sonin.mn
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт гэр бүлийн харилцааныхаа асуудлыг нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд дэлгэсэн билээ.
 
Гэр бүлээс гадуурх харилцаа, архидан согтууралт зэрэг нь хувь хүний амьдралд хамаарах сэдэв боловч төрийн түшээгийн ёс зүйтэй холбоотойгоор иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй юм.
 
Тэгвэл иргэн Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тухай мэдээллийг дэлгэснээс хойш хачирхалтай үйл явдлууд тохиож эхэлсэн байна. Тодруулбал түүний хувь эзэмшдэг аж ахуйн нэгжид цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд нэгэн зэрэг шалгалт хийж эхэлсэн аж.
 
 
 
С.Сарнай