Эрт үеэс Монголчууд байгаль дэлхийнхээ өнгө аясыг даган нүүдэллэж, мал аж ахуй эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар ирсэн. Цагаан сарынхаа баярыг элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг байлгахын тулд сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж, мал тарган, цагаан идээ элбэг намрын цагт “Цагаан идээний баяр” тэмдэглэдэг байж.
Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.
Олон зууны турш өвөг дээдэс маань Цагаан сарыг тэмдэглэсээр ирсэн нь хүн төрөлхтөний түүхэнд Монгол хэмээх нэрийг бичүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг хэмээн үзэх нь бий. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай.Сүүлийн жилүүдэд Монголчууд, тэр тусмаа залуучууд маань уламжлалт цагаан сарынхаа баярыг үндэсний их баяр ёслол болгож харахаасаа илүүтэй санхүүгийн хүнд дарамттай “Хар сар”, хоёр сар идэх хоолоо хоёрхон өдөрт иддэг хамгийн “бүтэлгүй” баяр мэтээр хүлээн авах болжээ.
Монголчууд ядуу байна, цалин хүрэхгүй байна гэсэн гомдлыг бүгд адилхан хэлдэг атлаа Цагаан сараар нэгнээсээ мундаг харагдах гэж яддаг хачин зуршлаас болж жилд нэг болдог үндэсний хамгийн том баяр ёслолоо үзэн ядах сэтгэлээр угтдаг болжээ. Эрт дээр үед ч цагаан сартай холбоотой
“Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой” гэсэн үг гарсан байна.
Сар шинийн баяраар нэгэндээ үнэтэй бэлэг бэлдэх нь эдийн засгийн хувьд хүндээр тусдаг, ялангуяа өндөр настнуудад санхүүгийн хүнд дарамтанд болдог нь нууц биш. Уг нь Цагаан сараар бүтэн жил бие биенээ хараагүй ураг төрөл, хамаатан саднуудайгаа уулзаж амар мэндээ мэдэлцдэг, ахмад настнуудаа хүндлэн золгодог төрт ёсны их баяр байтал идээ ундаа, бэлэг сэлтний асуудлаас болж ихэнх залуу гэр бүл санхүүгийн болоод сэтгэл санааны хямралд орохгүйн тулд цагаан сар өнгөртөл хаашаа ч юм зугтахыг илүүд үздэг болжээ.
Бид Монголын ёс заншил, зан үйлтэй харь хамаагүй шинэ жилийн баярыг бараг хорь хоногийн өмнөөс тэмдэглэж, өч төчнөөн зарлага гаргадаг хэрнээ гомдлын шинжтэй ганц ч үг ганхийдэггүй шүү дээ. Зарим залуус “Би Есүс шүтдэг. Цагаан сар бол Буддын шашны баяр. Тийм болохоор Цагаан сар надад ямар ч хамаагүй. Би тэмдэглэдэггүй” гэж хэнэг ч үгүй хэлэх нь бий. Уг нь Монголд амьдарч ус, агаарыг нь залгилж өссөн Монгол хүн л баймаар.
Биднээс хойш энэ хүүхдүүд яана даа гэх ахмадуудын халаглал Монголчууд өв соёлоо алдахвий, өөрийн гэх юу ч үгүй үлдэх вий гэсэнтэй надад агаар нэг сонсогддог. Залуучууд бид л өнгөрсөн түүх, эцэг дээдсийн өмнө Монгол өв соёлоо авч үлдэх, ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх хариуцлагыг хүлээсэн шүү дээ. Өвөг дээдсээс уламжлалтай, Монгол ёс заншил, ахмад настнаа дээдлэн хүндэтгэдэг цорын ганц баяр болох Цагаан сараа сэтгэлийн харамгүй, дэлгэр сайхан тэмдэглэцгээе залуус аа.
Бэлтгэсэн Г.Ганбагана
Эх сурвалж: http://new.mn
Сэтгэгдэл0
Өдрийн хоолонд орохдоо хэдэн мянгаар иддэг мөртлөө хөгшчүүлтэй золгохдоо 500 төгрөг бариад зогсч байдгаа л больчих доо.Ядаж идсэн хоолныхоо үнийг төлөөд гардаг болвол наад хөгшчүүлд чинь дарамт болохгүй байлгүй дээ,царай алдмарууд аа.Хэн хаанаас оруулсан нь тодорхойгүй валентин ламын үхсэн өдрийг тэмдэглэж хэдэн төгрөг зардгаа бодсон ч тийм биш үү.
Яг үнэн, хоол архиныхаа мөнгийг төлж сур.
idsen, uusniihaa mungiig tuluud gar gene uu??? odoonii ene humuus yamar muuhai bolchihson yum ve dee, bugdiig zoosnii nuheer harna.
1000% demjij baina!
End yostoi jinkhene uneniig ni khelj orkhiloo Idsen buuz, mun uuusan arkhiniikhaa mungiig tuluud garch baival shudarga yosond niitsekh buizaa...
Цагаан сар бол өнгөрсөн улирсан хар шар феодалуудын баяр, Эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авсан 7-р сарын 11-ний Улсын баяр наадам л сайхан Ядахнаа айл хэсээд хог шавхай чирээд ханиад томуу тусаад хагартлаа идэж уугаад заваараад тэнээд байхгүй,
Хэн чамайг хагартлаа ид гэсэн юм бэ. Ховдгийн чинь гай.
Tsagaan sar, naadam 2 hamgiin tom bayar baih yostoi. Busdiig ni tur zasgaas horigloh heregtei.
Цагаан сар байхгүй бол гээд нэг бодоод үздэг больёий нь. Крисмас, Валентин, март гээд...
HUJAAGIIN TSAGAAN SAR BOLOOD 22 JIL BOLJ BAINA HUUYU MALAA!!!!!!!!!!!!!!!!!!!
Æ¿¿äèéí ãàð õºë áîëîã÷èä ë òèéì þì ÿðüæ ÿâàà.Áèäíèé ÿçãóóð ìîíãîë÷óóä ¿íäýñíèé áàÿðàà õýíýýð ÷ çààëãàõã¿é õèéäãýýðýý õèéíý.Íààä áóçàð ñàíààðõëàà àâààä ¿òýð òîíèë ãýæ òýäýíä õýëöãýýå.
juun juudiin gar xöl be, teneg jumuu xaashaa jum be? end tend xun aminii xereg garaxaar Elbegee buruutai geed tenegteed bdg xumuus ix bolson bna lee, buruu buruu buxen busdiin buruu gej....
Цагаан сарыг хамгийн том даацтай баяр болгож тэмдэглэх нь монголчуудын заяа буян нь дэлгэрч явахын ерөөл орших учиртай. Голоо цохиж, ёдор царайлсан юмнууд нь гонгинож гоншигоновол гоншигонож л байг. Тийм арчаагүй юмнуудаас болж буян заяагаа бузарлуулах ч үгүй шүү.
Монголын Шинэ жилийн баяр юм даа. шинэ онтойгоо сайхан золгоорой тамин ээ
tiinsht.yun valentinii bayar yun svnsnii bayar be tsagaan saraa zan viliinh ni daguu hiihed l bolnosht neeree l shine jiliig temdegleed baidag hirnee .ter hagartlaa ideed baigaa ulsuud idehgvi l bail daa nastaicnuuddaa zolgood l yarij huuruud l garahad yu ni bolohgvi gej
shine jil tsever bayar. tsagaan sar uuts, buuz bolood nus tseree goojuulaad er n zavaan shu de.
ШИНЭ ЖИЛИЙГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭДЭГ Ч ХЭДЭН ЗУУН МЯНГААР ХОНИНЫ УУЦ АВДАГГҮЙ Л БАЙХ ШҮҮ.
Bolson boloogui beleg taraadagaa l baichihval, mun hunsnii naad zahiin hereglee boloh guril budaa mahaa hyanalttai zaragddag bolgochihvolene bayart tuvegsheegeed baih yum baihgui shuu dee.Ail bolgoniig l sonsohod beleg gej tolgoigoo shaasan humuus baih yum.Tegeed l nuguu uuts.Deehen ued nas undur garsan hugshchuul l uuts tavidag baisan biz dee.60 hureegui humuus tom darga dorgo bailaa ch uuts tavihaa baichih l daa.Tegvel ter uutsnii chini erelt bagasaad hugshchuuld ch baga uneer oldoh oldots ni ihesne shdee
За тэгээ тэг Гэрээ зараад цагаан сар хийчих Дараа нь болох л биз, Сайхан айл хэсэж идэж ууж аваад нэг хэсэг санаа амар байхгүй юу, Цагаан сар сайхан сайхан
Цагаан сар бол өнгөрсөн улирсан хар шар феодалуудын баяр, Том ууц, боов өндөр өрөх гэдэг нь ядуу ардуудад баярхах гэсэн феодалуудын зан болой
zahiin shine jjild orj 70000 togrog toldog bizdee, shine jileer baahan urgui champaign solute buuduuldag bizdee
Сайн байцгаана уу? Цагаан Сар сайхан баяр, би дуртай. Харин, энэ баярыг минь тодорхой хэрэг зорилгын улмаас биднээс нилээд түйвээгээд орхичихсон санагддаг, ... ийн үйлдэл эдүгээ ч амь бөхтэй буй ч давс хужрыг нь тунгаагаад эхэлж яваа цаг үе эргэлт буцалтгүй хөвөрч байгаа нь сайхан. Тэрхүү түйвээлт нь юу юм бэ гэхээр нэг хэсэгтээ малчдын баяр, за тэгээд дараахан нь- эдүгээ ч зарим маань хэлж ярьж "цэцэрхэх"-, "настангуудын баяр" гэгдэх. Аль ч олон түмний баяр ах дүүгээрээ уулзаж, найз нөхөд, хүн амьтнаараа орж гарах, идээ хоолтой л байдаг, яалт ч үгүй , яахын ч аргагүй хүмүүн бодьгалсын зан үйл. Яахаараа, Цагаан Сарыг минь түйвээгээд байдагийг, байдагт гоморхоод байдаг. Миний ухаарснаар, аж төрөл,ахуй амьдрал минь ажил хөдөлмөрийн маань үр шимд жил ирэх бүрийд өнгөлж өөдлөхийнхөө хирээр идээ таваг, хоол унд минь дэвжиж өнэгө засдаг юм бишүү. Бага залуу гэр бүлийнхэн ч гэсэн "хөнжлийнхөө хирээр хөлөө жийн" ахмад настангууд, ах дүү, найз нөхөд, хүн амьтан орж гарахад хир чинээгээрээ хоол цайгаараа дайлаад гаргадаг л баяр байсан, байдаг юм бишүү хэмээн санагддаг. Цагаан Сар сайхан баяр, ...бэлгийн хувьд хүүхэд багачуулд л боов чихэр өгдөг, -"хүүхдийн нүд горьдоно" гэж ярьдаг томчуулд гар цайруулах ч үнэ цэнэтэй зүйл өгдөггүй л болвуу.
"өнэгө"-өнгө.
цагаан сар бол монголын үндэсний баяр ураг төрлөө танилцуулдаг баяр.хүн хирээрээ тэмээ тэнгээрээ гэдэг.ахмадынхаа сургаалыг сонсож залуучууд нь эх нутагаа хайрлах ах захаа хүндлэхийн үзүүлэх сургууль, үүнийг монгол хүн төвөгшөөх хэрэггүй настанууд насны буян хишгээсээ багачууддаа түгээдэг баяр, настан буурлууд ямарч хишиг хүртээсэн авсан нь баярлаж байдаг баяр
za tegeed zarim xumuus shin zagaan sariig dalimduulaad uuz maxnii uniig zoxiomoloor unetee bolgood bna sh tee, xujaagaas xend sh xereggui xog oruulaxaa bolimoor jumaa, undesnii uildberiinxee jumiig abaarai xyamdral zarlalaa geed l zarlaad bdag, yag tiim bolowuu geed delguurt oshixoor une n buugaagui xarin esregeeree baix jum daa...
Tsagaan sar khedii bidnii ulamjlalt bayar ch ard irgeded ikheekhen chiregdel uchruulj baina, asuudal mash ikh uusgedeg, ur zeel... Gekhdee temdeglekhgui geed yakh ch bilee dee...
цагаан сараа ургийн баяр гэдэг утгаар нь сайхан тэмдэглэж байя л даа. бид тэр бүр ах дүүгээрээ ороод гараад явж чаддаггүй. жилд ганцхан удаа ахмадууд ах дүүдээ очоод золгочих хэрэгтэй. жилд ганц удаа ах дүүдээ зориулаад хоол унд бэлэг сэлт бэлдчихэд юу нь болохгүй байдгийн. гэхдээ бэлэг сэлт гэхээр л эрээний хятадын хямдхан бараа чирж ирдгээ болимоор байгаа юм. хятад бараа огт авах хэрэггүй. монголынхоо үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүн чихэр жимс идээ ундааны зүйлээр бяцхаан гарыг нь цайлгаад л болоо штээ. дээр хүний хэлсэн валентины баяр мэтийн гаднаас орж ирсэн баяр тэмдэглэхээ болих хэрэгтэй. монголчууд бид өөрсдийнхөө олон зууны турш тэмдэглэж ирсэн баяр ёслол өв соёлоо хадгалж утга учрыг нь алдагдуулахгүйгээр цаашид авч явах ёстой. цагаан сараа ад үзэх хэрэггүй.