sonin.mn
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Төрийн ордонд  мэдээлэл хийхдээ дараах зүйлийг онцолж хэлэв.
“УИХ өнөөдөр маш чухал хуулиудыг хэлэлцэх ёстой. Гэтэл эдгээр хуулиудыг ямар ч ирцгүйгээр, мэтгэлцээнгүйгээр хэлэлцэж байна.
 
 
Гишүүдийн тал хувь нь гадаадад зугаалаад явчихсан. Сүүлийн үед байнгын хорооны ирц ч бүрдэхээ байсан.
 
 
МАН-ын дарга энэ асуудалдаа анхаарлаа хандуулаач ээ. УИХ-ын чуулганы хуралдаандаа суудаггүй энэ сахилгагүй гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцооч ээ” гэв. 
Үнэхээр ч саяхан Газрын тухай маш чухал хууль хэлэлцэхэд  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 10 орчим гишүүн оролцсон нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. 
 
Ч.Явуу