Бид өдөр тутамдаа нийгмийн харилцаанд орж байдаг. Тэгвэл соёлтой харилцааг үүсгэж чаддаг болов уу. Энэ талаар Соёлын яам, ШУА-ын Философийн хүрээлэн, СУИС хамтран нэгэн судалгааг хийснийг “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Тухайн судалгаагаар монголчуудын харилцааны соёлын гажуудал 59 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл бид юун дээр алдаад байна вэ. Харилцааны гажуудал хаана үүсээд байгааг сурвалжиллаа.

Кейс-1:
Нийслэлийн иргэдийн ихэнх нь нийтийн тээврээр зорчдог. Тэгвэл автобусанд утсаар ярихдаа чангаар ярих, хэн нэгнийг загнах нь элбэг байдаг. Тухайлбал, “Зүүнсалаа-Халдвартын эцэс” чиглэлийн автобусанд оройн 19.00 цагийн орчимд суухад 40 орчим насны эмэгтэй “Гэрээ дулаалмаар байна гэж чамд хэлсэн биз дээ. Ажлаа зохицуулж чадахгүй бол зайл” гэх зэрэг бүх хүнд сонсогдохоор чангаар ярьж байв. Мөн арай гэж сандал олоод сууж байсан 20 орчим насны охиныг 60 орчим настай эмэгтэй “Алив босооч залуу хүн байж, яажийгаад суучих юм. Хөгшин хүнд суудал тавьж өгдөггүй юм уу. Одооны хүүхдүүд ухамсаргүй” зэргээр загнаж суудлаас нь босгоно. Нөгөө охин ямар ч үг дуугарсангүй. Энэхүү үзэгдэл нь нийтийн тээврээр зорчиж буй хүмүүст өдөр бүр тохиолддог.
Кейс-2:

“Сайн байна уу. CU-д тавтай морил” гэж эелдэгээр мэндлэх энэ дэлгүүрт дандаа оюутан, залуус ажиллаж харагддаг. Мөн 24 цагаар ажилладаг цөөхөн сүлжээ дэлгүүрүүдийн нэг. Тэгвэл шөнийн цагаар үйлчлүүлж буй хүмүүсийн ихэнх нь согтуу хүмүүс байдаг. Тэд гоймонгоо асгах мөн худалдагчийг элдвээр хэлж үйлчлүүлэгч бол хаан мэтээр хандах нь элбэг ажээ. Түүнчлэн агсам тавих тохиолдол ч байдаг талаар худалдагч охинтой хэсэг зуур ярихад хэлж байв.
Кейс-3:

Дэлхийн хэмжээний од Lil Pump саяхан Монголд ирээд буцсан. Тэгвэл энэ үеэр түүнийг ирсэн гэх мэдээний дор “Энэ эргүү гөлөг монголд яах гэж ирсэн юм. Яасан хүмүүжилгүй новш ирээ вэ. Өмдөө татаж чадахгүй байж. Түүнтэй таарвал сайхан зодох юмсан” гэх мэтээр сэтгэгдэл бичжээ.
Үүнээс харахад бид хөгшин залуугүй харицаандаа соёлын шинэчлэлт хийх цаг болжээ. Гадаадын улсад очихоороо бид тэдний соёлд уусаад харилцааны соёлтой иргэн болчихдог. Харин өөрийн улсдаа бүдүүлэг, муухай авирыг гаргадаг нь тун тоогүй юм. Энэ нь зөвхөн яам, тамгын газрын шийдэх асуудал гээд хараад суухаасаа илүүтэй их хотын соёлтой иргэн болохын тулд өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
Мөн албан байгууллага, аж ахуй нэгж, сургуулиуд ажилтан, оюутан руугаа чиглэсэн сургалт, сурталчилгааг явуулах нь зүйтэй юм.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Философийн ухааны доктор Б.Пүрэвсүрэн: Соёлын боловсролыг олгох шаардлгатай байна

-Харилцаа нь бие хүнийг төлөвшүүлэх соёлын хэрэглүүр билээ. Харин монголчуудын харилцааны гажуудал маш хүнд нөхцөл байдалтай байна. Тиймээс БШУЯ, Соёлын яамнаас харилцааны соёлын боловсролыг анхаарч, боловсролын системдээ тусгаж өгөх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, нийтийн тээврээр зорчихдоо биеэ авч явах болон харилцааны соёлтой хандах тал дээр сургалт явуулах хэрэгтэй байна. Жирэмсэн эмэгтэй жирэмсэн хүн суух ёстой сандал дээрээ л сууна. Ахмад настан ахмад настныхаа сандал дээр л сууна. Хэрэв дээрх суудлууд хоосон байвал энгийн иргэн сууж болохгүй. Ийм л энгийн ойлголтыг хүн бүр мэддэг болчихвол нийтийн тээврээр зорчиход асуудал үүсээгүй. Мөн сошиал орчны боловсрол, үйлчилгээний байгууллагын соёл зэргийг ихээр анхаарч иргэний боловсрол олгох шаардлагатай байна. Харилцаа бол монголчуудын үнэт зүйл гэдэг байр сууринаас бид хандах нь зүйтэй юм. Мөн гадаадын зарим сайн боловсролын жишээг нэвтрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Японд хэрэгждэг хүүхдийн болон насанд хүрэгчдийн нас бие, оюун санааны онцлогт тохирсон ёс суртахууны сургалтыг явуулах. Насан туршийн дадал хэвшил суулгах, хувь хүний ёс суртахуун бүрэлдэн төлөвшихөд сургууль, багш, гэр бүл хэрхэн нөлөөлж, ямар үүрэг гүйцэтгэх зэргийг нарийн тусгаж, бүх нийтийн ёс суртахууны боловсролын асуудлыг бүрэн цогцоор нь авч үзэх, бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн Япон шиг нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлт, улс нийгмийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг бүх нийтийн соёлын боловсролд оновчтой тусгахыг анхаарах, соёл, шашны олон талт байдлыг ойлгуулах шаардлагатай .
Сэтгэлзүйч Б.Сайнзаяа: Нийгмийн харилцаанд орохоосоо айдаг хүн их болсон

-Харилцаа нь хүнийг бий болгосон. Тэгвэл харилцаагаараа хүн өөрийгөө устгаж болдог. Сүүлийн үед хүмүүс амьд харилцаа гэхээс илүү сошиал орчинг ихээхэн чухалчилдаг болсон байна. Үүнээс үүдэж харилцааны доголдол үүсч байна гэж харж байна. Түүнчлэн хувь хүний харилцаа хандлага ямар байх нь тухайн хүнтэй багаас нь хэн хамт байсан, одоо хэнтэй байгаа зэрэг нь маш чухал. Тиймээс хүнд багаас нь харилцааны соёлыг зааж сургах хэрэгтэй. Харилцаа хандлага гэдэг чинь рефлекс болчихдог зүйл. Тиймээс томчууд бид хүүхэддээ үлгэрлэж зөв эерэг харилцааг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна. Над дээр ирж байгаа хүмүүсийн хувьд нийгмийн харилцаанд орохоосоо айдаг, зайлс хийдэг хүмүүс их байдаг. Тиймээс тэд нийгмийн харилцаанд орохоороо зөв харилцааг үүсгэж чаддаггүй. Тэгэхээр хүнтэй харилцах чадамжийг хүн бүрт суулгаж өгөх нь чухал.
Б. Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
дэлгүүр, байгуулага, гудамж ... гээд хаа сайгүй дайралдаж хүмүүсийн дийлэнхи нь л оркууд юм шиг санагддаг, бас явган хүний замаар дугуй уначихаад хар хурдаараа давхилдаад байгаа оркууд бол арай л дэндүү тэнэг дээ :(
mongol hunii hariltsaanii tuhai anhaarch dugarch ehelj baigaam baihdaa yamaadai. Amidsrch baigaa orchinoo taivan taatai bolgohod ymr ch ed hurunguus iluu hariltsaa chuhal baihdaa
Эхлээд кирилл бичгээ латинаар солиод орос хэлийг сургалтын програмаас хасах хэрэгтэй.Дараа нь Оросуудын бичиж өгсөн худлаа түүхээ үнэн болго. Дараа нь элдэв өөр юмнуудаа хийж болно.
Танай аав ээжид ОРОСУУД усанд орох, боловсон бие засах, саван яаж хэрэглэхийг заааж өгсөнийг ЧИ мартаж болохгүй. Чамайг одоо ч шүдээ зөв угааж сураагүй гэдгийг БИ мэднэ......
Yag harchgaay Tina and Sara nongol leaders and will see and learn of them
Lil ийн комент бол маазарч л тэгж бичиж байгаа шүүдээ. Өөр олон жишээ байхад тэрийг иш татаад байхдаа яахавдээ lol
ene bol tom asuudal shuu. Bi gadaadad (Anglid, Amerikad, Yapond) niitdee 30 jil amidarch bainaa. Haaya amraltaaraa Mongold ochihod ih l hetsuu sanagddag shuu. Er emgui l 'p' gej hashgirsan humuus baidag shuu dee. Zuv asuudal hundjee.
Орос байхад Америкаар яахын дуракууд.Пизда гэдэг чинь их сайхан монгол үг.Оросуудын бүх хараал Монголоос гаралтай гэж байгаа юм.
Хүмүүжил хүнийг байгалыг хайрлах сэтгэл ухамсар ёс суртахуун хууль дүрэм дээдлэх үзэл энэ бүгдээ үгүй хийж бүрэн дампууруулсан Монголчууд одоо дэлхийн хүн төрөлхтөний хүний нийгмийн харьцаагаар монгол нутагтаа амьдарч сурахад 50 - 100 жил шаардагдах байхаа.
Монгол хүн япон хүн лугаа адил хөгжих ухамсаргүй юм чинь монгол орон япон орон лугаа адил хөгжиж чадахгүй.
Тавантолгойгоос 2 сая тонн нүүрс хулгайлсан МАН-ын дарга нарт хариуцлага тооцож чадвал ард түмний харилцааны соел арай дээр болоод ирнэ.
90 оноос хойш л ийм болсон ш дээ. дүр эсгэсэн ардчилал. эрх чөлөө эрх чөлөө гээд орилолдоод хашхичаад байсан барууны тэжээвэр гөлөг АНУС-ууд ийм болгосон
Хуучин социалист нийгэмд бол баатарчууд,пионер,эвлэл,нам гээд бяцхан хүүхэд байхаас нь эхлээд тогтмол ёс зүй, зөв төлөвшлийн сургалт хичээл насан туршид нь орж нийгмээрээ шаарддаг байсан. 1990 онд дүр эсгэсэн хуурамч ардчилал гарч ирээд хүнийг албадан хүмүүжүүлж болохгүй,энэ бол хүний эрх зөрчиж байна,хүн өөрөө л төлөвших ёстой гэсэн гудамжны люмпэн юм яриад эхэлсэн. Одоогийн иргэд бол 30 жил ёс суртахууны тухай сонсоогүй дуулаагүй мэдэхгүй ийм хүмүүс юм. Бурханы шашны лам нар л нүгэл буян гэж ёс зүй ярьж байгаа ч нөгөө христийн золбингууд нь үгүйсгээд хуцаж улиад унах юм. Хорлонтой улианууд юм. Одоо ёс суртахуун,соёл ярихаар америкууд хүний эрх зөрчлөө гэх биз. Учир нь 1945 онд АНУ нТТГ н дарга Аллен Даллесын Конгресст тавьсан Дайны дараах дэлхийг хэрхэн захирах илтгэлд үндэстнүүдийг ёс суртахууны ялзралд оруулах замаар мал болгож хүслээрээ удирдах бодлого туссан юм.Хорлонтой ардчилал шүү.
Орос буриадуудын тархи угаалт.
Бид хөгшин залуугүй харицаандаа соёлын шинэчлэлт хийх цаг болжээ..................