Дэлхий ертөнцийн ба түүний үүсэл хөгжил нь эрчим хүч ба энергийн хүрдийн тогтолцоо юм. Хэдэн зуун сая жилийн өмнө манай нарны аймаг түүний гариг эрхэс үүсэхдээ асар их энерги болон эрчим хүчийг хуримтлуулж одоогийн өндөрлөгөөс төсөөлөлөхөд бэрх өндөр даралт температурт цөмийн урвал явагдаж хөрст алтан дэлхий маань бий болсон гэх таамаглал байдаг билээ. Манай цэнхэр гариг үүссэн цаг хугацаанаасаа хойш нарны энергийг мод ургамал болгон өөрчилж өөрийн хэвлийдээ нүүрс, шатдаг хий ба газрын тос болгон хадгалж өнөөгийн хүн төрөлхтөнд эрчим хүч энергийг хадгалан авчирчээ. Өдөр шөнө ээлжлэн үйлчлэх нарны хүрдний эрчим хүчээр манай гаригийн био хэмнэл байгаль цаг уур, улирал, агаарын шилжилт-салхи, далайн түрэлт болон усны эргэлт зэрэг үзэгдлүүд нь хүн төрөлхтөнд дээрхи байгаль орчноос эрчим хүч, цахилгаан гаргаж өөрийн амьдрах нөхцөлийг бий болгожээ.
Эсэлдэн хадгалагдсан эрчим хүч-нүүрсийг цахилгаан дулаан гаргаж авах эх үүсвэр болгон ашиглаж, газрын тос буюу нефтийг химийн аргаар задлан нэрж уурших температуурын өндөр намаас нь хамаарч олон төрлийн шатахуун, бензиныг гарган авч техникийн хувьсгал хийгээд зуу гаруй жил болжээ. Гэвч өнөөгийн асар хурдацтай хөгжиж буй цаг хугацааны хүрдний хурд нь өнөөгийн хүн төрөлхтний хөгжил дэвшил ба хүн амын өсөлт зэрэг нь эргээд байгаль дэлхийдээ сөрөг нөлөө үзүүлээд эхэлж байгааг ойлгож болно, Тухайлбал, агаарын бохирдолт нь агаар мандлын озоны давхаргад нөлөөлж дэлхийн цаг уурын дулаарлыг бий болгож улмаар био-экологийн өөрчлөлтөнд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Жишээ нь нүүрс нь дээр сууриласан цахилгаан станц нь агаар мандалын бохирдолтонд маш өндөр нөлөө үзүүлж улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Үүний үр дүнд хүн төрөлхтөн өөр энерги, цахилгааны эх үүсвэр хайж улс орнууд өөрийнхөө хөгжлийнхөө бодлогод маш тодорхой тусгаад амьдрал дээр хэрэгжүүлээд эхэлжээ.Үүний нэг тод жишээ нь автомашиныг дотоод шаталтын хөдөлгүүрийг бүрэн цахилгаан хөдөлгүүрээр сольж байгаа явдал. Жишээ нь 100 % цахилгаанаар ажилладаг Тесла автомашин. Уг машин байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, харин ганцхан шийдэх асуудал нь цахилгаан хураагуур буюу батарей нь сайн найдвартай удаан ажилладаг байх ба эдэлгээ дусах үед эргэж ашиглах буюу байгаль орчинд хор хөнөөлгүй устгах нөхцөлтэйгээр үйлдвэрлэдэг байна. Дэлхийн том компанууд цар тахалтай холбоотой амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотой интэрнэтийн худалдаа ба хүргэлт эрхэлдэг Убэр, Амазон нь дээрхи цахилгаан машиныг 100 мянгаар нь урдчилаад захиалаад эхэлжээ. Агаар мандлыг бохирдуулдаг нүүрс хүчлийн давхар эсэл ба тоосонцор ялгаруулдаг нүүрс дээр суурилсан дулааны цахилаан станцаас (ДЦС) улс орнууд нийтээрээ татгалзаж байгаль экологид ээлтэй найдвартай ба эдийн засгийн маш хэмнэлтэй эрчим хүчийг хүн төрөлхтөн хайгаад туршаад эхэлсэн билээ.
Эрчим хүч үйлдвэрлэх өөр нэг эх үүсвэр нь цөмийн буюу атомын энерги юм. Цөмийн энергийн талаар нийгэмд ил тод зарлаад сурталчилаад байдаггүй хирнээ ойлголт
мэдээлэл сайнгүй байдаг нь Чернобыль АЦС осол түүний тухай цуврал кино нь цацраг идэвхит бодисын нөлөө аюулын талаар дэлгэрэнгүй нэвтрүүлж байсантай холбоотой юм. Дээр нь 2011 оны Фукошимаагийн атомын цахилгаан станцын (АТЦ) осол нь атомын энерги ашиглаж цахилгаан станц байгуулах талаар сайн нөлөө өгөөгүй билээ. Цөмийн эрчим хүч түүний мөн чанарыг зөвөөр ойлговол найдвартай бөгөөд цэвэр, хортой тоосонцор ялгаруулахгүй, үр ашиг ба хүчин чадлаараа бусад эх үүсвэрүүдээс өндөр ашигтай АТЦ байгуулж болох боломж байгаа юм.
Гэвч дээр дурдсан хоёр осол дээрээс нь хүн ардын дундах буруу ойлголт зэргээс болоод цөмийн энерги ашиглаж цахилгаан үйлдвэрлэх нь 2019 оны байдлаар нийт эрчим үйлдвэрлэлтэй харьцуулахад бага зөвхөн 10% байв. 1945 онд хүн төрөлхтөнд цөмийн эрчим хүч, цөмийн урвалыг хүч ба хөнөөлийг дэлхий дахинд Хирошима, Нагасаки атомын бөмбөгөөр харуулсан билээ. Түүний дараа 1953 онд Америкийн Ерөнхийлөгч Эйзенхауэр НУБ-ын индэр дээрээс хүн төрөлхтөний эрчим хүчний ирээдүй бол цөмийн эрчим гэдгийг тодорхойлж байжээ. Түүнээс хойш эрдэмтэд судалгаа туршилт явуулсаны үндсэн дээр анхны АТЦ 1956 онд Британид ашиглалтанд оруулсан юм. Мөн дараахь онууд буюу 1960 аад оны сүүл гэхэд дэлхий дээр 78 цөмийн урвал өдөөгчийг нийт 14 улсад суурилуулжээ.
.jpg)
АТЦ ерөнхий загвар нь химийн цацрагт идэвхит элемент уран 235 өдөөгчийн тусламжтайгаар цөмийн урвалд оруулж маш өндөр температур гарган авч түүнийгээ усаар
хөргөж уур үйлдвэрлэн, уурын хүчээр турбиныг эргүүлж цахилгаан эрчим хүч гарган авдаг дамжлага юм. Атомын цөм нь протон ба нейтрон агуулдаг ба түүнийг өдөөгчөөр эхний атомыг задлахад дараа дараагийн атомыг задлаж нейтрон бий болгож энерги ялгаруулж цаашдаа тасралтгүй гинжин урвал явагдаг байна. Гинжин урвалын хурдыг хяналтын савхаар тохируулснаар ялгаруулж байгаа дулааныг өндөр нам дулааны горимонд хянаж болдог байна. Маш өндөр температурт уснаас уур үйлдвэрлэж турбин руу дамжуулах битүү том хэмжээний агуулах бункэр сав хэрэгтэй байдаг билээ. Цөмийн урвалыг явуулах түүхий эд цацраг идэвхит уран нь бусад өөр тулшнээс ялгаатай нь тоо харгалзахгүй цэнэглэж удаан хугацаагаар найдвартай цахилгаан эрчим хүч гаргах юм.
Гэвч яагаад цөмийн урвал ашиглаж эрчим хүч үйлдвэрлэхэн хүний нийгэмд таатай хүлээгдээгүй ба ямагт эсэргүүцэлтэй тулгарч ирсэн гэдгийг ойлгохын тулд 60- аад оны байдлыг ойлгох хэрэгтэй юм. Тэр үед мөн одоо ч атомын цахилгаан станц нь ажиллах үедээ хүний биед хортой цацраг идэвхит бодис ялгаруулж үргэлж хордуулж байдаг гэдэг буруу ойлголтоос болжээ. Нөгөө талаас 702 аад онуудад атомын бөмбөгийн аюул түүний уршгаар хүн төрөлхтөн устаж үгүй болно гэдэг айдас хар дарсан зүүд шиг нийт хүн төрөлхтөнд ойлгуулснаас үүсжээ. Бас нөгөө нэг бодит жишээ дээр дурдсан Чернобылийн атомын станцын 1986 оны осол мөн 2011 оны 5 сард болсон Японы Фукошимагийн атомын станцын ослууд нь атомын эрчим хүч үйлдвэрлэгчийг хамгийн доод зэрэглэлд хүргэсэн юм. Эрчим хүч олборолтыг эрэлт хэрэгцээ ойлголтоор нь жагсааж үзвэл эхлээд нарны, салхины, усны, байгалийн хий, нуурс адагт нь атомын эрчим хүч орсон байв. Гэвч цөмийн эрчим хүч үйлдвэрлэх нь яах аргагүй хамгийн аюул багатай байгаль орчин бохирдуулахгүй авсаархан цэвэр гэдгийг өнөөгийн эрдэмтэн мэргэд санал нэг байгаа билээ. Фукошимаагийн ослын жишээ нь дээр аваад үзэхэд 600 гаруй хүн амь үрэгдсэн нь шууд цацраг идэвхит нөлөөнөөс болоогүй ба өөр бас бус шалтгаануудаас амь үрэгдсэнийг тодорхойлжээ, тэгээд ч 2014 оны байдлаар терраватт-цаг ба амь эрсдэлтийг харьцуулахад хамгийн их эрсдэл дагуулж амь үрэгдсэж байсан эрчим хүчний эх үүсвэрээр нь жагсааж үзвэл нүүрс төрөгч бага агууламжтай бор нүүрс, нүүрс, газрын тос, биомасс, хий, атомын (сүүлийн 14 жилийн дотор 7 хүн амь насаа алдсан), дээрээс нь Хареча, Хенсэн нарын эрдэмтдийн судалгаагаар 1971-2009 хооронд цөмийн эрчим хүчийг хүн төрөлхтөн ашигласанаар шууд бус тоогоор 1.84 саяа хүний амь насыг аварсаныг тооцоолжээ. Ингээд нарийн үзэх юм бол атомын цахилгаан станц АЦС нь эрчим хүч үйлдвэрлэх хугацаандаа ямарваа нэг цацраг идэвхит бодис ялгаруулдаггүй нийгэм болон байгаль орчинд хоргүй байгаа нь цаг хугацаар батлагдаж дээр нь олон давуу талыг бий болгосон юм. Хамгийн бодит санаа зовоодог зүйл нь атомын цахилгаан станцад зориулж цөмийн шатахууныг бий болгох асуудал юм. Энэ процесс нь цөмийн урвал буюу цөмийн зэвсэг хийж байгаатай адил процесс, гэхдээ эрчим хүчийг гаргаж авахад ураныг 3% баяжуулдаг ба харин цөмийн зэвсэг хийхэд плутониг 14% хувиар баяжуулждгаараа өөр хоорондоо ялгаатай юм.
Атомын цахилгаан станц ашиглахад удаашраад байгаа шалтгаан бол станцын барилга байгууламж юм. Хамгийн удаан нягт хянамгай байгууламжаараа бусдаас ялгаатай бөгөөд мөн түүнчлэн маш найдвартай стандартын дагуу барилга байгууламжийг барих шаардлагата, доод тал нь 7 түүнээс дээш жил шаардлаагатай байдаг бөгөөд өртөг нь нилээд үнэтэй юм. Цөмийн урвал явуулах тогоо буюу бүрхүүлийг нэг метрийн зуузаан ханаар хийх горимтой байдаг ба энэ нь зүгээр нэг хана босгосноос няхуур бөгөөд цаг хугацаа шаардсан ажил юм. Мөн сүүлийн үед өдөөгч урвалжийг аль болох хэмжээгээр нь багасгаж тээвэрлэлт хийхэд авсархаан улмаар бага оврийн атомын цахилгаан станцтай болох талаар эрдэмтэд эрэл хайгуул хийж зах зухаас нь үр дүнд хүрээд байгаа билээ. Бага оврын салангид урвал явуулах тогоо нь агаарыг бага бохирдуулдаг, өгөөж нь маш ашигтай, хямд эрчим үйлдвэрлэх ба найдвартайгаараа ихэд давуу талтай байгаа билээ.
Манай улс өөрийн ураны нөөцийг ашиглаж бага оврын авсаархан атомын цахилгаан станцтай болбол манай эдийн засагт нэн үнэтэй хувь нэмэр оруулах нь эргэлзээгүй юм. Дэлхий дээр нийт уран олборлолтын 40.57% ыг Казахстан улс тэргүүлдэг (ураны нөөц нь 2014 байдлаар 941600 тонн) мөн Монгол улс мөн оны байдлаар ураны нөөцөөр дэлхий дээр эхний 8 бичигдэж байжээ.
Тиймээс манай улс сүүлийн үеийн технологид тулгуурласан, байгаль экологид ээлтэй, агаар орчин бохирдуулахгүй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх нь алсын зорилтод төлөвлөгөө юм. Дээр нь уран олборлож экспортлоход болохгүй гэх газаргүй бөгөөд өмнө нь албан бус тооцоогоор 535 тонн ураныг ЗХУ-ын ажиллах хүчээр Дорнод аймгийн Мардайн уурхайгаас олборлож экспорлож байжээ. Өнөөгийн шатанд хүн төрөлхтөн цөмийн нэгдэх буюу задлах урвал (fusion&fision) ашиглаж цэвэр байгаль экологид ээлтэй хямд болоод бага оврийн цахилгаан гаргаж авах станцыг 20 – 30 жилийн хэтийн төлөвлөгөөтэйгээр тасралтгүй ажиллаж судалж байгаа. Иймд манай улс ураны нөөцөөр баялагтай орны хувьд хүн төрөлхтний том зорилтонд нэгдэж ажиллах нь зүйн ёсны хэрэгтэй асуудал юм.
Мягмаржавын Баяр (хөгжлийн судлаач)
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
Өөөрсдөдөө мөн ч янз бүрийн хоч \гоч \ өгөх юм аа - хөгжлийн судлаач хэ хэ
Чам мэтийн малд таалагдаж сонгуулийн санал авдаг МАН чинь үргэлж эрчим хүчний үнийг хүчээр барьсны балгаар өнөөдөр эрчих хүчний үйлдвэрлэл жил бүр 50-60 тэрбумын алдагдал хүлээж зөрүүг нь над шиг мянга мянган эгэл жирийн хөдөлмөрчдийн татварт төлсөн мөнгөнөөс өгч үргүй зардал гаргаж байна. Уг нь тэр мөнгөөрөө өөр бүтээн байгуулалт ядаж гэр хорооллоо барилгажуулт утаанаас салж болох л байлаа. Удахгүй манай улс Ливан Украин улсууд шиг эрчим хүчээ үйлдвэрлэж чадахгүй таг харанхуй болно.Тэгээд 100 жилийн өмнөх ӨӨХӨН ДЭНГИЙН Монгол болно.
Өмхий монголчууд хөгжлөөрөө бусад улсаас олон зуун жилээр хоцорч яваагаа мэддэг үү хоёр оркоо. кккккк
weapon graded uranium 80% deesh hurtel tsevershuulsn bdg bn, Erchim huchnii tulshid 20% deesh 50 hurtel dirty bomb hiih hemjeenii. Bichveree undestei bichihgu bol unshij bga humuust itgel unemshil turuhgu bn, tsumiin erchim huch ireeduin erchum huchni eh uusver boloh baih, gol ni hun turulhtun d auylgu ashiglahad odoogoor ahdaad bn
Uls ornii ireeduig uridcnilsn harah tootsoo sudalgaa ni uls ornii dewshild unetei huwi nemer boloh saihan mergejleeree zow dugnelt hiisen bna
Хөгжлийн биш сүйрлийн судлаач бололтой, байгалийн хүчний өмнө тэсч үлдэх хүний бүтээл гэж байдаггүй, эрсдэлд амьдарч буйгаа ямагт сана.
Дэлхийн хүн амын хурдацтай өсөлт, хөрсний малтмал, уул уурхай, газар тариалан, аж үйлдвэрлэл, мал аж ахуй, хог хаягдал, хөрсний бохирдол, агаарын бохирдол, хотжилт энэ бүхэн байгалийн тэнцвэрт байдлыг ихээр алдагдуулж байна.
https://www.youtube.com/watch?v=wuN854ornH8
Сайхан л бичсэн байна ш дээ.элдэв хөшөө барьж мөнгө уугааж байхад дуугүй байсан мөртлөө иимэрхүү зүйл дээр юунд тэгтлээ гайхаад байна!
их тодорхой бичсэн байна... аргагүй физикч хүн мөндөө
Атомын битүү гинжин урвалаас эрчим хүч гаргавал агаарт дэгдэхгүй экологид ээлтэй