УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: "Хоёр улсын гаалын байгууллага 430 мянган тонн нүүрсний асуудлыг тогтоочихоод байхад прокурор дээр очоод хэрэгсэхгүй болгочихсон гашуун туршлага байна. Үүнийгээ шийдвэрлэж чадаагүй учраас нүүрсний хулгай гаарчихсан. Сүүлийн 10 жилд л гэхэд 6,5 сая тонн нүүрсний хулгай байна. Цаашаа өсөөд яваад л байна.
6,5 сая тонн гэдэг нь өнөөдрийн үнээр бол 6,5 тэрбум ам.доллар. Дор хаяж 20 их наяд төгрөг. Гэтэл Хөгжлийн банкны хулгай 2 их наяд төгрөг шүү дээ. Хөгжлийн банкны хулгайгаас дор хаяж 10 дахин их мөнгөний хулгай байна.
Өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд иргэд, УИХ-ын гишүүд энэ талаар их ярилаа. Маш сайн. Гэхдээ үүнийг улам өргөжүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. УИХ-ын танхимд нээлттэйгээр иргэдэд шаардлагатай мэдээллийг өг гэж байгаа юм. Нүүрстэй холбоотой 4 төрлийн том хулгай байгаа.
Нэгдүгээрт, оффтек гэрээ гэж байна. Энэ талаар бүгд ойлголтоо авчихсан байх. Нүүрсний зах зээлийн үнээс 10-20 хувь хямд авах гэрээ байгуулаад, цаашаагаа хятадуудад дамлаж зардаг. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлоно гэдэг төсөөлөл байгаа шүү дээ. Тэгвэл энэ 10 хувь чинь 360 сая ам.доллар болж байгаа юм. 20 хувь гэвэл 720 сая ам.доллар болно. Хоёрдугаарт, гаалийн мэдээлэлд тусгагдаагүй хулгайлагдсан нүүрсний асуудал явж байна. Энэ бол сүүлийн 10 жил монголын гааль мэдээгүй, нүдээ аниад өнгөрчихсөн. Хятадын гааль дээр бүртгэл нь байдаг.
Асуудал нь хаана байсан бэ? гэхээр 2013 онд хоёр улсын Засгийн газар ажлын хэсэг гаргаад тоогоо нэгтгээд харсан чинь 430 мянган тонн нүүрс алдагдсан байна гэдэг. Энэ бол баталгаатай эх сурвалж. Гэтэл үүнийг прокурор дээр очоод дарчихсан. Ингэж дарж болдог юм байна гээд сүүлийн 10 жил энэ тоо өссөөр байгаад 6,4 сая тонн болчихсон. Өнөөдрийн хамгийн бага ханшаар тооцоход 6,4 тэрбум ам.доллар буюу 20 их наяд төгрөгийн хулгай хийчихсэн.
Гуравдугаарт, нүүрс тээврийн бизнес. Онгоцны ханшаар нүүрс тээвэрлэсэн байна. Олон улсад онгоц нэг цаг нисэхэд 100 ам.доллар байдаг. Гэтэл манайх ердөө 30-хан км замд нэг тонн нүүрсийг 400 ам.доллараар тээвэрлэсэн гэдэг нь бодитой шүү. Бүр бизнес классын үнээр зөөсөн байна. Үүнийг хязгаарлахгүй бол Монгол улс нүүрсний зэх зээл дээрээс хязгаарлагдана. Надад ирж байгаа мэдээллээр манай нүүрс Хятад руу гараад, хятадаас Европ руу нэг тонн нь 300-400 ам.доллараар зарагдаж байна. Бид өөрсдөө хийж чадахгүй байна. Худалдан авагч тал нь харагдах байдлаараа Хятад хэдий ч цаана нь манай дарга нар байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Дөрөвдүгээрт, төмөрзамын хулгай. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээ, нөгөө нь урагшаа. Цаашлаад Богд уулын урдуур тавих төмөрзамыг 8 сая доллараар хийнэ гэдэг мэдээлэл ирсэн. Энэ бүх мэдээлэл нь нууц. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр ийм аргаар маш их хулгай хийгдсэн байна. Тооцоолоод үзэхээр хамгийн багадаа 30-40 их наяд төгрөгийн хулгай хийгджээ. Үүнийг одоо л зогсоохгүй бол болохгүй. Тийм учраас эдгээр асуудлыг олон нийтийн өмнө, ил тодоор хэлэлцүүлье." гэв.
М.Чой
Сэтгэгдэл0
Тодорхой ярь Сайн ойлгогдохгуй байна Улсын ятаван Толгойгоос хулгайлсан юм уу Тэгвэл хариуцсан дарга нарыг нь шалга яхувийн кампани бас нуурс гаргасан байгаа байх Тэр хулгайй гэж уу Нуурс гаргасан кампаниудыг юуны омно зарла Ер нь бол нээлттэй хэлэлцуулэг хийгээд нуурсний кампаний эзэд улсын ТТ тээврийн кампаний эзэд тээвэрчдийг бугдийг оролцуул Оор оорсдийн онцгооос яриг
Ер нь бол Хятадын талаас огсон мэдээлэл байна Ятийм уу Хятад жолоочид нутгийн гунд орж ирж уурхайн амнаас нуурс авдаг тухай их бичдэг байсан даа Тэд хэдий хэмжээний нуурс гаргасан бэ
Монгол жолооч нар Хятадын нутгаар тээвэр хийдэг гэж та мэдэх үү? Хужаа гэж Орос Буриадууд социалзм шигээ Монголчуудыг турхираад хуурдаг нь өнгөрсөн. Женко Орос руу нүүрсээ гаргана гэж байсныг мартах хугацаа болоогүй байгаа.Гэтэл хужаа танкны үлгэрээр бидийг мунхруулж турхирдаг Оросууд болхоор өөрөө Хятад руу нарийн царигтай төмөр зам тавьчихсан байгаа.Жилд 20 сая тонн нүүрс манай нүүрснээс шилжүүлж ачих өртөг болох 10 доллароор хямд гаргана.
Бас сайхан туудаг гар юм аа, 267 км мухар ТЗ-ыг пр-паж дэмжсэн хмсийн нэг. 1.4 тэрбум доллар гэл үү өртөг нь.
Нүүрсний хулгайн гол зохион байгуулагч бөгөөд эзэн нь болох Жанхууг хэзээ баривчлах вэ?
Нүүрсний хулгайн нууц зохион байгуулагчийг холоос хайх хэрэггүй.Энэ бол тэрбум 700 саяын хадгаламжтай Хүрэлсүх.Хүрэлсүхийг баривчилж шалгах хэрэгтэй.
Саяхан оросын ямбий фургон дээр үхэл царайлж байсан ямар ч бизнес эрхэлж үзээгүй Хүрэлсүх ямар замаар ийм их мөнгөний хадгаламжтай болсон бэ? Шалдан гуйлгачин байсан хүн гэнэт цоорч баяжина гэж байх уу?
мөнгөө авч өрөө дараачээ эх ороны төлөө ажиллах хүчний байгуулагийн хүнийг гаргаж ирцгээе
Энэ нүүрсний хулгайг олоод тогтоогоод, хариуцлага тооцвол МАН -ын төр барьсны гавьяа гарах нь тэр, Тэгж чадахгүй хэсэг шуугиж байгаад чиээгүй болдог заншил тогтсон доо. Одоо битгий тэгээсэй гэж хүн болгон хүсэж байгаа байх
МАН өөрөө орооцолдоод эвгүй байдалтай байна.Төмөр зам гэдэг дуулианаар дарахыг хичээж байна даа.ЖДҮг хөгжлийн банкны дуулианаар ,хөгжлийн банкны хэргийг нүүрсний дуулианаар , НҮҮРСНИЙ хэргийг төмөр зам гэх дуудлагаар дараад жижиг жижиг жараахай шийтгэсэн болгоод МАН дуусгалаа даа.Дандаа бүгдэд нь МАН орооцолдсон хэргүүд байх юм.
МАН өөрөө орооцолдоод эвгүй байдалтай байна.Төмөр зам гэдэг дуулианаар дарахыг хичээж байна даа.ЖДҮг хөгжлийн банкны дуулианаар ,хөгжлийн банкны хэргийг нүүрсний дуулианаар , НҮҮРСНИЙ хэргийг төмөр зам гэх дуудлагаар дараад жижиг жижиг жараахай шийтгэсэн болгоод МАН дуусгалаа даа.Дандаа бүгдэд нь МАН орооцолдсон хэргүүд байх юм.
Хүн намыг засгийн эрхэнд гартал нь хулгай хийнэ гэж байгаа юм ! Тэгэхээр ойрын 10 жилдээ хулгай зогсохгүй өргөжинэ ! Хүүк оюука жанхуу нямка ээбий эрдэнээ нар бүгд хулгайчид !!
Монголын нүүрсийг МАН-ын дарга нар хятадын бүдүүн дарга нартай хуйвалдан хулгайлж хятад руу оруулаад цаашаагаа үнэ өсгөн зардаг. МАН-ынхан энэ хулгайгаа олон жилийн турш нуун дарагдуулж төрийн нууц мууц гэж улилдаж ирсэн. МАН-ыг яаралтай устгаж хулгайч нарыг баривчлан гяндлах хэрэгтэй.
Нүүрс хулгайлдаг Ажнай,хулгайн тээвэр хийдэг Зика хоёулаа Оросын Женкогийн АН-х.
Тэгвэл МАН яагаад эднийг шалгахгүй толгойг нь илээд байна? МАН тэдний хамтрагчид юм биш үү?
Хятад жолооч нарыг омоорч яасан их уурлаж байнаа Нуурс зоодог машины эздийн дийлэнх хятадууд байдаг ш тээ Тэхлээр тэд л ихэнх нуурсийг гаргасан юм бишуу Учрыг нь сайн олох хэрэгтэй шуу
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрийг эрхийг Ардын нам, Ардчилсан нам хоёр ээлжлэн барьж ирсэн. Ихэнх хугацаанд нь Ардын нам байсан гэх боловч Ардчилсан намд хүчтэй сөрөг хүчин байж энэ байдлыг гаргуулахгүй байх боломж мөн ерөнхийлөгч Ардчилсан намаас ихэнхдээ сонгогдсон гэхээр шүүх, прокурор тэдний гарт байжээ. Хэрэв тэд хүссэн бол энэ байдлыг ил гаргаж, таслан зогсоох цаашлаад үйлдсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх боломжтой байсан гэсэн үг. Гэтэл ийм байдалд хүрсэн нь энэ хоёр нам хоёулаа шаардлага хангахгүй байна гэсэн үг. Тэгэхээр ард түмэн дараагийн сонгуулиар энэ хоёр намыг аньж өөр намыг засгийн эрхэнд гаргах ёстой. Аль нам байх нь хамаагүй энэ хоёр л биш шүү! Тэгэж байж л нийгэмд шударга ёс тогтоно.
Одоо аль ч нам эвсэлийг сонгоод, ямар ч хүмүүсийг сонгоод монгол хөгжих нь өнгөрсөн.
Женко ч дээлээ нөмрөх цаг болсон доо
Женкогийн хүрээгүй дуйвар гэж алга даа.
Ямарч түвшинд, ямар ч өнцөгөөс, яаж ч уянгалуулан улалзуулан ярьсанч энэ нүүрсний хулгайн асуудал шийдэгдэхгүй. Маргах хүн байвал гараад ир. Дотооддоо шийдэж харагдаач. Шудрага гэх шуналын Таван гишүүнч хамаатай гэсэн мэдээ өнөөдрөөс явж б. Огтхонч гайхсангүй. Эдэнд хамааралгүй ём үлдээгүй гж б. Яасан их итгэж блаа даа. Жэнко- гоосоо хэтрүүлж давсан тонуулчид болжээ дээ.
Женког МАН яаж ч чадахгүй гөлөлзөж байгааг бүгд харцгааж байгаа биз дээ.
нүүрсний хулгайчид баригдах болоод ирэнгүүт яасан бас нөгөө Женко руу дайраад эхлэв үү, ингэж хулгайлах гээд төмөр зам гацаасныг чинь одоо МОНГОЛЧУУД БҮГД МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ.
Хууль хүчний байгуулгын тэргүүн нарыг ялангуяа шүүх, прокурорын тэргүүнийг томилдог биш сонгодог болсноор энэ асуудал шийдэгдэх болно. Ард түмний хөрөнгөөр санхүүждэг ардын хянан шалгах хороо г байгуулж байж энэ төрийн хулгайч нараас ангижрах болно.
Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин, улс орон задарч, ямар ч хяналт шалгалтгүй болсныг ашиглан, хулгай, луйвар хийсний жишээ чинь , мөн, нүүрсний энэ хэргээр илэрчихлээ! Хятад улсын засгийн газартай хэлэлцээр хийж, хамтран ажиллаад, энэ хулгайг маш хариуцлагатайгаар илрүүлэн, улсыг хохиролгүй болгох хэрэгтэй юм байна! “ Манай нүүрс Хятад руу гараад, Хятадаас Европ руу 300-400 ам доллароор зарагдаж байна” Энэ юу гэсэн үг вэ? Ийм л байна шүү дээ!Европ манай нүүрс гэдгийг мэдэж байгаа шүү дээ! Тэд Монгол улсаас нүүрс авахгүй, Хятад улсаас бол авдаг юм байна. Улс орны дэлхийд эзлэх байр суурь гэдэг чинь ийм ялгаатай байхгүй юу?
Доржханд гэдэг хүн сохор азаар УИХ-ын гишүүн болсон хүн. ХҮН -д мөн л эрх мэдлийн төлөө хэсэг нөхөд нэгдсэн шүү дээ.
хүн бүр энэ гэмт хэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнийг засч, бүх гэмт хэрэгтнүүдийг хорих хүртэл
Шоронд нв явуулаа ! Жагсаалттай болоод ! Тэр тэдэн тэрбум тэдэн жил! Төлтөл нь шорондоо тарвалзтал нь байлгаа
Ая ая аймар хүмүүс шүү.