун болсон Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааг их амар хялбар мэтээр төсөөлж, түүнд хөнгөн хийсвэрээр хандаж ирсний харгайгаар ийм байдалд хүрчихэв үү гэлтэй.
Дэлхийн бодлого тодорхойлдог энэ их гүрнүүдтэй эн тэнцүү тоглолт хийж, чухамхүү дипломат ур мэхийг уралдуулан “тугалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй”, эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн авч гарч чадахуйцаар Монгол Улсын гадаад үйл ажиллагааг улам чадваржуулахыг өнөөгийн нөхцөл байдал нэхэн шаардаж байна. Энэ их гүрнүүдтэй сийрэг ухаан гарган чадварлаг тоглолт хийж чаддаг болж улмаар эрх ашгийг нь цогц хослуулахуйцаар дипломат ур чадвараа ахиулж байж баталгаатай оршин тогтнон, эдийн засаг тэлж, өөдлөн дэвжих сайхан зам нээгдэнэ.
Б.Баасансүрэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Дипломат албыг гадаадад амрах шагнал гэж үздэг цус ихээхэн ойртсон алба, тэнд ажиллагсад нв хар тамхины наймаачид эрх баригчдын ойрын хамаатан, нам дагасан хулгайчид байхад монголыг ямар улс тоох юм бэ,???
Mergejliin diplomatuudaa bish dandaa nam dagasan hamaatan sadan nutag us, tanil taldaa, erh medel alban tushaalaas buusan negendee shagnal mayagaar ogdog bolsonii gai. NUB-iin danstai tusgaar uls baij 2 horshdoo havchigdaj amidrah estoi yu. Moskva, beejin 2-oos havchdag bdal suuliin ued shuud medregdeh bolson bna. Ene bol gadaadtai yalanguya 2 horshteigee hariltsah gadaad bodlogo buruu bsniig notlood bgaan bish uu. Hyatduud ruu heterhii guij handaad, Orosuudtaigaa hondii bhaar medeej tom, tomorch bgaa 2 horsh zugeer l haraad bna gej bhgui. Neg esnii sanuulga.
Юмыг ингэж ор тас гөрдөж болохгүй. Монголд сая Женко буух хүртэл шовинист Оросыг тахин шүтэж,Хятад Америк гэж тэдний түлхээсээр харааж үзэн ядаж ирсэн.
Har tsagsaaltand ordogch yum gardagch yum
Baastai ah ih gulugnuj dolignoj baih shiv. Gantsaaraa dolginooroi. Uuriin gertee baigaa bys yy.
Монголчууд тэнэг биш.Монгол Хятадад нүүрсээ зарж мөнгө олдог. Харин олсон мөнгөөрөө Оросоос дэлхийн үнээр шатахуун тог цахилгаан авдаг!
Монголчууд арчаагүй байдлын улмаасаа золиослогдож байгаа юм. Золиослогдох эсэх нь үхэр монголчуудаас бүрэн хамаарна.
тэмбуутэй монгол европ орсын дэлхий нийтийн опекийн плюс орос эрчим хуч тулш байгалийн хий зэс нуурс ураны ашигт малтмалын ва темер замын олон улсын ачаа тээврийн сулжеенд орох естой бур ядахдаа евразийн эдийн засгийн холбоонд ард тумнээ нэгтгээчээ орос дотроо иркутскаас 8мянган рубль улаан удээс 11 рублээр москва нисч ороод байхад монголчууд 31 мянган рублиар москва эмчлуулэхээр телж нисч вайна
Монгол нь монголоо шулж байгаа юм.
Эмэгтэй хүнээр гадаад бодлого дипломат албаа бариулдаг нь юу л бол. Энэ хүүхэн Дөргөнэ хатан-Сорхагтани бэхи-Мандухай цэцэн үү?
Барууныхантай хэт ойрхон холбоотой байна гэж үзээд Орос Хятад хоёр манай улсыг эдийн засгаар боомилох бодлого явуулж эхэлж байгаа юм биш үү?Энэ хоёр их гүрэн ойртоод,харилцаа нь сайжраад эхлэхээр Монголд тийм сайнаар нөлөөлөхөө больчихдог байсан тухай түүх,улс төр,нийгэм судлаачид бичиж үлдээсэн байдаг биз дээ.Монгол улсыг яах ёстойг энэ хоёр их гүрэн далд хэлэлцэн шийдвэрлэдэг байсан тухай олон баримт бий байх.Одоо үед нүүрс гэх мэт гол түүхий эдийг нь /орлого бүрдүүлдэг/авахгүй байх,бензин шатахуун нийлүүлэхгүй хясах гэх мэт эрт дээр үеийн аргаа хэрэглээд эхэлж буй биш үү?Эсвэл монгол хүн бүрийн машины хэрэглээ нь хэт ихсэж,өрх бүр шахуу машинтай /зарим өрх 2-3 машинтай/болж хотоо хүнд нөхцөлд оруулж буйг мэдээд,энэ тэнэглэлээ зогсоохыг далдуур шаардаж байгаа юм биш үү?Эсвэл гуравдагч ертөнцөөс салгах бодлогын эхлэл болов уу?Эсвэл манайхны ажил цалгардчихсан уу?Манай мундаг том судлаачид энэ талаар судлан,учир холбогдол,зүй тогтлыг олон тогтоогоод, үгээ хэлэх байх аа!
НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орон гэж өөрийгөө их өндөрт боддог ч аль ч талаараа энэ хоёр их гүрнээс хамааралтай байдгийг монгол хүн байтугай гадаадын хүн мэднэ дээ.Туулсан амьдрал маань ч тийм л байгаа.1990-ээд оноос хойш л жинхэнэ тусгаар тогтнолоо олсон гэдэг ч энэ хоёрын далд бодлогод автсаар л байгаа.Ер нь,Их гүрний үзэл огтхон ч арилахгүй,ямар ч үед оршсоор л байдаг бололтой.Ямар ч хэцүү орчлон юм бэ дээ!
Хүртэх ёстойгоо хүртэж байна. Ухаан муутай их тэнэгтээд байвал 2 хөрш яаахаа мэдэж байгаа байх. 2 хөрштэйгээ ойр байх юмсан.